Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Улсын цахим шилжилтийг эрчимжүүлнэ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-04 багцын ажлыг эхлүүлж, үй лдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахаар ажлаа эрчимжүүлэхийг
2023-09-13

Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 80 гаруй хувийг дотоодоос хангана

Улаанбуудайн үйлдвэрлэл өнгөрсөн оноос 79 мянган тонн буюу 19 хувиар, хүнсний ногооны үйлдвэрлэл 25.7 мянган тонн буюу 18.3 хувиар
2023-09-13

 Ерөнхийлөгч Куба улсыг зорих нь 

Тус бүлгийг энэ онд Куба улс даргалж байгаа юм. “Өнөөгийн хөгжлийн сорилтууд: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг” сэдвийн хүрээнд болох дээд түвшний уулзалтад манай Төрийн тэргүүн оролцож, дээрх асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлэн, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах аж. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудестэй уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөжээ. Манай улс Бүгд Найрамдах Куба Улстай 1960 онд дипломат харилцаа тогтоосон байна. 
2023-09-13

Холимог тогтолцооны өгөөж гуравдагчдад “наалдах” уу 

Холимог системээр сонгууль зохион байгуулснаар гуравдагч хүчний намуудад боломж олгоно, парламент дахь төлөөллийг нь нэмнэ хэмээн хууль тогтоогчид ярьдаг. Гэтэл уг тогтолцооны өгөөж гуравдагч хүчний намынханд үнэхээр “наалдах” уу. Намын жагсаалтаар парламентын гишүүнтэй болохын тулд тэд тойрогт нэр дэвшүүлэх 39 хүн олох хэрэгтэй. Хамгийн гол нь нийт сонгогчийн дөрвөөс дээш хувийн дэмжлэг авах учиртай болоод байна. Гэтэл энэ хоёрхон шалгуурыг давах хэмжээний нам манай улсад хуруу дарам. Холимог системээр анх удаа зохион байгуулсан 2012 оны парламентын сонгуульд 11 нам, хоёр эвсэл оролцсон. Тэднээс МАН 26, АН 34, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 11, ИЗНН хоёр, бие даагч гишүүн гурван суудал авч парламентыг бүрдүүлж байв.
2023-09-13

Монгол Улсаас коксжих нүүрс Энэтхэгийн зах зээлд нийлүүлэх чиглэлд хамтран ажиллана

Монгол, Энэтхэгийн Гадаад харилцааны яам хоорондын ээлжит дөрөвдүгээр зөвлөлдөх уулзалт есдүгээр сарын 12-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, энэтхэгийн талаас Гадаад хэргийн дэд сайд Саурабх Кумар нар тус тус тэргүүлэв.
2023-09-13

“Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2023: Эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын чуулга уулзалт эхэллээ

2023 оны есдүгээр сарын 12-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2023: Эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын чуулга уулзалт болж байна.
2023-09-13

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

асгийн газрын энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаар 24 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
2023-09-13

Хорватын Ерөнхий сайд асан Златко Матешаг Найрамдал одонгоор шагналаа

Монгол Улсаас Хорват улсад суух Өргөмжит консулаар томилогдоод 20 гаруй жил болж байгаа Хорватын Ерөнхий сайд асан Златко Матешаг “Найрамдал” одонгоор шагналаа. Тэрбээр Хорватын Ерөнхий сайдаар ажиллаж байснаас гадна хоёр удаа парламентын гишүүнээр сонгогдсон нэр хүндтэй улс төрч юм.
2023-09-12

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн уулзалтад оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудесийн урилгаар есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Хавана хотноо болох “Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалт”-д оролцоно.
2023-09-12

Монгол Улс, БНСУ-ын харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа чухал

Есдүгээр сарын 12-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулагдах “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид оролцоно. Тус чуулгын өмнө Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга хатагтай Ким Ён Жү-тэй уулзлаа.
2023-09-12

Мандалговь-Чойр чиглэлийн авто замыг хатуу хучилттай болгох ажлыг хоёр талаас нь эхлүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дундговь аймагт ажиллаж, Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Уулзалтад Дундговь аймгийн 400 орчим иргэн оролцож 40 гаруй хүн үзэл бодлоо илэрхийлж, санал хүсэлтээ илэрхийлжээ.
2023-09-12

Намуудын жагсаалтад найдаж болох уу 

Засгийн газрын тэргүүн бөгөөд эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн намар танхимын бүрэлдэхүүнээ шинэчилж, УИХ-ын гишүүний “давхар дээл”-тэй сайд нарыг олноор нь оруулж ирэхдээ ч “Дараагийн “сонгуульд нэр дэвшихгүй” хэмээх ам өчгийг нь авсан гэдэг. Сөрөг хүчнийг төлөөлж буй АН-ын удирдлага ч үүнтэй агаар нэг зарчим баримтлахаа зарлаж, намын жагсаалтдаа шинэ уур амьсгал оруулах найдвар төрүүлээд буй. 
2023-09-12

Лаосын парламентаас УИХ-д улаан зандан модон ширээ, сандал дахин бэлэглэнэ 

УИХ-ын дарга Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцлов. Талууд цаашид хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, найрамдлын бүлгүүдийн харилцан айлчлалыг тогтмолжуулж, мэдээлэл, туршлага солилцох арга хэмжээг эрчимжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа нотолж, олон улс, бүс нутгийн түвшинд харилцан нэгнээ дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 
2023-09-11

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд аж ахуйн нэгжүүдэд 440 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоод байна

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Сэлэнгэ тариа” ХХК нь “Анхан шатны үр үржүүлгийн төв, үтрэм байгуулах” төсөлд хамрагдаж,
2023-09-09

Улаанбаатар хотын бонд гаргах андеррайтеруудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Улаанбаатар хот дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөг хүртэлх дүнтэй бонд гаргах зөвшөөрлөө Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос аваад буй. Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 2021 онд шинэчлэн баталснаар Улаанбаатар хот санхүүгийн зах зээлд бонд гаргах эрхтэй болсон билээ. Ингэснээр Улаанбаатар хот дэлхийн томоохон хотуудын жишгийг дагаж санхүүжилтийн илүү үр ашигтай арга хэрэгсэл ашиглан дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалтуудыг шийдэх, санхүүгийн хувьд бие даан ажиллах боломж бүрдэж байгаа юм. 
2023-09-08

Л.Оюун-Эрдэнэ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг Засгийн газар бүхий л талаар дэмжиж ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Дорноговь аймагт үргэлжилж байна.
2023-09-08

Говьсүмбэр аймгийн иргэд “Шинэ сэргэлт”-ийн бодлого, авлигатай хийх тэмцлийг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутагт хийж буй томилолт Говьсүмбэр аймагт үргэлжилж байна. Тус аймгийн иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонслоо.
2023-09-08

“Шивээ-Овоо” ХК 33.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говьсүмбэр аймагт ажиллаж байна. Энэ үеэр “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхай нь 2.7 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд Монгол Улсын эрчим хүчний нүүрсийн 30 хувийг хангадаг. Жилд хоёр сая тонн нүүрс олборлон борлуулдаг байна. Улсын төсөвт Говьсүмбэр аймгаас оруулж байгаа нийт төсвийн орлогын 83 хувийг “Шивээ-Овоо” ХК бүрдүүлж байна. Өнгөрсөн онд тус компани 67,5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олжээ.
2023-09-07