Унгарын Будапешт хотод хөнгөн атлетикийн ДАШТ үргэлжилж байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтэд АНУ-ын тамирчин Ша`Карри Ричардсон түрүүллээ. Энэ жил 23 настай Ш.Ричардсон сүүлийн жилүүдэд урт хумс, хурц тод өнгийн үсний будалтаараа спорт сонирхогчдын анхааралд өртөж байснаас бус, томоохон тэмцээний 100 метрийн уралдаанд түрүүлж байгаагүй юм. Тэрбээр энэ жилийн АНУ-ын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан гүйлтэд 10.71 секундийн амжилт (финалд харин 10.82 секунд) үзүүлж, сайн формтой байгаагаа харуулсан. Гэвч түүнийг ямар амжилт үзүүлэхийг хэн ч тааж чадахгүй байсаар ирсэн билээ. Тодруулбал, Ша`Карри 2021 онд каннабисын шинжилгээнд бүдэрснээр олимпод түрүүлэх мөрөөдлөө үгүй хийж байсан. Тэгвэл2022 онд Южинд болсон АНУ-ын АШТ-ий 100, 200 метрийн финалд шалгарч чадаагүй. Хэдий тэрбээр асар их авьяастай нь тодорхой боловч түүнд ямагт нэг зүйл “саад болсоор” ирсэн юм. Тийм ч учраас “Будапешт-2023”-т түүнийг өндөр амжилт үзүүлнэ гэдэгт итгэх хүн цөөн байлаа.
Харин Ямайкийн Ш.Жексон (улирлын шилдэг үзүүлэлт нь 10.65 секунд), түүний нутаг нэгт асар туршлагатай, олон супер амжилтын эзэн Шелли-Энн Фрайзер-Прайс нарын хэн нэг нь 100 метрт аваргална гэж олонх үзэж байв. Мөн зургаа, долдугаар сард болсон “Алмаазан лиг”- ийн гурван гараанд дараалан түрүүлсэн Кот д`Ивуарын Мари-Жозе Та Луд олон хүн итгэл хүлээлгэж байлаа.
Хагас шигшээ гүйлтэд Ш.Ричардсон 10.84 секундийн амжилт үзүүлж, дөнгөж гуравдугаар байр эзэлсэн. Тиймээс финалд шууд бус, харин үзүүлсэн хугацаагаар шалгарсан юм. Энэ үзүүлэлт нь ирээдүйн аваргынх гэхээргүй мууд тооцогдож байлаа. Түүнээс гадна тэрбээр финалд тун таагүй буюу есдүгээр замаар гүйх ёстой болсон. Гэсэн ч энэ бүхэн түүнд огт саад болсонгүй. Финалд маш сайн гүйж, 10.65 секундийн амжилтаар хөнгөн атлетикийн ДАШТ-ий шинэ дээд амжилтыг тогтоон түрүүллээ. Түүний дараа Ш.Жексон орсон бол ДАШТ-ээс 10 алт, дөрвөн мөнгөн медаль хүртсэн Фрайзер-Прайс анх удаа хүрэл медалийн эзэн болов.
Ш.Ричардсон ялалтдаа эхлээд итгэж чадахгүй, албан ёсны дүнг зарласны дараа л шокноосоо гарч, баяр хөөрөө үзэгчидтэй хуваалцаж эхэлсэн юм. “Олон улсын тавцанд үзүүлэх гайхалтай амжилтын минь эхлэл энэ болно гэ-дэгт найдаж байна” хэмээн тэрбээр сэт г үүлч-дэд ярьжээ. Будапештэд түүнийг 200, магадгүй 4х100 метрийн буухиа гүйлт хүлээж буй.
100 метрийн гүйлт (эм)
- Ша’Карри Ричардсон 10.65 секунд
- Шерика Жексон 10.72
- Шелли-Энн Фрейзер-Прайс 10.77
Харин эрэгтэйчүүдийн 100 метрийн урал-даанд АНУ-ын Н.Лайлс түрүүллээ. Тэрбээр ДАШТ-ий өмнө агуу У.Болтын дээд амжилтыг эвдэхийг хичээнэ гэж мэдэгдэж байв. Түүний тухай “Аянгын араас” нэртэй баримтат кино хүр тэл ДАШТ-ий өмнө гарсан. Уг кинонд тэрбээр А.Болттой уулзаж зөвлөгөө авдаг хэсэг хүр тэл гардаг юм. Хэдий тэрбээр Будапештэд том амлалтаа биелүүлж, дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоож чадаагүй ч хувийн дээд ам жилтаа (9.83 секунд) тогтоон, алтан медаль хүрт лээ. Н.Лайлс долоон жилийн өмнө залуучуудын ДАШТ-д түрүүлж анх олонд танигдсан агаад үүнээс хоёр жилийн дараа АНУ-ын насанд хүрэгчдийн АШТ-д түрүүлсэн. Тэрбээр 100 бус, 200 метр ийн зайд илүү өндөр амжилт үзүүлж, дэлхийн хошой аварга болж байв. Энэ зайд тэр-бээр 19.31 секунд хурдалсан нь У.Бол тын хоос ердөө 0.12 секундээр дутуу үзүүлэлт билээ. Хэдий тэрбээр агуу ямайк гүйгчийн дээд ам жилтыг эвдэж чадаагүй ч энэ сарын 25-нд болох 200 метр ийн уралдаанд түрүүлбэ л ДАШТ-ий 100, 200 метр ийн зайд хоёуланд нь түрүүлсэн У.Болтоос хойших анхны гүйгч болно.
100 метрийн гүйлт (эр)
- Ноа Лайлс (АНУ) 9.83 секунд
- Летсиль Тебого (Ботсван) 9.88
- Зарнел Хьюиз (Британи) 9.88
Медалийн тоогоор тэргүүлэгчид
Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
АНУ | 5 | 2 | 2 | 9 |
Испани | 2 | 0 | 0 | 2 |
Этиоп | 1 | 1 | 2 | 4 |
Британи | 1 | 1 | 1 | 3 |
Швед | 1 | 1 | 0 | 2 |
Бэлтгэсэн: Н.Энх