Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

18 настай Б.Ням-эрдэнэ ДАШТ-ээс анхны ялалтаа авлаа

Дараагийн даваанд Токиогийн олимпийн хүрэл медальт IJF-гийн нэрийн өмнөөс барилдаж буй ОХУ-ын Мадина Таймазоватай барилдана
2023-05-11

Туялзуур сэлмийг хичээлийн хөтөлбөрт оруулах уу 

Тэрбээр АНУ-ын “Делаваре” их сургуулийн цахим, танхимын сургалтад хамрагдсан юм. Сертификат гардуулах арга хэмжээнд ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах уригдаж, төгсөгчдөд амжилт хүсэн, сурч мэдсэн зүйлээ эх орондоо хэрэгжүүлэхийг зөвлөсөн байна. Г.Халиунаа “Туялзуур сэлмийн спортыг хувийн болон ерөнхий боловсролын биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт оруулах нь” сэдвээр диплом хамгаалж, есдүгээр сараас “Оюунлаг” сургуульд хэрэгжүүлэхээр болжээ. Тэрбээр 2015-2019 онд Азийн АШТ болон Азийн наадамд туялзуур сэлмээр оролцож, гадаадад дасгалжуулагчаар ажиллаж байв. 
2023-05-11

Монголын багийнхан Бишкект медалийн хур буулгав 

Тус тэмцээний мэргэжлийн төрөлд өрсөлдсөн оролцогчдоос 78 кг-д ахмад Г.Цолмонхүү (029) түлхэлттэйд хүрэл, багийнхад мөнгөн медаль зүүсэн байна. Насан хүрэгчдийн 35-39 насныхны эмэгтэйчүүдийн ангилалд 68 кг-д сургагч ахлагч П.Ганзаяа (232), 68 кг-д ахлах дэслэгч С.Ууганцэнгэл нар (330) түлхэлтэйд тус бүр алтан медалийн эзэн болж, аваргуудын тоог ахиулав. Монголын тамирчид Бишкекээс алт, мөнгө тус бүр 11, дөрвөн хүрэл, нийт 26 медаль хүртсэн байна. 
2023-05-11

Тамирчид амжилтынхаа чансаагаар эрэмбэлэгдэнэ 

Монголын спорт өрөлтийн холбооноос “Оюуны спортын менежмент” байгууллагатай хамтран улаан бугуйвчтай шилдэг 50 тамирчны дунд “Одтой тамирчин” тэмцээнийг ганцаарчилсан, хос, багийн буухиа төрөлд зохион байгуулав. Хос болон багийн төрөлд өрсөлдөж, эхний гурван байрт шалгарсан нь Дэлхийн спорт өрөлтийн холбоонд албан ёсоор бүртгэгдэн, амжилтынхаа чансаагаар эрэмбэлэгдэж байгаа. Тус тэмцээний II шатанд ганцаарчилсан төрөлд 10 тамирчин шалгарснаас Дархан-Уул аймгийн “Mindful” клубийн оролцогч Д.Гоомарал аварга боллоо. Тэгвэл хосын төрөлд Н.Буянжаргал, С.Ивээл нар (“Язгуур”) түрүүлж, багийн буухиад Хэнтий аймгийн “Чингис” клубийн Л.Тэргэл, Д.Мөнгөнтогос, М.Цэцэйхэн, Э.Сод-Эрдэм нар тэргүүн байр эзэлсэн байна. 
2023-05-11

МУГТ М.Анхцэцэг Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртлээ

Огцом өргөлтөөр 108, түлхэлттэй өргөлтөөр 135, нийлбэр дүнгээр 243 кг-ыг өргөснөөр
2023-05-11

Б.Мишээлт Ташкентийн рингэнд хоёр дахь хүрэл медалийн болзлыг хангав

Венесуэлийн Кристиан Паласиог буулган авснаар нөгөөдөр эзэн орны Асадхужа Муидинкужаевтай хагас шигшээ буюу медалийн өнгөө хувиргах тоглолтоо хийнэ
2023-05-11

Километр бүрт 100 евро төлнө 

М.Мунецигийн сайхан сэтгэл үүгээр хязгаарлагдахгүй. Тэрбээр 2021 оны нэгдүгээр сард Зимбабвегийн нийслэл Хараре хотоос холгүй орших Горомонзи тосгон дахь дунд сургуульд багийнхаа нэрэмжит сангаар дамжуулж хөлбөмбөгийн хувцас хэрэгсэл, найман бөмбөг хандивлажээ. Тэрбээр зуны амралтаараа эх орноороо аялж байгаад уг сургуулиар оржээ. Сургуулийн удирдлагатай уулзсаны дараа тэдэнд бэлэг өгөх гэнэтийн шийдвэр гаргасан аж. Үүнээс гадна Хараре хотын захын Мабвуку дүүргийн хоёр ч сургуулийн ядуу айлын 60 хүүхдийн сургалтын хэрэгслийг М.Мунеци даадаг байна. 
2023-05-10

Премьер лигийн “аймшигтай” үзүүлэлт 

Хэдий амжилт тааруу байгаа ч дасгалжуулагчааавч үлдэхээр шийдсэн хоёр баг бол “Вестхэм”, “Форест”. Хоёул доод лиг рүү унах бүсэд яваа баг. Харин “Челси”, “Лидс” баг энэ улиралд дөрвөн ч дасгалжуулагчийн нүүр үзлээ. Тэднээс хоёр нь дасгалжуулагчийн үүргийг түр орлон гүйцэтгэсэн юм. Харин “Астон вилла”, “Кристал палас”, “Лестер”, “Саутхэмптон”, “Тоттенхэм”, “Вулверхэмптон” баг тус бүр гурван ч дасгалжуулагчтай ажиллаж үзсэн байна. 
2023-05-10

Эверестэд аялагчид гэрэл зургуудаа толилуулах нь 

Хоёр хүн зөрөх боломжгүй жимээр 12 монгол аялагч хангай дэлхийдээ залбирсаар л урагшилж явлаа. 241 459 удаа алхахдаа, бясалгахдаа, догдлохдоо, бишрэхдээ чадан ядан буулгасан гэрэл зургаараа монголчуудыгаа “дайлах”-аар төлөвлөсөн” гэв. Үзэсгэлэнгийн үеэр Эверестийн аяллын хөтөлбөрийг танилцуулахаас гадна далайн түвшнээс дээш6119 метрт оршдог Лобучэ оргилд авирсан баримтат бичлэгийг ч үзэх боломжтой аж. 
2023-05-10

Монголын хоёр боксчин медалийн төлөө тулалдана

   Боксын эрэгтэйчүүдийн ДАШТ Узбекистаны нийслэл Ташкент хотноо үргэлжилж байна. 5.2 сая ам.долларын шагналын сантай, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд 200, 100, 50 мянган ам.доллар гардах тус тэмцээнд Монголын 10 боксчин өрсөлдсөн.
2023-05-10

Л.Энхрийлэн ДАШТ-ний хос медальтан боллоо

Эмэгтэйчүүдийн 57 кг-д зодоглосон Л.Энхрийлэн дэлхийн дэвжээнээс хоёр дахь хүрэл медалиа хүртлээ.
2023-05-10

Ё.Басхүү ДАШТ-ээс ХҮРЭЛ медаль хүртлээ

Ё.Басхүү Монголын жүдочдоос ДАШТ-ээс хоёроос дээш медаль хүртсэн тав дахь тамирчин боллоо.
2023-05-09

Г.Ануужин хүндийн өргөлтийн Азийн аварга боллоо

БНСУ-ын Жинжү хотод болж буй хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн
2023-05-08

15 настай хүү 14 зайд 14 алтан медаль зүүж хосгүй амжилт үзүүллээ

Орхон аймагт усанд сэлэлтийн өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо
2023-05-08

Гольфын улирал “Балдорж цом”-оор эхлэв

Тэрэлж дэх “Чингис хаан” гольфын талбайд Монголын гольфын холбооны улирлын нээлт уламжлал ёсоор “Балдорж цом” тэмцээнээр энэ сарын 6-нд эхэллээ. 14 дэх удаагийн тус тэмцээнд 84 тамирчин (үүнээс эмэгтэй 14, гадаадын 12) оролцлоо. Өрсөлдөөн дундаас Д.Баяртогтох анх удаагаа “Балдорж цом”-д түрүүлэв. 2019 оны “Балдорж цом”-ын эзэн Ч.Гантөмөр аман хүзүүджээ. Эмэгтэйчүүдээс Г.Алтанбилэг түрүүлж, БНСУ-ын тамирчин Со Ое Сүүк удааллаа. Тус тэмцээнийг Монголын гольфын холбоо, “Балдорж сан”, “Заан тэрэлж” гольфын клуб хамтран зохион байгуулсан юм.
2023-05-08

Дархан аварга А.Сүхбат 23 жилийн дараа чөлөөт бөхийн дэвжээнд гарав

Чөлөөт бөхийн 6 дахь удаагийн мастеруудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, Зүүн Азийн наадмын мөнгөн медальт
2023-05-07

Б.Чинзориг шөвгийн наймд шалгарлаа

Ташкентэд болж буй сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 63.5 кг-ын жинд
2023-05-07

Азийн наадмын спорт авиралтын төрөлд оролцох тамирчдын нэр тодорлоо 

“Ханжоу-2022” буюу 19 дэх удаагийн Азийн наадмыг БНХАУ-д ирэх есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Азийн олимпын зөвлөлийн Гүйцэтгэх зөвлөлөөс уг наадмыг цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулсан билээ. Үүнд 50 гаруй орны тамирчид спортын 40 төрөлд 482 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Манай улсаас эл наадмын спорт авиралтын төрөлд өрсөлдөх тамирчдын нэр тодорсон байна. Тэд дасгалжуулагч Х.Нямдоо, Б.Пүрэвсүрэн нарын удирдлагад бэлтгэл базааж оролцох юм.
2023-05-05