“Нүүрсний хулгай”-н талаарх баримт, мэдээллийг цуглуулж эхэллээ
Иргэдээс “Нүүрсний хулгай”-н талаарх баримт, мэдээллийг sonsgol.mn хаягаар хүлээн авч эхэлжээ. УИХ-ын Хянан шалгах түр хороотой хамтарч ажиллаж, ирүүлсэн мэдээллийг тус дэд хороо хянан шалгаж, үндэслэлтэй тохиолдолд нотлох баримтаар бэхжүүлж, Хянан шалгах түр хорооны сонсголд оруулах юм байна. sonsgol.mn нь дэд бүтцийн хувьд “төөрдөг байшин” хэлбэрээр хийгдсэн, халдлагаас бүрэн хамгаалагдсан бөгөөд мэдээлэгчийн эх сурвалжийг заавал шаардахгүй гэдгийг Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдэгдлээ.
2023-11-07
ШСХ-нд шүүгчийг хардсан, гүтгэсэн үндэслэлгүй гомдол их ирдэг
2022 оны байдлаар Шүүхийн сахилгын хорооны гишүүд 325 шүүгчид холбогдох зөрчлийн хэргийг шалгажээ. Үүнийг 117 нь хөдөөд ажилладаг шүүгч. Тиймээс ШСХ-ны гишүүд жилийн 365 хоногийн багагүй хугацааг хөдөөд томилолтоор өнгөрүүлдэг. Хамгийн гол нь 2017-2021 онд 74 шүүгчид сахилгын шийтгэл ногдуулсан боловч, шүүгч нар шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч гомдол гаргаснаар 18 нь л хариуцлага хүлээжээ. Харин бусад хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн үг.
2023-11-06
Их мастер Б.Мөнгөнтуул дэлхийн шилдэг 50 шатарчинтай өрсөлдөж, IV-т орлоо
Манай улсаас дасгалжуулагч, Их мастер Б.Гүндаваагийн удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер, гавьяат тамирчин Батхуягийн Мөнгөнтуул оролцож, дөрөдүгээр байрт орлоо. Б.Мөнгөнтуул гавьяат энэ тэмцээнд 2022-2023 оны дундаж чансаагаар оролцсон байна. Нийт 11 өрөг тоглохдоо тэр дөрөв хожиж, долоо тэнцсэн бөгөөд ганц ч хожигдол аваагүй юм.
2023-11-06
"Петрочайна дачин тамсаг" ХХК-д зөрчил арилгах нэг сарын хугацаа өгчээ
"Петрочайна дачин тамсаг" ХХК Монголд үйл ажиллагаа явуулаад 18 жил болж буй. БОАЖЯ-наас "Петрочайна дачин тамсаг" ХХК-д шалгалт хийжээ. Улмаар тус компанийнханд зөрчил арилгах нэг сарын хугацаа өгсөн байна. Учир нь Байгаль орчны улсын ерөнхий байцаагчийн өгсөн албан даалгаврыг тус компани удаа дараа тус компани биелүүлээгүй байна. Мөн Монгол Улсын Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргасан зөрчил арилгах шийдвэрийг ч биелүүлээгүй гэнэ.
2023-11-06
Улсын I төв эмнэлгийн хашаанд барьж буй 20 давхар барилгыг зогсоох үүрэг өгөв
Анх 2005 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Жамомед” ХХК-д 450 ам метр газрыг олгож байжээ. Түүнээс хойш дөрвөн удаа тус газрын эзэмшигчийн нэрийг шилжүүлж, хоёр удаа газар эзэмших хугацааг сунгасан байна. Ийнхүү хамгийн сүүлийн байдлаар 2018 онд “Мөргөл Уул” ХХК-ийн нэр дээр 1360 ам метр газар олгожээ. Тус компанийн хувьд 20 давхар бүхий контор, орон сууцны барилга барихаар суурь ажлаа эхлүүлээд байна.
2023-11-06
Ц.Анандбазарын хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэв
Шүүх рүү тэргэнцэртэй хүргүүлж, дохио зангаагаар хуралдаа тайлбар өгч байсан Т.Бадамжунай болон тэдний өмгөөлөгч нар гүйцэтгэх ажиллагааны талаар ярих учир шүүх хурлыг хаалттай хийх хүсэлт гаргасныг нь хүлээн авсан байна. Улмаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн НПГ-ын хяналтад буцаах шийдвэр гаргалаа. Т.Бадамжунайтай хамт түүний хүргэн, ХХААХҮЯ-нд удирдах албан тушаал хашиж байсан Э.Жаргалсайхан, 87 байртай гэх дуулианы эзэн, авлигын хэргээр ял авсан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан, Төрийн шагналт Д.Бямба-Очир болон Д.Баярсайхан нарыг яллагдагчаар татсан билээ.
2023-11-06