Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) тэргүүтэй байгууллагууд хамтран “Олон улсын конвенцуудын талаарх ойлголтыг бэхжүүлэх замаар монгол бөхөн хамгааллыг сайжруулах нь” сэдэвт зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Бөхөнгийн тоо толгой 2018-2023 оны хооронд тав дахин өсөж, 15 540 болсныг Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийнхэн энэ үеэр дурдав. Үүнд олон улсын болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр нөлөөлснийг судлаачид онцолсон.
Цаашид энэ ажлыг эрчимж үүлж, бөхөн хамгааллыг сайжруулахын тулд Монгол Улсын нэгдэн орсон конвенцуудын хэрэгжилтийг хангах, байгаль орчны салбарын судлаач, мэргэжилтнүүдийг энэ талын нэгдсэн ойлголт, мэдлэгтэй болгох шаардлагатай гэдэгт оролцогчид санал нэгджээ. Манай улсад байгаль хамгааллын Чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон Улсын байгууллагууд хамтран бөхөн хамгааллын стратеги төлөвлөгөө батлуулах, шугаман дэд бүтэц буюу авто болон төмөр замыг биологийн төрөл, зүйлд ээлтэй болгох ажлуудыг энэ онд хийхээр төлөвлөж буй гэнэ.
Үүний үр дүнд монгол бөхөнгийн амьдрах орчинд тулгарч буй дарамт, бэрхшээл үүдийг хязгаарлах, байгалийнхаа жамаар тогтвортой өсөж үржих нөхцөлийг хангаж, биологийн ховор зүйлийг хамгаалахтай холбоотойгоор хүлээсэн олон улсын гэрээ, конвенцын үүргээ биелүүлэх боломж бүрдэх гэнэ.