Балбад хавсран суух итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд 2024 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Ерөнхийлөгч Рам Чандра Поудэл-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
2024-03-16
Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны гишүүд хил, гаалийн нөхцөл байдалтай танилцлаа
Гаалийн ерөнхий газрын харьяа ‘Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Хорио цээрийн албаны дарга Б.Отгонцэцэг эм биобэлдмэлийн хяналтын талаар танилцуулсан. Эм биобэлдмэлийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч батлагдсан 6 орон тоогоор ажиллахаас, одоогийн байдлаар 4 гаалийн байцаагч ажил үүргээ гүйцэтгэж байгаа аж. Чингис хаан олон улсын нисэх буудал дээрх 4 ээлж, карго терминал, Буянт-Ухаа дахь эмийн баталгаат агуулахад хяналт тавьж ажиллахад Эм биобэлдмэлийн хяналт хариуцсан байцаагчдын тоо хүрэлцээгүй, ажлын ачаалал их байдаг талаар ярьж байлаа.
2024-03-15
БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд Монголд айлчилна
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам Монгол Улсад ирэх дөрөвдүгээр сард айлчилна. Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зоан Хань Дамыг хүлээн авч уулзлаа.
2024-03-15
Монгол-Беларус улсууд эдийн засгийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейникийг Гадаад харилцааны яаманд угтан авч, албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэ үеэр хоёр талын хамтын ажиллагааны зорилт, хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, тэр дундаа худалдаа, эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, онцгой байдал, хүмүүнлэг, аялал жуулалч зэрэг олон салбарт өргөжүүлэхээр тохиролцжээ.
2024-03-15
“Улаанбаатарын бүсчилсэн хөгжил төвлөрлийг сааруулна”
Засгийн газраас энэ оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Үүний хүрээнд зохион байгуулж буй “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум өчигдөр боллоо. Тус форумаар “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж”, “Орон сууцжуулах бодлого, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж”, “Бүс нутгийн эдийн засгийн интеграцчлал, дагуул хот”, “Засаглал, хууль, эрх зүйн шинэчлэл” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнүүлэв. Нийслэлд тулгараад буй асуудлуудыг цэгцлэх зорилготой, урт хугацааны төлөвлөгөөнүүдийг танилцуулсан энэхүү арга хэмжээг сурвалжиллаа.
2024-03-15
Цэргүүдтэй хүнлэг бусаар харьцахыг хориглосон зохицуулалт оруулжээ
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос өнгөрсөн 2021, 2022 онд манай улсад хүний эрх, эрх чөлөөний байдал ямар байсан талаарх 21, 22 дугаар илтгэл боловсруулснаа холбогдох саналын хамт УИХ-д өргөн барьсан. Үүнийг УИХ-аар хэлэлцээд гаргасан тогтоолын хэрэгжилтэд тус комиссынхон дүн шинжилгээ хийжээ. Мөн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар Хууль зүйн байнгын хороотой хамтарсан хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт холбогдох яам, агентлаг болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон юм
2024-03-14
Авлигатай тэмцэх чиглэлээр 290 арга хэмжээ хэрэгжүүлэх нь
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг шинэчлэн баталснаар авлигын эсрэг тэмцэлд ахиц гарна гэж үзжээ. Улмаар Засгийн газрын хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигладаг зохисгүй үйлдлийг зогсоох, авлигатай үр дүнтэй тэмцэж, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд урт, дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх шаардлагатай байгаа аж
2024-03-14
Зудын улмаас малгүй болсон өрхийг малжуулна
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Зудын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас үүссэн эрсдэлийг бууруулах талаар авах арга хэмжээний тогтоолын төслийг хэлэлцэв. Зудын гамшигт нэрвэгдсэний улмаас малчид банкны зээлээ төлөх чадваргүй болоод буй. Тиймээс Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журамд малчдын зээлийн үндсэн төлбөрийг шаардлагатай хугацаагаар хойшлуулах, эсвэл ангиллынх нь чанарыг бууруулахгүй байх зохицуулалт оруулж, мөрдүүлэхийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөсөн байна.
2024-03-14
Цэргүүдтэй хүнлэг бусаар харьцахыг хориглосон зохицуулалт оруулжээ
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос өнгөрсөн 2021, 2022 онд манай улсад хүний эрх, эрх чөлөөний байдал ямар байсан талаарх 21, 22 дугаар илтгэл боловсруулснаа холбогдох саналын хамт УИХ-д өргөн барьсан. Үүнийг УИХ-аар хэлэлцээд гаргасан тогтоолын хэрэгжилтэд тус комиссынхон дүн шинжилгээ хийжээ. Мөн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар Хууль зүйн байнгын хороотой хамтарсан хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт холбогдох яам, агентлаг болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон юм.
2024-03-14
Ардчилсан институт, хүний эрхийн газрынхан Монголд ажиллаж байна
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Д.Баяндүүрэн нар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн газрын ахлах зөвлөх Владимир Мисев, зөвлөх Горан Петров нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Манай сонгуулийн зохион байгуулалт, эрх зүйн орчны талаар мэдээлэл авч, санал солилцохоор тэд Монгол Улсад ажиллаж байгаа аж. Ардчилсан институт, хүний эрхийн газар нь ЕАБХАБ-ын гишүүн орнуудын сонгуулийн үйл ажиллагааг ажиглах, мэргэжлийн түвшинд, хараат бусаар санал, зөвлөмж гаргах, сайн туршлагыг дэлхийд түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг тогтмол явуулдаг
2024-03-13