Малайзын Куала-Лумпур хотод болсон залуучуудын аварга шалгаруулах усанд сэлэлтийн нээлттэй тэмцээнд “Сэлэм загас” клубийн тамирчин, ОУХМ Э.Эрхэс улсаа төлөөлж оролцсон. Тэрбээр араар даллах сэлэлтийн 50 метрийн зайд 25 секунд 79 долийн амжилт үзүүлэн Сингапурт долоодугаар сард зохион байгуулах ДАШТ-д оролцох эрх гардав. 16 насандаа дэлхийн аваргуудтай өрсөлдөх болзол хангасан хамгийн залуу тамирчнаар тодорсон тэрбээр араар даллах сэлэлтийн 50 (25.97), 100 метрт (57.50), мөн 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд (29.08) улсынхаа дээд амжилтыг гурван удаа шинэчлэн тогтоолоо.