Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, “Отгонтэнгэр” их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Олон улсын “Улаанбаатар” их сургууль, “Их засаг”, “Орхон” зэрэг долоон байгууллага багшлах эрхийн сургалт зохион байгуулах эрх авсан юм. Эдгээр их, дээд сургуулиуд улиралд нэг удаа элсэлт авч, сургалт явуулах аж. Багшлах эрхийн сургалтыг одоогоор 53 хүн төгсөж, гэрчилгээгээ гардан авчээ. Сургалтыг цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулж, багшлах дадлага хийж, төгсөлтийн шалгалт өгсөн байна. Түүнчлэн МУБИС-ийн багшлах эрхийн сургалтад суухаар 82 иргэн хүсэлт гаргаснаас шаардлага хангасан 10 хүн суралцаж буй аж. Эдгээр иргэн энэ сарын 14-нд төгсөх юм.
Ч.Болор