Уйгагүй Ишиба
Сангийн сайдаар ажиллаж байсан Шигэрү Ишиба Японы эрх баригч Либерал-ардчилсан нам (ЛАН)-ын тэргүүний сонгуульд ялж, энэ сарын 1-нээс Ерөнхий сайдын албыг хашиж эхлэв.
2024-10-08
“Монголчууд: Хоёр цаг хугацаа” үзэсгэлэнг Швейцарт гаргана
“Монголчууд: Хоёр цаг хугацаа” олон улсын үзэсгэлэнг ирэх оны аравдугаар сард Швейцарын Холбооны улсын Цюрих хотын “Ритберг” музейд гаргахаар болжээ. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, “Чингис хаан” үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийнхэн хамтран уг үзэсгэлэнг зохион байгуулахаар бэлтгэж буй гэнэ.
2024-10-04
Ливаны III дайн эхлэх нь энэ үү
Ойрхи Дорнодод байдал тун эвгүй, дайн дэгдэхэд бэлэн байна. Израил ахуйн техник ашиглаж алан хядах довтолгоо эхлүүлээд дараа нь Өмнөд Ливаныг бүхэлд нь пуужингаар харвав. Тус улс Газын зурваст хоморголон хядаж байсан үйлдлээ Ливанд үргэлжлүүллээ. Израилын шөнө өгсөн цохилтод өртөж наад зах нь 13 хүн амиа алдаж, 11 иргэн шархадсан гэж Ливаны Эрүүлийг хамгаалах яамнаас мэдээлэв.
2024-10-03
Израилд өгсөн цохиолтын талаар Иран улс мэдэгдэл хийлээ
Лхагва гарагт шилжих шөнө Иран улс Израилийн нутаг дэвсгэр руу пуужингаар довтолсон явдал Тегеран улсаа хамгаалах үйлдэл бөгөөд НҮБ-ын дүрмийн 51 дүгээр зүйлд нийцэж байна гэж Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи Европ болон бусад орны мэргэжил нэгтнүүдтэй утсаар ярихдаа мэдэгджээ.
2024-10-02
Тэд урвагч биш
Энэ жил болсон Парисын олимпод төвийг сахисан эрхтэй, нэлээд хэдэн, гайхаш төрөм нөхцөлтэйгөөр оролцох боломж Оросын тамирчдад олдсон юм. Спортын төрлүүдийн холбоод нь болон Олон улсын олимпын хороо тэднийг оролцохыг дэмжиж буйгаа илэрхийлэх ёстой байв. Харин багийн төрөлд оролцохыг эхнээсээ л хориглосон. Ингээд цөөнгүй тамирчин оролцож, олон хүн урилгаас татгалзан, зарим нь оръё гэлээ ч боломжгүй хариу авсан байдаг.
2024-10-01