Олон улсын таеквондогийн холбооноос Японд жил бүр зохион байгуулдаг “Sayatama International cup” 22 дахь удаагийн тэмцээнд манай улсын таван тамирчин улсаа төлөөлж оролцсон. Тивийн зургаан улсын 400 тамирчин ур чадвараа харуулан тулалдсанаас насанд хүрэгчдийн хувийн тулаанд дэлхийн хошой мөнгөн медальт, ОУХМ Ц.Галсантогтох аваргаар шалгарч, Монголын багийн медалийн салхийг хагалав. Түүнтэй хамт дээрх тэмцээнд өрсөлдсөн дэлхийн хошой аварга Ө.Гантөмөр мастер тулааны төрөлд мөнгө, Б.Бишгарав ганцаарчилсан тулийн төрөлд хүрэл медаль хүртэж, шагналын буухиаг үргэлжлүүллээ. Медаль хүртсэн амжилтаар Киргизийн тамирчид тэргүүлж, Монгол Улсынх удаалан, БНСУ-ынх гуравдугаар байр эзэлсэн байна