Худалдааны тэнцвэргүй байдал Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа учир АНУ-д онц байдал зарлаж буйгаа Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэв.
"Энэ аюулын эх үүсвэр нь АНУ-ын хилийн гадна, худалдааны гол түншүүдийн дотоод эдийн засгийн бодлого, дэлхийн худалдааны тогтолцооны тэнцвэргүй байдлаас үүдэлтэй. Би энэхүү аюул заналхийлэлтэй холбогдуулан үндэсний хэмжээнд онц байдал зарлаж байна" гэж тэр хэлжээ.
Трампын үгээр, АНУ-ын бусад улстай хийх худалдааны харилцаанд "харилцан шүлтцэл" алга. Эдгээр харилцаа "ялангуяа сүүлийн жилүүдэд туйлын тэнцвэргүй болсон" гэж Цагаан ордны тэргүүн нэмж дурджээ.
АНУ Европын Холбооны бараанд 20 хувь, Хятадын бараанд 34 хувийн татвар ногдуулна гэдгээ Трамп өмнө нь мэдэгдсэн. Үүнээс гадна Вьетнам (46%), Энэтхэг (26%), Индонез (32%), Камбож (49%), Малайз (24%), Бүгд Найрамдах Солонгос (25%), Тайланд (36%), Тайвань (32%), Швейцарь (31%), Япон (24%) зэрэг улс орнуудын хувьд ижил төстэй арга хэмжээ авах юм. Нийтдээ АНУ дэлхийн 185 орны бараанд гаалийн татвар ногдуулсан боловч ОХУ, Беларусь энэ жагсаалтад ороогүй байна.