ОХУ болон БНХАУ 2033-2035 оны зааг дээр саран дээр атомын цахилгаан станц хамтарч байрлуулахаар төлөвлөж байна.
Энэ тухай “Роскосмос”-ын тэргүүн Юрий Борисов Дэлхийн залуучуудын их наадмын үеэр болсон “Мэдлэг.Нэгдүгээрт” марафонд лекц уншихдаа хэлжээ.
" Бид 2033-2035 оны зааг дээр Хятадын түншүүдтэйгээ хамтран сарны гадаргуу дээр цахилгаан станц нийлүүлэх, суурилуулах төслийг нухацтай хэлэлцэж байна" гэж тэрбээр онцолсон байна.
Ирээдүйд Саран дээр хүмүүсийг суурьшуулахад энэ нь эрчим хүчний эх үүсвэр болох бөгөөд Оросын цөмийн эрчим хүчний туршлага чадварыг уг төсөлд ашиглахаар талууд ярилцаж буйг Юрий Борисов баталжээ.
Энэхүү ажлыг робот хэрэгслийг ашиглан, бүрэн автомат горимоор хийх шаардлагатай гэнэ.
2021 оны 3-р сард ОХУ, БНХАУ олон улсын судалгааны Сарны станц байгуулахад хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын санамж бичигт гарын үсэг зурсан бол тэр жилийнхээ 6-р сард тус хоёр улс хамтарсан сарны бааз барих “замын зургийг” танилцуулсан.