Монгол Улсад энэ он гарснаас хойш 104 417 жуулчин ирээд байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 28 мянгаар буюу 21.2 хувиар буурсан дүн болов. Жуулчдын тоо гуравдугаар сард хамгийн хэлбэлзэлтэй гарсан аж. 2024 оны гуравдугаар сард манай оронд 42 мянга гаруй жуулчин ирсэн бол өнөө жил 31 мянга орчим аялагч хүлээн авч.
Жуулчдын тоо ийнхүү буурсан нь оны эхний улиралд гадаадын аялагч¬ дыг татах дорвитой арга хэмжээ зохион байгуулаагүйтэй холбоотой хэмээн салбарын судлаачид үзэж байна. Энэ онд ирсэн жуулчдын 43.2 хувь буюу 45.2 мянга гаруй нь хятад, 30.2 хувь буюу 31.4 мянга нь орос аялагч бол бусад нь БНСУ, Казахстан, Япон, Герман, Туркээс иржээ.
Н.Мишээл