Зүүн Азийн залуучуудын наадмын волейболын тэмцээн Монгол болон Хятадын Тайпэйн тоглолтоор өндөрлөлөө. Энэ тоглолтод Хятадын Тайпэй 3:0-ээр (25:18, 25:21, 25:13) ялалт байгуулсан. Ингэснээр Монгол болон Хятадын Хонконг, Хятадын Макаогийн багууд ижилхэн 1-3 амжилттай болсон юм. Улмаар гурван багийн хоорондын тоглолтын харьцааг харахад Монголын баг илүүрхэж, энэхүү тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Баг тамирчдын шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг гардуулан өгөв.