Хүрэн баавгайнаас сэрэмжлүүлэв
Хүрэн баавгай суурьшлын бүс, малчдын хотонд ойр орж ирэх тохиолдол сүүлийн үед цөөнгүй гарч байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас анхааруулав. Ялангуяа Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг ой бүхий аймагт энэ зун ийм явдал хэд хэдэн удаа бүртгэгджээ. Тиймээс баавгай суурьшлын бүсэд үзэгдсэн тохиолдолд аймаг, нийслэлийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн газарт хандах, хүүхэд, эмэгтэйчүүдийг хараа хяналтгүй орхихгүй, малд явуулахгүй байх, машин техник болон харилцаа холбооны хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахыг дээрх яамнаас иргэдэд зөвлөв
2024-08-12
Токио дахь ЭСЯ-наас мэдээлэл гаргажээ
Японд ажиллаж, амьдардаг монгол иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг мэдээллийг Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яамны Консулын хэлтсээс гаргажээ. Тус улсын Мияазаки мужид энэ сарын 8-ны 16.43 цагийн орчимд газар 7.1 баллын хүчтэй хөдөлсөн билээ. Газар долоон баллаас дээш хүчтэй хөдлөхөд дагалдах чичирхийллийн хүч түүнээс илүү байх магадлалтай гэнэ.
2024-08-12
Үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр наймдугаар сарын 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16, 17-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2024-08-12
Туул голын усны түвшин нэмэгдэж, эрэг нь нуржээ
Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэд амралт, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж голын голдирлыг өөрчилснөөс айлууд үерт автаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 10-нд холбогдох байгууллагуудад өгчээ. Үүний дагуу тухайн байршилд хяналт шалгалт хийж буйгаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлэв. Үргэлжлэн орсон борооны улмаас Туул голын усны түвшин нэмэгдэж, эргээ давж, улмаар голын эрэг нуржээ. Ингэснээр Туул голын хамгаалалтын бүсэд орсон айлууд усанд автсан байна
2024-08-12
Багшийн эрэлтийг урьдчилан тооцоолж, хомсдолоос сэргийлэх арга хэмжээ авах нь
Манай улсад одоогоор сургуулийн насны 825 мянга гаруй хүүхэд бий аж. Энэ тоо 2030 он хүртэл тогтмол өсөх бөгөөд тэр хэрээр ерөнхий боловсролын сургуулиудын багшийн эрэлт нэмэгдэх төлөвтэй гэнэ. Гэтэл манай улс ирэх жилүүдэд шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх нь битгий хэл, яг одоо дутагдалтай 4200 багшийн орон тоог нөхөж чадахгүй байна. Олон улсад хөдөлмөрийн насны хүн амын ажиллах хүчний гурван хувийг ерөнхий боловсролын сургуулийн багш нар эзэлдэг аж. Харин манай улсад эл үзүүлэлт 2.88 хувьтай гэнэ
2024-08-12
Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс зогсоолоо
“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 12-оос зогсоож, 10 дугаар сарын 12-оос сэргээнэ.
2024-08-12