Олон улсын шатрын холбооноос АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулж буй шатрын ДАШТ түргэн (рапид) тоглолтоор өчигдөр эхэллээ. Тус тэмцээнд оролцогчдод стандарт (үндсэн), түргэн, түргэвчилсэн тоглолтын үндэсний аварга болсон, тухайн жилд аль нэг төрөлд амжилт гаргасан, олон улсын чансааны оноо нь эрэгтэйчүүдийнх 2550, эмэгтэйчүүдийнх 2250-иас дээш байхыг шаарддаг аж. Улсаа төлөөлж Монголын шигшээ багийн тамирчдаас эрэгтэйчүүдийн ангилалд их мастер Д.Батсүрэн, олон улсын мастер Г.Амартүвшин, С.Ган-Эрдэнэ, эмэгтэйчүүдээс Гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул, Т.Мөнхзул, Ү.Үүрийнтуяа, олон улсын мастер Д.Мөнхзул, Б.Мөнгөнзул нар өрсөлдөж байна. Дээрх тоглолтын дараа түргэвчилсэн (блиц) төрлийнх энэ сарын 30-31-нд эхлэх юм.