Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

“Код бичих охидын хөтөлбөр-2024” дахин зарлагдлаа

Нэг жилийн хугацаанд түр завсарласан “Код бичих охидын хөтөлбөр” энэ жил дахин зарлагдлаа. Тус хөтөлбөрийн бүртгэл 2024 оны 04 сарын 25-нд эхэлсэн бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 17-нд хаагдахаар болжээ.
2024-05-09

Өнөөдөр 15 градус дулаан байна

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
2024-05-09

“S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байна

Сэлгэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн дөрвөн давхар объект, агуулах, цахилгаан эрчим хүчний гурван дэд станцыг өнгөрсөн гуравдугаар сард буулгаж дууссан.
2024-05-08

19 шинэ автобусны буудалтай боллоо

Нийслэлийн гэр хорооллын гудамж, зам талбайд нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээг сайжруулах, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргын тамгын газар, Азийн хөгжлийн банк хамтран “Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах” төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна.
2024-05-08

“Найрамдал” амрагчдаа ирэх сарын 3-наас хүлээн авах нь

Олон улсын “Найрамдал” зуслангийнхан зуны ээлжийн амрагчдаа хүлээн авах хуваариа танилцууллаа. Нэгдүгээр ээлжийн амрагчид болох 6-10 насныхныг ирэх сарын 3-наас хүлээн авах аж. Төлбөр нь 344 500 төгрөг юм байна. 7-12, 10-15 насныхны долоо хоног амрах үнэ 476 500 төгрөг. 12-17, 15-18 насныхан “Найрамдал” зусланд 10 хоног амрахад 694 500 төгрөг төлөх гэнэ. Амрагчдыг энэ сарын 13-наас бүртгэх нь. Сонирхсон хүүхдүүд nairamdal.mn цахим хуудсаар бүртгүүлэх боломжтой. 
2024-05-08

Төгсөгчдийн 17 хувь нь эх хэлээ мэдэхгүй байна

Монгол Улсад хууль, дүрэм, журмыг бүрэн хэрэгжүүлсэн бол хүний эрхийг бага зөрчиж, салбар бүр өнөөдрийнхөөсөө өөр түвшинд хүрэх байсан болов уу. Цаасан дээр үлдсэн олон хуулийн нэг нь Монгол хэлний тухай хууль. 2015 оны долоодугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн уг хуулиар уран зохиолын хичээлд хүүхдүүд нэгдүгээр ангиасаа шамдаж, гудамж талбайд гадаад хэлээр бичсэн ганц ч хаяг харагдах ёсгүй. Мөн 2013 онд Монгол хэл, бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай Засгийн газрын 37 дугаар тогтоолыг баталсан.
2024-05-08

Мод тариулах цагийн хуваарь гаргажээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэгч байгууллагууд энэ хаврын Бүх нийтээр мод тарих арга хэмжээг Улаанбаатарт “Ногоон хот-иргэний оролцоо” уриан дор дөрөвдүгээр сарын 11-31-нд зохион байгуулахаар төлөвлөснөө танилцуулсан.
2024-05-08

“Говийн чоно-2024” олон улсын дадлага сургууль академик сургалтаар үргэлжилж байна

Дорнод аймаг нь тэгш тал зонхилсон газар нутагтай, хээрийн өвслөг ургамал ихтэй, ой, хээрийн түймрийн эрсдэл өндөртэй,
2024-05-08

Ус ашиглуулах дүгнэлт, зөвшөөрлийг цахимаар олгож эхлэв

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар өчигдрөөс эхлэн www.ewater.mn вэб цахим хуудсаар ус ашиглагч аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлтийг хүлээн авч, зарим төрлийн дүгнэлт, тусгай зөвшөөрлийг олгох болсноо мэдээлэв. Тодруулбал, ус ашиглуулах болон хэрэглэх боломжит нөөцийн дүгнэлт гаргуулах, хаягдал усны, ус бохирдуулсны төлбөрийн гэрээ, зөвшөөрөл олгох хүсэлтийг дээрх хаягаар хүлээн авч, үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдүүлжээ
2024-05-08

Арьс, шир боловсруулах үйлдвэрүүдэд олон улсын LWG стандартыг мөрдүүлнэ

"Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ-ыг байгуулж, хөгжүүлэх ажлын хүрээнд “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлнэ.
2024-05-08

Тусгай олимпын төрөлд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй

“Улаанбаатар марафон 2024” олон улсын марафон энэ сарын 25-нд болно. Тус тэмцээн нь үндсэн зургаан төрөлтэй бөгөөд хамгийн богино буюу 1.5 км зайд тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх боломжтой. Тэгвэл таван км-ийн зайд 12-17, 18 болон түүнээс дээш насныхан оролцоно. Дээрх хоёр төрлийн гүйлтийн бүртгэлийн хураамж 5000 төгрөг юм байна
2024-05-08

Таван хүн тутмын нэг нь харшилтай гэв

Манай улсад таван хүн тутмын нэг нь харшилтай байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Мягмардорж мэдээлэв. Тэдний дийлэнх буюу 80 хувь нь ургамлын тоосны харшилтай аж. Бусад нь эм, тариа, ахуйн болон ариутгалын химийн бодис, хоол хүнс зэргээс харшилдаг гэнэ. Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор харшлаас урьдчилан сэргийлэх талаар Ч.Мягмардорж зөвлөсөн юм. Тэрбээр “Сүүлийн жилүүдэд агаарын бохирдол, бас ахуйн химийн бодис, эм, тарианы зохисгүй хэрэглээнээс үүдэн харшил ихсэж байна
2024-05-08

Тавдугаар сарын 23-ны Пүрэв гарагт бүх нийтээрээ АМАРНА

Бурхан багшийн их дүйчэн өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг хэлдэг. 
2024-05-08

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ой тохиож байна

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ой тохиож байна. Монгол Улсад залуучуудын санаачилгаар 1925 онд “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй хөдөлгөөн зохиолч Д.Нацагдоржоор удирдуулан байгуулагдсанаар хүүхдийн байгууллага үүсэн түүхтэй.
2024-05-08

Хүүхдийг хортой, хориотой контентоос хамгаалах журам боловсруулах Ажлын хэсэг хуралдав

УИХ-ын 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулиар /шинэчилсэн найруулга/ Хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчны хүүхэд хамгааллыг өргөжүүлж, үүнтэй уялдуулан Зөрчлийн тухай хуульд холбогдох шийтгэлийг оногдуулсан.
2024-05-08

Стандартын бус, төмөр хашаанаас болж таван жилд 30 амьтан үхжээ

Суурьшлын бүс эрчимтэй тэлж, хүн амын төвлөрөл ихсэж буйгаас улбаатайгаар сүүлийн жилүүдэд зэрлэг амьтдын тархац нутаг хумигдан, нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийж чадахгүйд хүрч, стандартын бус төмөр хашаа, өргөст торонд сүлбэгдэж үхэх тохиолдол сүүлийн жилүүдэд цөөнгүй гарч байгааг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв. 2018- 2023 онд буюу сүүлийн таван жилд зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд 30 амьтан зуслангийн бүсийн төмөр хашаанд сүлбэгдэн амь тавьжээ.
2024-05-08

Сүхбаатар аймгийн Онцгой комисст 300 сая төгрөг, хоёр тонн шатахуун олгоно

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй албаны төлөөлөл Сүхбаатар аймагт ажиллав.
2024-05-08

"Улаанбаатар марафон”-ы 5 км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байна

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна. Тавдугаар сарын 6-ны өдрийн байдлаар 6 төрөлд нийт 2000 гаруй иргэн бүртгүүлснээс 50 гаруй хувь нь 5 км-ийн зайд гүйгчид байна.
2024-05-08