Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Боловсрол

"Inno Week-2023" эхэллээ

Инновацын соёлыг түгээх, харилцан мэдлэг туршлага солилцох, түншлэлийн бэхжүүлэх зорилгоор 2015 онд энэ арга хэмжээг эхлүүлж байсан. Тэгвэл 9 дэх жилийн арга хэмжээ "Инновацын түншлэл" сэлвийн хүрээнд өнөөдөр эхэлж байна.
2023-06-05

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинжлэх ухааны салбарынхантай өглөөний уулзалт хийлээ

Манай улсад 2021 оны байдлаар төр, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний болон эл зэрэглэлд хамаарах дээд боловсролын 71 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт 5085 судлаач ажиллаж байгаагийн 26.5 хувь буюу 1349 нь эрдэм шинжилгээний үндсэн ажилтан байна.
2023-06-05

Б.Энхбаатар: Уламжлалт аргаар арьсаа боловсруулдаг учраас бүтээлүүд маань олон жилийн насжилттай

Соёлын сэргэлт-2023 аян Сүхбаатар, Сэлэнгэ, Завхан, Ховд аймагт үргэлжилж байна. Энэ удаа Соёлын яамнаас гар урлаач Б.Энхбаатарыг онцолжээ.
2023-06-05

Олимпиадын бодлогыг олон улсын түвшинд үнэллээ

Азийн физикийн олимпиадад сайн дурын ажилтнаар ажиллахаар 340 хүүхэд бүртгүүлсэн. Тэднээс хэлний онооны шалгуураар 100 хүүхдийг сонгож олимпиадын туршид хамтран ажилласан юм. Өчигдөр тэдэнд сертификат гардуулаа.
2023-06-02

БШУЯ-ныхан ташаа мэдээлэл түгээж, мэдэн будилав уу 

Тухайн мэдээлэл тэтгэлэг хариуцсан газар, хэлтэстээ очтолоо уддаг юм шиг байна лээ. Засгийн газрын тэтгэлэг дотроо уламжлалт анагаах ухааны чиглэлийн “Ayush” гэж тэтгэлэг бий. Үүнийг яамныхан тусгай гэж нэрлээд буй бололтой. Зөвхөн энэ тэтгэлгийн бүртгэлийн хугацаа зургадугаар сарын 30 хүртэл хойшилсон юм.
2023-06-02

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа

Энэтхэгийн Нью Дели дэх Соёлын Харилцааны зөвлөл (ICCR) нь гадаад иргэдэд Аюурвед, Иог, Унани, Сиддха, Хомеопати зэрэг чиглэлээр суралцуулах боломж олгодог. Тэтгэлэгтэй холбоотой заавар, зөвлөмж, тэтгэлэгт хамрагдах мэргэжлийн болон дээд сургуулиудын жагсаалтын мэдээллийг Энэтхэгийн Соёлын зөвлөл (ICCR)-ийн портал сайтаас авна уу.
2023-05-31

Ерөнхий сайд хүүхдийн төлөө ажилладаг төр, хувийн хэвшлийнхэнтэй ажиллалаа

Хүүхдийн төлөөх үйл хэргийг манлайлж, ирээдүй хойчийг бэлтгэх их үйлсэд хүчин зүтгэж ирсэн үе үеийн төлөөлөлтэй Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ уулзаж санал, хүсэлтийг нь сонсож, ярилцлаа.   Хүүхдийн сайн, сайхны төлөөх үйлсэд зорилго, үйл ажиллагаагаа чиглүүлж ажилладаг төр, хувийн хэвшлийн байгууллагын удирдлага 110 гаруй хүн энэ удаагийн уулзалтад оролцов. Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ олон нийтийн байгууллагаас ажлын гараагаа эхэлж, хүүхдийн оролцооны байгууллагад ажиллаж байсан тухайгаа уулзалтын эхэнд дурдаад Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д хүний хөгжил, хүүхдийн асуудлыг онцгойлон тусгасан талаар танилцуулсан юм.
2023-05-30

Оюутан цэрэг хөтөлбөрт 1500 залуу хамрагдлаа

Оюутан цэрэг хөтөлбөрийг 8 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд энэ хавар оюутнуудтай уулзах үеэр залуучуудын гаргаж тавьсан 10 асуудлын нэг нь оюутан цэргийн тоог нэмэгдүүлэх хүсэлт байсан юм. Холбогдох судалгааг хийж, засгийн газрын шийдвэр гаргаснаар 160 оюутан хамрагдах байсныг 1500 болгож нэмэгдүүлсэн.
2023-05-30

Ром хотын хамгийн эртний Санта Чичилиа Консерваторийн төлөөлөгчид Монголд иржээ

Соёлын сайд Ч.Номингийн урилгаар Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотын хамгийн эртний Санта Чичилиа Консерваторийн Гадаад хамтын ажиллагааны газрын төсөл хөтөлбөр хариуцсан Маэстро Леа Паварини, дуулаачийн тэнхимийн багш Эмануэла Салуччи нар Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотын алдарт Санта Чичилиа Консерваторийн төлөөлөгчдийг Соёлын яаманд хүлээн авч уулзлаа.
2023-05-30

Дэлхийн шилдэг 50 сургуульд суралцуулах ХОЁР дахь шатны сонгон шалгаруулалт ӨНӨӨДӨР эхэлнэ

Дээрх шалгуурын дараа 93 иргэн хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцохоор тунаж үлдээд байна. Тэдний ярилцлагын шатны шалгаруулалт маргааш буюу 2023 оны тавдугаар сарын 30-ны өдөр МУБИС-ийн 201, 205 тоотод өглөө 09:00 цагт эхэлнэ.
2023-05-30

Азийн физикийн олимпиадад Орос, Хятадын баг тэргүүлэв 

Монголоос16 төлөөлөгч оролцсоноос 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн хүрэл медаль хүртэв. Энэ нь манай улс физикийн олимпиадаас14 жилийн дараа хүртэж буй хоёр дахь хүрэл медаль юм байна. Хаалтын ажиллагааны үеэр шилжин явах тугийг Малайз улсад гардуулснаар 24 дэх олимпиадыг зохион байгуулах орноор сонгогдлоо. 
2023-05-29

Азийн Физикийн олимпиадаас медаль авсан сурагчийг урамшууллаа

23 дахь удаагийн Азийн Физикийн олимпиадад зохион байгуулагч орны хувиар 16 сурагчтай хоёр баг бүрдүүлэн өрсөлдсөн. Үндэсний багийг МУИС-ийн багш Д.Улам-Оргих тэргүүтэй 4 багш дасгалжуулсан юм. Ингээд олимпиадын үр дүн гарахад Монгол улсын багийн гишүүн 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн хүрэл медалийн болзол хангаж өчигдөр шагналаа гардан авсан.
2023-05-29

Хамгийн олон хүнтэй нь бурхан урлаачийн асар

...Тэдний хамтран бичсэн номыг талд нь ортол уншсан юм. Бага насны хүүхдийг томчууд ямар, ямар байдлаар хүчирхийлж, дарамталж байдаг хэлбэр бүрийн талаар мэдэв. Өнөөдөр ч ийм амьдралтай хэдэн охин үр, эрэгтэй хүүхэд ч гэсэн хаана, хаана, яажшуухан амьдарсан болж яваа юм бол гэж өөрийн эрхгүй бодогдлоо...
2023-05-29

Хятад, ОХУ-ын багийн бүх сурагч алтан медалийн болзол хангалаа

27 багийн 195 сурагч онолын болон туршилтын бодлогоор өрсөлдсөн юм
2023-05-28

Номын баярт 300 гаруй уран бүтээлч, зохиолч, яруу найрагч оролцож байна

“Илүү их уншъя” уриатай Үндэсний номын баяр тавдугаар сарын 26, 27, 28-ны баасан, бямба, ням гарагт Д.Сүхбаатарын талбайд үргэлжилнэ. Номын баярт 300 гаруй уран бүтээлч, зохиолч, яруу найрагч оролцож, өөрсдийн бүтээлээ борлуулж байна.
2023-05-26

Нэхмэл тоглоом урлаачдын бүтээлийг сонирхоорой

Нэхмэл тоглоом урладаг залуус хамтарч бүтээлийнхээ үзэсгэлэн, худалдааг МҮИС-ийн дэргэдэх MNU кафед маргааш, нөг өөдөр гаргах ажээ. Зай талбай боломжийн учраас тус газрыг сонгосон гэнэ.
2023-05-26

Н.АРИУНБОЛД: Хүүхэд, залуучуудын театрыг энэ онд багтааж нээнэ

-Уран бүтээлчдийн багаа бүрдүүлсэн үү? -Одоогоор үгүй. Ашиглалтын өмнөх захиргаа л ажиллаж байна. Жил гаруй боллоо. СУИС-ийн энэ жилийн төгсөгчдөөс сонгон шалгаруулж, Төрийн албаны тухай хуулийн дагуу баг бүрдүүлнэ. Эхлээд барилгаа төгс гүйцэтгэлтэйгээр хүлээж авах хэрэгтэй байна. Цар тахлын улбаагаар хил, гааль, тендер гээд санаснаар болохгүй, биднээс хамаарахгүй бэрхшээл тулгарсан.
2023-05-26

“ХОРИГ УУЛЫН ЭРДЭНЭС” номын нээлт боллоо

Монгол Улсын шинжлэх ухааны салбарын нэгэн салаа мөчир болсон түүх, археологийн судалгаа, шинжилгээ сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж, өвөг дээдсийнхээ үнэн түүхийг эдийн соёлын баримтаар баяжуулан бататгаж байна. Эртний түүхэн дурсгалуудыг тонон сүйтгэх, ухаж сэндийлэх, хууль бусаар ашиг хонжоо хайх явдал газар авсаар байгаа нь харамсалтай.
2023-05-25