Жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн бүртгэл өчигдрөөс эхэлж, энэ сарын 20 хүртэл үргэлжлэх аж. Гүйлт ирэх сарын 24-нд болох ба оролцох хүсэлтэй хувь хүн, албан байгуул¬лага, гадаадын иргэд ulaanbaatar.marathon. mn цахим хуудсаар болон Hipay аппликейшнээр бүртгүүлэхийг албаныхан зөвлөв. Гүйлтийн төрлүүд өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл үргэлжилнэ.
Бүртгэлийн хураамж 1.5 километрт 5000, таван километрт 10 000, 10 километрт 50 000 төгрөг гэхчлэн зайнаасаа хамааран өөр өөр байна. Оролцогчдын олонх нь таван километрийн зайг сонгодог гэнэ. Тиймээс энэ зайнд оролцогчид энгэрийн дугаараа нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон есөн дүүргийн спортын хороодоос тавдугаар сарын 1-20-нд аваарай. Ташрамд дурдахад, “Улаанбаатар марафон”-ыг дэмжигч, оролцогчдын тоо жил бүр нэмэгдэж, 2024 онд гадаад, дотоодын 30 мянган хүн гүйжээ.
О.Оргилох