Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

Дээд лигийн “Үнэ цэнтэй тоглогч”-оор М.Өлзий-Орших, Ө.Индра нар тодорлоо

Эрэгтэйчүүдийн багийн шилдэг дасгалжуулагчаар “Эрдэнэт майнерс”-ын Фрагиас Василиус тодорлоо. Тус баг энэ улиралд 19 хожилтойгоор хүснэгтийг тэргүүлсэн юм. Тэгвэл эмэгтэйчүүдийн багийнхнаас “Хасын хүлгүүд”-ийн О.Баярцогт тэргүүлсэн байна. Тэд энэ улиралд ес хожсон амжилттайгаар хүснэгтийн эхэнд бичигдсэн. Улирлын шилдэг гадаад тоглогчоор эмэгтэйчүүдээс “Аравт” багийн Амара Колеман, эрэгтэйчүүдээс “IHC apes”-ийн Энтони Смит нарыг шалгаруулжээ. Шилдэг шинэ залуу тоглогчоор “Хасын хүлгүүд”-ийн А.Азбаяр (эрэгтэй), “Аравт” багийн Э.Тунгалаг (эмэгтэй) нар тодров.
2024-02-07

Хурдан морины уралдааныг цуцлах, эсэх нь тодорхойгүй гэв

Үүний дагуу уралдааныг цуцалсан, эсэхийг дээрх газрынхнаас тодрууллаа. Тус байгууллагаас мэдээлснээр уралдааныг цуцалсан, хойшлуулсан гэх ямар нэгэн хариуг зохион байгуулагчдаас ирүүлээгүй гэнэ. Үүнтэй холбоотойгоор цаашид хэрхэн хяналт тавьж, арга хэмжээ авахыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрынхнаас лавлахад “Манай байгууллагаас нөхцөл байдлыг хянаж, ажиглаж байгаа. Хэрэв хориглосон хугацаанд уралдаан зохион байгуулбал буруутай этгээдүүд нь хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 16.10 дугаар зүйлийн “Хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх” заалтын дагуу 2700-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, хорих ял шийтгэх эрх зүйн зохицуулалттай” гэв.
2024-02-07

Аймаг, цэргийн начингуудын барилдаанд Д.Төрбаяр түрүүллээ

Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаанд 128 бөх авхаалж самбаа, уран мэх сорин барилдсанаас Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн начин Дашийн Төрбаяр түрүүлж, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, аймгийн өсөх начин Хадбаатарын Мягмарсүрэн үзүүрлэв.
2024-02-06

Өсвөр үеийн сэлэгчид Бангкокт медалийн хур буулгав

Тайланд улсын Бангкок хотод энэ сарын 2-4-нд зохион байгуулсан, Азийн орнуудын сургуулиудын усанд сэлэлтийн нээлттэй тэмцээнд Монголын өсвөр үеийн тамирчид оролцлоо. Эрэгтэйчүүдээс медалийн салхи хагалж, “Альфа” клубийн сэлэгч У.Жавхлан 12-13 насныхны ангилалд 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд түрүүлж, 100, 200 метрийнхэд мөнгөн медаль авсан байна
2024-02-06

Цолгүй залуу бөхчүүдийн барилдаанд Д.Нарантулга түрүүллээ

Сар шинийн цуврал барилдааны эхнийх болох “Хавдрын эсрэг үндэсний зөвлөл”-ийн нэрэмжит цолгүй залуу бөхчүүдийн барилдаанд 384 бөх барилдсанаас Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, улсын харцага М.Дармаабазарын хүү Нарантулга ес даван түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, залуу бөх Амарсайханы Баттүшиг үзүүрлэв.
2024-02-05

Сумын цолтнуудын барилдаанд Д.Цэрэнням заан гурав дахиа түрүүлжээ

“Тарвалин” хийдийн нэрэмжит, Сүлд ТВ, МҮБХ-той хамтран зохион байгуулж буй Сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаанд 544 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдав. Тус барилдаанд Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, сумын заан Дэлгэрийн Цэрэнням түрүүлж, Увс аймгийн Малчин сумын харьяат, сумын заан Эрдэнэтогтохын Түмэннасан үзүүрлэв.
2024-02-05

Биатлончид залуучуудын цомын АШТ-д анх удаагаа шагналт байрт шалгарав

Олон улсын биатлоны холбооны залуучуудын цомын аварга шалгаруулах тэмцээн болж манай үндэсний шигшээ
2024-02-04

Сумын цолтнуудын барилдаанд Д.Цэрэнням заан гурав дараалан түрүүллээ

Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, сумын заан Дэлгэрийн Цэрэнням түрүүлж, Увс аймгийн Малчин сумын харьяат, сумын заан Эрдэнэтогтохын Түмэннасан үзүүрлэв.
2024-02-04

Цолгүй залуу бөхчүүдийн барилдаанд Д.Нарантулга түрүүллээ

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, улсын харцага М.Дармаабазарын хүү
2024-02-04

Цаначид 19 дүгээр байр эзэлж, тэмцээнээ өндөрлүүлэв

БНСУ-д зохион байгуулсан “Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын сүүлийн өдөр цанын 4х5 км-ийн холимог буухиа уралдаан боллоо. Монголын тамирчид үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад 24 орны баг тамирчидтай өрсөлдсөн. Уралдааны гараанд ХБНГУ-ын багийнхан түрүүлж (53.07 минут), Францынх (53.13) аман хүзүүджээ. Швейцарын баг (53.13) хүрэл медалийн эзэн боллоо
2024-02-02

“Бага тойрог” багийнхнаас тэмцээний шилдгүүд тодорлоо

Монголын хөл бөмбөгийн холбооноос жил бүр зохион байгуулдаг, футзалын мастер ангиллын буюу 65, 60 насны тамирчдын УАШТ өндөрлөж, аваргуудаа тодрууллаа. Тус тэмцээний 60 насныхны ангилалд “Бага тойрог”-ийн тоглогчид МӨХ багийнхантай ана мана өрсөлдөж түрүүлсэн. Харин“Эрчим”-ийнхэн III байр эзлэв. Тоглолтод багийнхныгаа хошуучилж тоглосон тамирчдаас С.Ганцоож (“Эрчим”) шилдэг хаалгач, Л.Төгөлдөр (“Бага тойрог”) шилдэг тоглогч, Д.Буян-Өлзий (МӨХ) мэргэн буучаар шалгарсан юм
2024-02-02

С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр нар олон улсын уралдаанд хурд сорьж байна 

Монголын дугуйн спортын үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, Испанийн мэргэжлийн дугуйн “Burgos BH” багийн тамирчин, ОУХМ С.Жамбалжамц АНЭУ-д өнгөрсөн сарын 26-31-нд болсон “Tour of Sharjah” олон улсын олон өдрийн уралдаанд оролцлоо. Тэрбээр 27 багийн 162 тамирчинтай хурд сорьж, дөрвөн гарааны нийлбэр цагаар эхний тавд эрэмбэлэгдэв. Түүнээс гадна үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, Тайландын мэргэжлийн дугуйн “Roojai insurance” багийн тамирчин, дэлхийн аварга, ОУХМ Б.Тэгшбаяр Саудын Араб улсад энэ сарын 3 хүртэл үргэлжлэх “Tour of Alula” тэмцээнд өрсөлдөж байна
2024-02-01

“Reds”-ийнхэн тэргүүлэв

Спорт өрөлтийн олон улсын тэмцээний хамгийн өрсөлдөөнтэй болдог төрөл нь багийн халз буухиа. Монголд эл тэмцээнийг анх удаа, олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулсан нь үзэгчдийн сонирхлыг ихэд татжээ. Оролцогч олонтой, өрсөлдөөн ихтэй болсон уг тэмцээнд 24 клубийн баг найман хэсэгт хуваагдан, тойргоор тоглож, дөрөв нь аваргын төлөө шалгарсан юм. Үүнээс Ч.Билгүүндорж ахлагчтай “Reds” клубийнхэн тэргүүлэн, шилдгээр тодорч, Г.Арвижих сайхан ахлагчтай “My mind”-ын оролцогчид удаалжээ. Б.Төрболд ахлагчтай “Crystal”-ынхан хүрэл медаль гардав
2024-02-01

“Хангарьд” клубийнхэн УАШТ-д түрүүлжээ

Монголын хөл бөмбөгийн холбооны футзалын охидын 13 хүртэлх насныхны УАШТ-д өрсөлдсөн хот, орон нутгийн багуудаас Ц.Болдбаатар дасгалжуулагчтай “Хангарьд” клубийнхэн тэргүүн байр эзэлж, аваргын алтан цом өргөлөө. Тэдэнд онооны хол зөрүүгүй хожигдсон А.Хулан дасгалжуулагчтай “10 дугаар сургууль, Туулын том тулнууд”-ын тамирчид мөнгө, Ч.Түвшинбат дасгалжуулагчтай “137 дугаар сургууль, Монцоолой” клубийнхэн хүрэл медаль хүртэв. Тэмцээнд бусдыгаа хошуучилсан тоглогчдоос “Хангарьд”-ын З.Ану-Үжин шилдэг хаалгач болов
2024-02-01

Монголын тамирчид мөстэй усанд сэлэлтийн тэмцээнд аваргаллаа

АНУ-ын Вашингтон хотод зохион байгуулсан, мөстэй усанд сэлэлтийн тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хороо, 120 дугаар ангийн тамирчин, Баянгол дүүргийн Усан спорт, сургалтын төвийн багш, дэлхийн хошой аварга Ш.Даваадорж нь ач охин, “Күнз” сургуулийн зургаадугаар ангийн сурагч, 11 настай М.Цэнгүүний хамт оролцож, ур чадвараа сорьжээ. Тус тэмцээнд Ш.Даваадорж 50 метрийн мэлхий сэлэлт, өврөөр даллах, далайн гахай сэлэлтийн төрөлд тус бүр тэргүүлсэн байна. Тэгвэл М.Цэнгүүн 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд аварга болжээ. Манай тамирчид олон улсын хэмжээний тэмцээнээс дөрвөн алтан медаль хүртсэн анхны тохиолдол нь энэ байлаа.
2024-02-01

Монгол Улсын төрийн далбаа 60 жилийн өмнө Олимпын тавцанд анх удаа манджээ

Одоогоос 60 жилийн өмнөх эдгээр өдрүүдэд манай баг тамирчид Инсбрукын цагаан Олимпод мөрөө үлдээж, Монгол Улсын төрийн далбаа Олимпын тавцанд анх удаагаа мандсан түүхтэй.
2024-02-01

Монголын туйванчид Азийн АШТ-д өрсөлдөх нь

Узбекистаны Ташкент хотод хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-ийг ирэх сарын 1-12-нд зохион байгуулна. “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох тус тэмцээнд манай улсаас Гавьяат дасгалжуулагч, ОУХМ Б.Дэнсмаагийн удирдлагад 14 тамирчин хүч сорих нь
2024-01-31

Таеквондогийн шилдгүүдийг Даланзадгадад тодрууллаа

Өмнөговь аймгийн Даланзадгад сумд таеквондогийн “Пүмсэ-2024” УАШТ боллоо. Уг тэмцээнд 700 гаруй тамирчин ур чадвараа сорьж, ангилал тус бүрд аваргуудыг тодруулав. А ангилалд өрсөлдсөн тулаанчдаас “Алдар” спорт хорооны тамирчид тэргүүлж, Сэлэнгэ аймгийн “Хараагийн хөх чоно” клубийнхэн удаалан, “Кёнхи”-гийн тулаанчид III байр эзэллээ. В ангилалд өрсөлдсөн орон нутгийн таеквондочдоос эхний гурван байрт Өмнөговь аймгийн “Дайчин”, “Эхлэл”, “Олимп” клубийнхэн орсон юм. Тэгвэл С ангилалд “Ирээдүйн Монгол” сургалтын төвийнхөн алтан цом өргөж, “Идэр”, “Эхлэл” клубийнхэн мөнгө, хүрэл цомтой буцсан
2024-01-31