Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Сэлбэ дэд төвийг барилгажуулах тендерт Монгол, БНХАУ-ын компаниуд оролцжээ

Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 13 га талбайн барилга угсралтын ажлын тендерийг өчигдөр нээлээ.
2024-09-25

Өвөлжилтийн бэлтгэлээ хугацаанд нь хангахыг эрчим хүчний салбарынханд даалгав

Өвөлжилтийн бэлтгэлээ хугацаанд нь хангахыг эрчим хүчний салбарынханд даалгав
2024-09-25

Валентин Иванович Сергиенко, Кацүжи Ёшиока тэргүүтэй таван хүнийг “Хубилай хаан” медалиар шагналаа

Шинжлэх ухааны салбарт 20-иос доошгүй жил ажилласан, шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан, эрдэм шинжилгээ, Судалгааны бүтээл нь олон улсад үнэлэгдсэн Дотоодын болон гадаадын эрдэмтдийг ШУА-иас “Хубилай хаан” медалиар шагнадаг уламжлалтай. 2024 оны шинжлэх ухааны салбарын дээд шагналын эзнээр УИХ-ын гишүүн, академич Д.Рэгдэл, УИХ, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Батцэцэг, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Алс Дорнодын холбооны их сургуулийн Байгалийн ухааны сургуулийн захирал, академич Валентин Иванович Сергиенко, Япон Улсын Каназавагийн их сургуулийн Профессор Кацүжи Ёшиока нарыг тодрууллаа.
2024-09-25

2050 онд эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү дөрөв болно

Жендерийн үндэсний хороо, Дэлхийн банк хамтран Монгол Улсын Жендерийн нөхцөл байдлын үнэлгээ болон “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г (2024-2027) Танилцуулсан юм. Монгол Улсын Жендерийн нөхцөл байдлын үнэлгээг анх 2005 онд хийснээс хойш энэ нь гурав дахь удаагийн тайлан болж буй аж.
2024-09-25

“45 хоног”-ийн багш нар боловсролын цоорхойг нөхөж чадах уу

Хэд хоногийн өмнө ахлах ангийн хүүхдийнхээ эцэг, эх, асран хамгаалагчдын хуралд суув. Анги удирдсан багш нь бидэнд сургуулийнхаа хүний нөөцийг танилцуулж, тулгамдаж буй бэрхшээлүүдээ хэлсэн. Тус сургууль 262 багштайгаас 112 нь мэргэжлийн зэрэггүй, голчлон“хүүхдүүд” ажиллаж буй нь сургалтын чанарт нөлөөлж байна гэв.
2024-09-25

НӨАТ-ын хуурамч падаан ашигласан хүмүүсийг шүүхэд шилжүүлэв

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын хуурамч падаан ашиглаж, татвараас зайлсхийсэн хэрэгт нэг бус аж ахуйн нэгжийн удирдлага ял шийтгүүлээд буй. Тэгвэл тэдэнд хууль бус үйлдэл хийх боломжийг бүрдүүлж байсан хүмүүст прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлджээ. Тодруулбал, иргэн Д.Болортуяа, Х.Ариунболд, Г.Баяртуяа нар бүлэглэн 2022 оны есдүгээр сараас 2023 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд фэйсбүүкт “НӨАТ зарна, шивнэ” гэсэн
2024-09-25

Замын чанарыг тодорхойлох төхөөрөмж туршиж байна

Замын чанарыг тодорхойлох төхөөрөмж туршиж байна
2024-09-24

“Дохионы хэлний эрхийнхээ төлөө нэгдэцгээе”

Дохионы хэлний олон улсын өдөр өчигдөр тохиолоо. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар хуралдаанаар жил бүрийн есдүгээр сарын 23-ныг улс орнууд өөр өөрсдийн уриатай тэмдэглэхийг “хуульчилсан”. Манай улс өнөө жил эл өдрийг “Дохионы хэлний эрхийнхээ төлөө нэгдэцгээе” уриатайгаар энэ сарын 29 хүртэл олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
2024-09-24

Дэлхийн авлигын эсрэг хууль сахиулах байгууллагуудын сүлжээний хуралд оролцож байна

Удирдах зөвлөлийн хурал, өндөр түвшний цугларалт, нэгдсэн хуралдаан гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэж зохион байгуулах олон улсын хуралд дэлхийн 120 орчим улсын авлигын эсрэг хууль сахиулах байгууллагын болон олон улсын 15 байгууллагын өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна.
2024-09-24

Уламжлал, технологийг хослуулсан эмнэлгийн анхны музейг нээлээ

Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийнхэн музейтэй болжээ. Тэд 70 жилийнхээ ойн хүрээнд Эмнэлгийн түүхэн танхимыг байгуулсан нь энэ. Тус танхимд эмнэлгийн хөгжлийн түүхэн явц, тасаг, нэгжийн үүсэл хөгжил, тусламж, үйлчилгээний хөгжил, дэвшил, оношилгоо, эмчилгээний арга технологиуд зэрэг мэдээллийг цахим хэлбэрээр баримтжуулан хадгалжээ.
2024-09-24

Зорилгоосоо хазайсан лицей сургуулиуд хүрээгээ тэлсээр байна

Боловсролын салбарт хувийнхаас гадна өөр нэг “анги давхарга” үүссэн нь лицей буюу ахлах сургуулиуд юм. Их, дээд сургуулийг түшиглэн бий болсон лицей сургуулиуд ямар үүрэгтэй вэ. Ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхдүүд элсэлтийн шалгалт өгч, тэнцсэнээр их, дээд сургуульд элсэх боломж нь нээгддэг. Тэгвэл лицей сургуульд сурснаар ямар давуу эрх эдэлдэг бол. Улаанбаатар хотод 14 лицей сургууль үйл ажиллагаа явуулж байна.
2024-09-24

Хууль бусаар газар орны нэр өөрчилсөн Баян-Өлгий аймгийн албан тушаалтнуудыг 5-14 саяар торголоо

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б нарын 14 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Үндэсний аюулгүй байдлын эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарах “...Хууль бусаар газар орны нэр өөрчлөх...” гэмт хэрэгт холбогдох хэргийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 20, 23-ны өдрүүдэд хянан хэлэлцэв. 
2024-09-24

Зохиолч Лиү Жэнь Юнь Монголд ирэх нь

Хятадын орчин үеийн уран зохиолын нэрт төлөөлөгчдийн нэг Лиү Жэнь Юнь энэ долоо хоногт Монголд зочлон лекц унших гэнэ. Энэ “гэнэтийн бэлэг”-ийг “Тагтаа” хэвлэлийн газрын орчуулагч, яруу найрагч Мө.Батбаяр задаллаа.
2024-09-24

Их хэмжээний нойтон тарвага тээвэрлэж явжээ

Чингэлтэй дүүргийн “Гүнт” шалган нэвтрүүлэх цэгээр хууль бусаар их хэмжээний тарваганы тулам тээвэрлэж явсан этгээдийг Экологийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүллээ.
2024-09-24

Булгийн эхийг хашиж хамгаалах нэгдсэн аргачлалтай болно

Булгийн эхийг хашиж хамгаалах нэгдсэн аргачлалтай болно
2024-09-24

Завь нь хөмөрсний улмаас 51 настай иргэн энджээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 78 дуудлага бүртгэгдсэн байна. Онцгой байдлын алба хаагчид таван хүний амь аварсан бол, ослын улмаас 10 иргэн нас баржээ. Нийт дуудлагын 65 нь гал түймэр, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол аж. Үүнээс гурав нь усны осол байжээ.
2024-09-24

Бөхөн хамгаалахтай холбоотой олон улсын конвенцуудыг хэлэлцлээ

Бөхөн хамгаалахтай холбоотой олон улсын конвенцуудыг хэлэлцлээ
2024-09-24

Амьсгалын замын гурвалсан халдвар дэгдэх магадлалтай гэв

Амьсгалын замын гурвалсан халдвар дэгдэх магадлалтай гэв
2024-09-24