Дэлхийн хамгийн том онлайн худалдаа эрхэлдэг Америкийн Amazon.com Inc. Хятадын ByteDance компаниас TikTok олон нийтийн сүлжээг бүхэлд нь худалдаж авах үсэлт гаргажээ. Энэ тухай New York Times сонин мэдээллийн эх сурвалжаас иш татан бичжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, тус компани саналаа энэ долоо хоногт дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, Худалдааны сайд Ховард Лутникт саналаа хүргүүлсэн байна.
Эл мэдээний үндсэн дээр Amazon компанийн хувьцаа 1.8 хувиар өсжээ.
АНУ-ын хуулийн дагуу тус улс дахь TikTok-ийн салбар Хятадаас өөр аж ахуйн нэгжид зараагдаагүй бол энэ бямба гарагаас эхлэн АНУ-д үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болох юм. Өнгөрсөн онд хууль тогтоогчид TikTok-ыг худалдах эцсийн хугацааг нэгдүгээр сарын 19-нөөр тогтоосон хуулийн төслийг баталсан боловч Д.Трамп хоригийг 75 хоногоор хойшлуулах тушаалд гарын үсэг зурсан юм.
Хэвлэлд бтчтж буйгаар гол худалдан авагчдын тоонд Blackstone, Microsoft, Oracle болон тэрбумтан Илон Маск оржээ.
TikTok-ийн АНУ дахь хэрэглэгчдийн тоо 170 саяд хүрээд байгаа юм.