Хятадын орчин үеийн уран зохиолын нэрт төлөөлөгчдийн нэг Лиү Жэнь Юнь энэ долоо хоногт Монголд зочлон лекц унших гэнэ. Энэ “гэнэтийн бэлэг”-ийг “Тагтаа” хэвлэлийн газрын орчуулагч, яруу найрагч Мө.Батбаяр задаллаа.
Хятадын алдарт зохиолч Үй Хуа өнгөрсөн жилийн өдийд манай улсад ирж, монгол уншигчидтай уулзаж байсан юм. Тэгвэл энэ удаа Мао Дүний шагналт зохиолч Лиү Жэнь Юнь ирэхээр болжээ. Тэрбээр 1987 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд БНХАУ-ын улс төрийн түүх, хүний амьдралын утга учир, нийгмийн харилцааны гүн гүнзгий холбоог хөндсөн романуудаараа алдаршиж, Франц, Египет улсын утга зохиолын шагнал хүртэж байв.
Н.МИШЭЭЛ