АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилт эхэллээ
АНУ, БНСУ-ын цэргийн албан ёсны төлөөлөгчид “АНУ, БНСУ-ын “Эрх чөлөөний бамбай” цэргийн хамтарсан сургуулилтыг гуравдугаар сарын 4-14-ний өдрүүдэд үргэлжилнэ” гэж мэдэгдлээ. Энэхүү цэргийн хамтарсан сургуулилт нь Пхеньян-Сөүлийн хооронд 2018 онд байгуулсан гэрээг өнгөрсөн оны 11 дүгээр сард хүчингүй болгосноос хойш болж буйгаараа онцлог.
2024-03-05
Намаасаа нэр дэвшихэд Трампад саад болох юм байна уу
АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг тодруулах үйл явц урт хугацааных юм шиг байвч үнэн хэрэгтээ хоёр сарын дараа гол хоёр нам нь хүмүүсээ гаргаад ирнэ. Энэ ажлын эрч хүч гуравдугаар сарын эхээр суларч 15 муж улсад нь урьдчилсан санал хураалт болсноор идэвхтэй кампанит ажил шувтарч ялагчид тодорхой болох юм.
2024-03-04
Apple ID-ийн нэрийг өөрчлөнө
Apple компани Apple ID-ийг /хэрэглэчийн бүртгэл/ Apple Account болгон өөрчлөх бодолтой байгаа тухай MacRumors цахим хуудас эх сурвалжийг иш тэтэн мэдээлэв.
2024-03-01
Bild: Барууны орнуудын тодорхой тооны цэрэг Украинд хэдийнээ иржээ
Тус хэвлэлд мэдээлснээр барууны орнуудын тодорхой тооны цэргийн албан хаагчид Киевийн хяналтад байгаа нутаг дэвсгэрт хэдийнээ ирсэн бөгөөд Украины Зэвсэгт хүчинд өндөр технологийн зэвсэг болох агаарын довтолгооноос хамгаалах систем, далавчит пуужингийн программчлах чиглэлээр тусламж үзүүлж байна.
2024-02-29
Олсноо олонтойгоо хуваалцах нь
Австрийн иргэн, 32 настай бүсгүй Марлен Энгельхорн 25 сая евро өвлөж авсан бөгөөд түүнийхээ ихэнхийг хүмүүст тараах хүсэлтэй байгаа аж. Тэрбээр энэ их хөрөнгийг эмээгээсээ өвлөж авчээ. Түүний өвөг дээдсийн нэг нь Германы үйлдвэрийн эзэн Фридрих Энгельхорн байж. Энэ хүн XIХ зууны дундуур буюу 1865 онд BASF гэдэг концерн үүсгэн байгуулсан нь одоо ч дэлхийд химийн хамгийн том компани гэгдсээр буй юм байна. Өнгөрсөн 160 жилд Фридрихийн үр хойч нь түүний хөрөнгийг өсгөн арвижуулсаар өнөө үед хүрч ирсэн байх юм. “Forbes” сэтгүүл одоогийн хөрөнгийг нь 4.2 тэрбум ам.доллар гэж үнэлжээ. Марлений эмээ, компанийг үүсгэн байгуулагчийн жич хүүгийн гэргий 2022 онд 94 насандаа өөд болсон байна.
2024-02-26
Оросын арми санамсаргүйгээр өөрийн тагнуулын онгоцоо сөнөөжээ
Оросын арми 275 сая фунт стерлингийн үнэ бүхий өөрийн тагнуулын онгоцоо санамсаргүйгээр буудаж унагажээ.
Зөвлөлтөд үйлдвэрлэсэн А-50 онгоцыг 2022 онд Оросын армийн эзэлсэн Мариуполь хотоос харвасан пуужин сөнөөсөн байна. Онгоц Азовын тэнгисийн ойролцоо унажээ.
2024-02-26
“Путин надад баяр хүргэх гэж утасдвал би харилцуураа авахгүй”
Финлянд улс НАТО-д элссэнийхээ дараа анхны Ерөнхийлөгчөө сонголоо. Тус улсын Ерөнхий сайд байсан Александр Стубб Гадаад хэргийн сайд асан Пекк Хаавистотой сонгуульд өрсөлдөн ялалт байгуулж, долоон жил завсарлаад улс төрд эргэн ирэв. Украин руу Орос довтолсноос үүдэн улс оронд нь бий болсон нөхцөл байдал түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөхөд хүргэсэн гэж тэрбээр ярьсан байна. Сонгуулийн дүн гарсны дараа “Ерөнхийлөгч байх нь миний хувьд аугаа их нэр төрийн хэрэг” гэж Стубб хэлжээ
2024-02-23