600 мянган айл өрхөд орон сууц хэрэгтэй гэв
Манай улсын 600 мянган айл өрхөд орон сууц нэн шаардлагатай гэж Үндэсний орон сууцжуулалтын хорооны ажлын хэсгийн хурлын үеэр гишүүд онцоллоо. Улсын хэмжээнд 941 547 өрх байгаагаас 32.1 хувь нь л инженерийн дэд бүтэц бүхий орон сууцтай аж. Тэгвэл 29.7 хувь нь байшинд, 38.2 хувь нь гэрт амьдардаг байна. Гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцаар хангах хэрэгцээ, шаардлага их ч нийлүүлэлт хангалтгүй хэвээр буйг дээрх хорооны гишүүд хэлсэн.
2024-10-09
Аргаль, халиун бугад зориулж хөв цөөрөм байгуулжээ
“Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” төрийн бус байгууллага, “Эко Мөрөн” байгаль хамгаалах нөхөрлөл, “Эко Хэнтий” жуулчны бааз, “Ханомаро тур” ХХК хамтран “Юнител групп”-ийн дэмжлэгээр Хэнтий аймгийн Мөрөн сумд зэрлэг амьтдад зориулан хөв цөөрөм байгуулжээ. Үүний үр дүнд тухайн бүсэд нутагладаг ан амьтад, ялангуяа нэн ховор аргаль, халиун буга өвөл, хаварт ундаасаж харангадах аюулгүй болсон гэнэ.
2024-10-09
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын ялыг хэвээр нь үлдээв
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргаар гэнэт буюу “Ковид-19” цар тахлын хөл хориотой байхад томилогдсон О.Түвшинд холбогдох хэргийг өмгөөлөгчтэйгөө хамтарч гаргасан өргөдлийнх нь дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцлээ. Улмаар анхан шатны шүүхээс оноосон ял шийтгэл гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзээд гомдлыг нь хэрэгсэхгүй болгосон байна.
2024-10-09
БЗС-гийн захирал асан П.Лхагвасүрэнд зорчих эрх хязгаарлах ял оноов
Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн захирлаар ажиллаж байсан П.Лхагвасүрэнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүхээс түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жил хасан, нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлажээ. Ийн ял оноохдоо улсад буюу БЗС-д учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг нь шүүх харгалзан үзсэн байна.
2024-10-09
Аюулт үзэгдэл, осол 14-өөр нэмэгдэв
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 92 дуудлага бүртгэгдсэнийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Энэ нь өмнөх долоо хоногийнхоосоо 14-өөр нэмэгдсэн үзүүлэлт аж. Нийт тохиолдлын 74 буюу 80.4 хувийг түймэр эзэлсэн бол хүний үйл ажиллагаатай холбоотой осол 17, газар хөдлөлт нэг удаа бүртгэгджээ.
2024-10-08
Инфографикийн уралдааныг гурав дахь жилдээ зарлалаа
Үндэсний статистикийн хороо, Британийн Элчин сайдын яамныхан хамтран инфографикийн уралдааныг гурав дахь жилдээ зарлалаа. Статистикийн мэдээлэл болон өгөгдлийн дүрслэлийг хөгжүүлэх нь уг уралдааны зорилго аж. Мөн тоон мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх зорилготой гэнэ.
2024-10-08
Шувуулахуйн соёлыг сурталчлах төв байгуулав
Казах шувуулахуйн холбооноос Баян-Өлгий аймагт “Бүргэдчдийн өргөө” нэртэй төв нээжээ. Үүнийг олон зуун жилийн түүхтэй, ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад багтсан шувуугаар ан ав хийлгэх өв соёлыг сурталчлан таниулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн талаас нь хөгжүүлэх зорилгоор байгуулсан аж.
2024-10-08
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг “Арта” аппликэйшнээр төлөх боломжтой
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмж, эцэг, эх, асран хамгаалагчаас сард 20 000, жилд 192 000 төгрөг гаргуулахтай холбоотойгоор сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд хүнсний түүхий эдийн нийлүүлэлт, боловсруулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний үе шаттай холбоотой мэдээллийг нэгдсэн байдлаар хүргэх, төлбөр тооцоо хийх “Aрта” хэмээх платформыг эцэг, эхчүүдэд санал болгож эхэлжээ.
2024-10-08
Гадаад паспортоо цахимаар захиалаарай
Гадаад паспорт болон иргэний үнэмлэхийн тань хугацаа дууссан, эсвэл шинээр захиалах бол Нэг цэгийн үйлчилгээнд заавал өөрийн биеэр очих шаардлагагүй болжээ.
2024-10-08
ЭЭХХЗГ-ын дарга асан Д.Нарантуяад яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ)-ын даргаар ажиллаж байсан Д.Нарантуяад НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн албан тушаалаа урвуулан ашигласан гэх зүйл заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Түүнийг ЭЭХХЗГ-ын дарга байхдаа албан тушаалаа урвуулж, өөртөө болон нэг бус хүнд эдийн засгийн давуу байдал олгосон хэрэгт буруутгаж буй юм.
2024-10-08
Англи хэлний олон улсын олимпиадаас манай сурагчид гурван медаль хүртжээ
“Хиппо-2024” англи хэлний олон улсын олимпиадаас Монголын гурван сурагч медаль хүртжээ. Тодруулбал, тус тэмцээний төгсгөлийн шатны шалгаруулалтыг Италийн Ассиси хотод өнгөрсөн сарын сүүлчээр зохион байгуулсан бөгөөд манайхаас нэг мөнгө, хоёр хүрэл медальтан төрсөн байна. Өнөө жил тус олимпиадад 67 орны 88 230 сурагч оролцсоноос 250 нь “World final” шатанд шалгарсан аж. Тэдний 16 нь монгол сурагч бөгөөд ийнхүү эх орноо төлөөлөн тэмцээндээ амжилттай оролцжээ.
2024-10-08
Эмнэлгийн ногоон байгууламжийг сайжруулах гурван төсөлд санхүүжилт олгожээ
Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор банк санхүүгийн салбарынхны хамтран байгуулсан “Тэрбум мод” сан энэ онд сонгон шалгаруулж, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн төслүүдээ танилцуулж эхлэв. Тус сангийнхан сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрыг ногоон байгууламжтай болгох, хүртээмжийг нь сайжруулах, олон нийтийн оролцоонд тулгуурласан ойжуулалт, нөхөн сэргээлтийн 15 төсөлд 800 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэснээ зарласан.
2024-10-08
Монголын гэрэл зурагчид олон улсын фестивальд оролцохоор Сингапурыг зорилоо
Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны 12 гишүүн 21 дэх удаагийн “Crossing bridges” олон улсын гэрэл зурагчдын фестивальд оролцохоор өчигдөр Сингапур улсыг зорилоо. Тус холбооныхон эл үйл ажиллагаагаар дамжуулан Азийн орны гэрэл зурагчидтай туршлага солилцож, гадаад харилцаагаа өргөжүүлэхээр зорьж буй гэнэ.
2024-10-08
Хүнлэг сэтгэлийн хэмжүүр болсон хөнгөвчлөх эмчилгээг хөсөр хаяжээ
Хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн 18 насандаа ходоодны хорт хавдар гэх аюулт өвчинтэй нүүр тулсан хүү. Анх удаа хот орж үзэхдээ очих газар нь эмнэлэг байна яаж мэдэх билээ. Архангай аймгийн эмнэлэгт байхдаа цус алдаж, үхэл, амьдралын заагт Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийг бараадсан аж. Аймгийн төвд сургуульд сурдаг тэрбээр бэлэн гоймон төдийхнөөр өл залгуулж байсан нь ходоодны хорт хавдраар өвчлөхөд хүргэжээ.
2024-10-08
Нийслэлийн 88 дугаар сургуулийнхан 60 жилийн ойгоо тэмдэглэлээ
Нийслэлийн 88 дугаар сургуулийн үүдэнд хүндэтгэлийн тайз засаж, дуу хуур эгшиглэнэ. Улаан туузаар гоёсон хүүхдүүд тайзан дээр бүжиглэж, дуулж буйг харахад тоглолтдоо бэлтгэж буй бололтой. Сургуулийн танхимд багш нар төдийгүй сурагчид ч тун завгүй гүйлдэнэ. Сурагчид зочидтой инээмсэглэн мэндэлж, энгэрийн тэмдэг зүүж өгч байв. Тэд сургуулийнхаа 60 жилийн ойн баярын ёслолд бэлтгээд ийнхүү завгүй байгаа нь энэ юм. Эл сургууль Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг.
2024-10-08
Өвдөг, шагайн хөдөлгөөн заслын эмчилгээний аргыг заана
Монголын бие бялдар, хөдөлгөөн заслын холбоо (МББХЗХ)-ноос олон улсын эрдмийн XIII чуулганыг “Хөдөлгөөн заслын мэргэжлийн эмнэл зүй, тасралтгүй боловсрол” сэдвийн хүрээнд энэ сарын 12-нд зохион байгуулах гэж буй. Тус чуулганыг угтсан гардан сургалтыг өчигдөр “Мөрний өвдөлтийн үеийн хөдөлгөөн засал эмчилгээ” сэдвийн хүрээнд АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд зохион байгуулав.
2024-10-08