БНСУ-д зохион байгуулсан “Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын сүүлийн өдөр цанын 4х5 км-ийн холимог буухиа уралдаан боллоо. Монголын тамирчид үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад 24 орны баг тамирчидтай өрсөлдсөн. Уралдааны гараанд ХБНГУ-ын багийнхан түрүүлж (53.07 минут), Францынх (53.13) аман хүзүүджээ. Швейцарын баг (53.13) хүрэл медалийн эзэн боллоо. Тус буухиад Т.Өсөх-Ирээдүй, А.Хүслэн, Н.Нандинцэцэг, Ж.Уянга нараас бүрдсэн Монголын баг 01.27 цагийн үзүүлэлтээр 19 дүгээр байр эзэлснээр тэмцээнээ өндөрлүүлэв.