“Бээжин топ-2025” олон улсын шорт трекийн нээлттэй тэмцээнд Монголын тэшүүрийн үндэсний шигшээ болон өсвөр үеийнхний баг оролцож байна. Тэднээс С.Ганхөвсгөл, Т.Тэмүүлэн нар 500 метрийн зайд Дэлхийн залуучуудын шорт трекийн АШТ-д оролцох эрхээ авав. Эмэгтэйчүүдээс Г.Гантигмаа ОУХМ, Т.Амингоо, Б.Ундрах Б.Энгүүн нар хувийн амжилтаа шинэчлэн тогтоосноор спортын дэд мастер цолны болзол хангав. Тэгвэл Хөвсгөл аймгийн Хатгал сумын сурагч Л.Минжин 500, 1000, 1500 метрийн зайд амжилттай уралдан гурван мөнгөн медалийн эзэн болсон юм. Монголын тамирчдаас хамгийн бяцхан оролцогч болох О.Намуунгоо ес, 11 хүртэлх наснынхны ангилалд Ш.Түвшинтөр IV байрт шалгарав.