Нийслэлийн “Амгалан” амаржих газарт өнгөрсөн сарын сүүлчээр нярайлсан ээж эмнэлгээс гарахдаа “Хүүхдээ эндсэн” гэж нөхөртөө худлаа хэлжээ. Ар гэрийнхэн нь энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн шалгахад Н гэх эмэгтэй нярай хүүхдээ эгчдээ өгч явуулсан нь тодорхой болсон аж. Чухам яагаад ийм үйлдэл гаргасныг цагдаагийнхан тогтоохоор үргэлжлүүлэн шалгаж байна.