Узбекистаны Ташкент хотод хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-ийг ирэх сарын 1-12-нд зохион байгуулна. “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох тус тэмцээнд манай улсаас Гавьяат дасгалжуулагч, ОУХМ Б.Дэнсмаагийн удирдлагад 14 тамирчин хүч сорих нь. Монголын хүндийн өргөлтийн тамирчид насанд хүрэгчдийн ангилалд тивийн тэмцээнээс есөн алт, 33 мөнгө, 65 хүрэл медаль хүртсэн амжилтын түүх бий. Тухайлбал, эмэгтэйчүүд зургаан алт, 14 мөнгө, 28 хүрэл, эрэгтэйчүүд гурван алт, 19 мөнгө, 37 хүрэл медаль авч байв.