“Сүүлийн гурван жилд нийт баривчилгааны 99 хувийг шүүхийн зөвшөөрөлгүй хийсэн”
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын зарим гишүүний байр суурь, тавьсан асуултад нь төсөл санаачлагчийн зүгээс өгсөн хариултыг тоймлон хүргэж байна.
2023-10-27
Сонгож болохгүй улстөрч: Авлигын хэргийнхээ ард үлдэгч
Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн бол илүү өндөр ёс зүйтэй, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь хариуцлагатай байхыг шаарддаг ажил. Тэдэнд алдаа гаргах эрх байхгүй. “Өнөөдөр” сонин сонгогчдын санах ой болж, зөв сонголт хийхэд нь туслах, мэргэжлийн, ёс зүйтэй парламент бүрдүүлэх зорилгоор “Сонгож болохгүй улстөрч” булан нээж байна. Хэнийг, яагаад парламентад дахин сонгож болохгүй вэ гэдэг үндэслэл, шалтгааныг бид цувралаар сануулах болно. Өөрчлөлтийг та л хийж чадна.
2023-10-26
ТАЗ-ийн дэргэд ажиллах Ёс зүйн хорооны гишүүдийг томиллоо
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг өнгөрсөн тавдугаар сард баталж, долдугаар сарын 3-наас мөрдөж буй. Тус хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргийг Ёс зүйн хороо биелүүлэх ёстой. УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар эл хорооны орон тооны бус гишүүнээр Ш.Батсүх, Ч.Эрдэнэчимэг, М.Цэрэнбат нарыг томиллоо. Тус албан тушаалд зургаан хүн нэрээ дэвшүүлснээс Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийнхнээс олонхын санал авсан нь тэд аж.
2023-10-25
Хоёр түр хороо байгуулаад ч хоосон хоцрох нь
УИХ-ын тогтоол ёсоор бол өмнөх түр хороо нь хүний эмийн чанар, стандарт, үйлдвэрлэл, нийлүүлэлт, хяналт шалгалтыг сайжруулах, үр дүнтэй болгох үүрэгтэй байв. Тэгвэл энэ удаагийн түр хороо нь зайлшгүй шаардлагатай эмийн чанар, аюулгүй байдал, чанарын баталгаажуулалт, үнийн өсөлтийн бодит шалтгаан, нөхцөл, хүртээмж, хяналт шалгалтын тогтолцоог сайжруулах, үр дүнтэй болгох аж. Гишүүний тоо өмнө дурдсанаар долоо бөгөөд дарга Ж.Чинбүрэнгээс гадна олонхыг төлөөлөн Д.Батлут, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, цөөнхөөс Б.Бейсен, Ц.Туваан нар багтжээ. Тэдний олонх нь өмнөх түр хорооны гишүүн. Тэгэхээр танин мэдэхүйн чанартай зүйлд цаг зарцуулалгүйгээр зорьсон ажлуудаа шууд эхлүүлэх шаардлага байна.
2023-10-25
Либертари болон ИМЗУН-ыг Дээд шүүх бүртгэсэнгүй
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн өчигдөр болсон хуралдаанаас Либертари нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн иргэн Д.Амартүвшингийн өргөдлийг буцаалаа. Түүний дээд шүүхэд гаргасан бичиг баримт зөрчилтэй байсан аж. Тодруулбал, хуулийн этгээдийн нэр баталгаажуулалтын хуудасны хүчинтэй байх хугацаа дууссан, гишүүдийн тоо Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3.6-д заасан шаардлага хангаагүй учраас Дээд шүүх бүртгээгүй аж.
2023-10-25
Монгол Улс НҮБ-д элсэхийн тулд найман удаа өргөдөл гаргаж байжээ
Нэгдсэн Үндэстний байгууллага /НҮБ/-ын Ерөнхий Ассамблейн хоёрдугаар чуулганы 168 дугаар шийдвэрээр НҮБ-ын дүрэм батлагдаж байжээ. Дүрмийн дагуу 1945 оны аравдугаар сарын 24-ний өдрөөс энэ өдрийг “НҮБ-ын Өдөр” хэмээн тэмдэглэж эхэлсэн. 1971 оны Ерөнхий Ассамблейн 26 дугаар чуулганаар тус өдрийг олон улсын баярын өдөр гэж зарлаад гишүүн улс орнууддаа Төрийн баяр болгож тэмдэглэж байхыг уриалсан байдаг. НҮБ-ын өдрийг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга жил бүр дэлхий нийтэд хандсан илгээлт хүргүүлдэг уламжлал тогтжээ.
2023-10-24
Киргиз улсаар дамжин Төв Азийн бүс рүү мах экспортолно
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсад хэрэгжиж буй айлчлал үргэлжилж байна. Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Киргизийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, улс төр, худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.
2023-10-24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын байранд зочиллоо
Өнөөдөр Нэгдсэн үндэстний байгууллагын өдөр тохиож байна. 78 жилийн өмнө буюу 1945 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын Дүрэм хүчин төгөлдөр болсон бөгөөд энэхүү өдрийг дэлхий даяар НҮБ-ын өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Тус өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын байранд анх удаа зочиллоо.
2023-10-24
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтой уулзана
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсад ажлын айлчлал хийж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргатай уулзан албан ёсны хэлэлцээр хийж, хоёр орны хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зураг ёслолд оролцоно.
2023-10-24
Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсад ажлын айлчлал хийхээр мордлоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бишкек хотноо 2023 оны аравдугаар сарын 24-26-нд болох ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, Монгол Улс, ШХАБ хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар манай улсын баримталж буй байр суурийг танилцуулж, ШХАБ-ын гишүүн болон ажиглагч, түнш орнуудтай нягт хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, зам, тээврийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцох эрмэлзэлтэй байгааг нотолно.
2023-10-23
Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх нь
Монгол Улс цэргийн шинэчлэлийн гол зорилгоо “мэргэжлийн цэрэгт суурилсан, цэргийн мэргэжлийн өндөр бэлтгэлтэй бие бүрэлдэхүүн, орчин үеийн зэвсэглэл, цэргийн техник бүхий чадварлаг
2023-10-23
УИХ-ын гишүүд хуралдаа суухаа больжээ
УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар ирэх оны улсын төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Ингэхдээ УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 22.1-т заасны дагуу Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шалгуурыг хангасан, эсэх талаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь нь дэмжсэнээр дээрх төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороо болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүлсэн юм.
2023-10-23