Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулах “Мөнгөн мод-2024” наадмыг энэ сарын 27-нд зохион байгуулахаар товлосноо Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас өчигдөр мэдээлэв. 16 дахь удаагийн уг арга хэмжээ Дуурь бүжгийн эрдмийн театрт болно. “Мөнгөн мод-2024” наадмын хүрээнд соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, дизайн, хувцас загвар, зар сурталчилгааны төрлөөр шилдэг бүтээл шалгаруулах юм. Мөн найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин, судлаачийн төрөлд шилдгүүдийг тодруулахаар төлөвлөжээ.
М.Оч