Сар шинийн цуврал барилдааны эхнийх болох “Хавдрын эсрэг үндэсний зөвлөл”-ийн нэрэмжит цолгүй залуу бөхчүүдийн барилдаанд 384 бөх барилдсанаас Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, улсын харцага М.Дармаабазарын хүү Нарантулга ес даван түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, залуу бөх Амарсайханы Баттүшиг үзүүрлэв.
Шөвгийн гуравт Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, залуу бөх Гантулгын Хангарьд, шөвгийн тавд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат, залуу бөх Болдбаатарын Цэнд, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, залуу бөх Эрдэнэбаатарын Доржпүрэв нар шалгарлаа.
Есөд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, залуу бөх Л.Мягмартүрүү, Увс аймгийн Тэс сумын харьяат, залуу бөх Н.Мөнхзолбоо, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат, залуу бөх Б.Тэмүүжин, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, залуу бөх Н.Эрдэнэбат, Архангай аймгийн Өлзийт сумын харьяат, залуу бөх Б.Нэмэхжаргал, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, залуу бөх Д.Дэлгэрдалай нар үлдэв.
Уран барилдааны шагналыг Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, залуу бөх Л.Мягмартүрүүд, Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, залуу бөх Г.Хангарьд нарт гардуулсан юм.
Энэхүү барилдааныг Хавдрын Үндэсний Зөвлөл ТББ-ын ТУЗ-ын дарга Г.Сумхүү, гүйцэтгэх захирал Б.Цэцэгсайхан, “Аварга” дээд сургуулийн багш, МУГД, улсын начин Б.Адъяахүү, “Аварга” дээд сургуулийн төгсөгч, улсын харцага Н.Батзаяа нар Монголын Үндэсний Бөхийн холбоотой хамтран амжилттай зохион байгууллаа.