Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 тусгай дугаарын утсанд өнгөрсөн долоо хоногт 525 дуудлага хүлээн авчээ. Ингэхдээ иргэдэд 15 байгууллагын 16 шугамаар мэдээлэл өгсөн байна. Тухайлбал, нийт холбогдсон иргэдийн 234 нь дүүргийн Эрүүл мэндийн төвүүдээс мэдээлэл авсан аж. Харин 231 нь НЭМҮТ-өөс зөвлөгөө авчээ. Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай 31, ХӨСҮТ-тэй 29 нь эрүүл мэндийн зөвлөх үйлчилгээний дагуу холбогдсон гэнэ. Эдгээр хүмүүсийн 52 хувь нь эрт илрүүлэг үзлэг, оношилгоотой холбоотойгоор мэдээлэл хүсэж. Түүнчлэн томуу, томуу төст өвчинтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг 24 хувь нь авсан аж. Мөн 14 хувь нь жортой болон жоргүй эмийн талаарх зөвлөгөө хүссэн бол 10 хувь нь эрүүл мэндийн талаарх бусад үйлчилгээ авчээ. Ташрамд дурдахад, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх 119 тусгай дугаарын утсаар холбогдоход үнэ төлбөргүй.
А.Үүл