“Гадаадын иргэн газрыг 100 жилээр ашиглаж, эзэмшиж болох заалтыг хүчингүй болгох төсөл боловсруулна”
Нийтийн өргөдөл, гомдлын d-petition системд байршуулсан “Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн эхний удаа 60, үргэлжлүүлэн 40 буюу нийт 100 жилээр газар ашиглах, эзэмших нь үндэсний аюулгүй байдалд харшилж буй тул холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байна” хэмээх өргөдлийг 100 мянган иргэн дэмжиж, гарын үсэг зураад байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр “Иргэдтэй уулзахад эл асуудалд санаа зовж буйгаа олон хүн илэрхийлж байна. 100 мянган иргэн дэмжсэн учраас УИХ-ын Тамгын газраас холбогдох хуулийн төслийг боловсруулж, байнгын хороод болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой
2024-02-06
Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтоолын төсөл боловсруулна
Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд эрхлэх асуудлынхаа хүрээнд нийт 5 удаа хуралдаж, зургаан бүлэг асуудлын хүрээнд Ажлын хэсгийн хуралдааныг найман удаа зохион байгууллаа. Энэ хугацаанд Байнгын хорооны 6 тогтоолын төсөл, харьяа байгууллагын тайлан, илтгэл, мэдээллийг хэлэлцэн шийдвэрлүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэн санал, дүгнэлт тус бүр 2-ыг чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороонд хүргүүлжээ.
2024-02-06
Нийтийн танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Том Гоулдсмиттэй уулзав
УИХ-ын бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхтэй холбогдуулан олон гишүүнтэй парламентуудын хуралдааны дэг, ажлын зохион байгуулалт, үйл ажиллагааг судалж, сайн туршлагыг нь нэвтрүүлэх шаардлага тулгарч буй. Үүний дагуу УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат ИБУИНХУ-ын парламентын тогтолцоо, үйл ажиллагаа, хуулийн төсөл боловсруулах, батлах үйл явц, өргөдөл, гомдлын цахим систем, хууль тогтоох байгууллагын талаарх олон нийтийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр туршлага судлахаар тус улсад ажиллав
2024-02-05
УИХ-ын ээлжит бус чуулган хуралдахгүй
Өнөөдрөөс буюу 2024 оны хоёрдугаар сарын 05-ны өдрөөс УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж, цагаан сарын өмнө иргэдэд "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааны ногдол ашиг тараахтай холбогдуулан Баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэхээр товлосон.
2024-02-05
Шинэ парламентын зураглал
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын захирагч Х.Нямбаатарыг “зодож” буй зургийн эвлүүлэг нийгмийн сүлжээгээр хэд хоног цацагдлаа. “Сонгууль болох гэж байхад чи юу хийчихэв ээ” гэсэн тайлбартай. Бодит судалгаа, тооцоогүйгээр нийтийн тээврийн чиглэлийг өөрчилж, зарим хэсэгт бүр ямар ч унаагүй болгох “мэргэн” шийдвэр гаргаж, хотын иргэдийг хэдэн өдөр бухимдуулан, эд эсийг нь үхүүлж, өөрсдөө баахан хараалгасных нь хариуд сошиалчид МАН-ынхны бүтэлгүйтлийг дээрх зургаар ёжилсон хэрэг. “Сайжруулж чадахгүй бол юуг ч битгий өөрчил. Бүрэн эрхээ дуусгаад явтлаа зүгээр л юу ч битгий хий” хэмээн арга ядсан нийслэлчүүд эрх баригчдаас гуйсан.
2024-01-29
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 9 удаа хуралдаж 22 асуудлыг хэлэлцжээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 9 удаа хуралдаж 22 асуудлыг хэлэлцсэн байна. Байнгын хороо 22 асуудлын хүрээнд хуулийн төсөл 5, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 3, Байнгын болон дэд хорооны тогтоолын төсөл 7, олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенцыг зөвшилцөх тухай 4 асуудлыг хэлэлцэн, хуулийн 4 төсөл, Улсын Их Хурлын 3 тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн батлуулжээ.
2024-01-26
Нээлттэй сонсголыг хаасан шийдвэрээ Цэц хэзээ хэлэлцэх вэ
Цэц өнгөрсөн есдүгээр сард хийсэн дунд суудлын хуралдаанаас гаргасан 05 тоот тогтоолоороо Цэцийн гишүүн, Дээд шүүхийн шүүгч, улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн билээ. Улмаар УИХ-ын хяналт шалгалтын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан нэр дэвшигчийн сонсгол явуулах заалтыг түдгэлзүүлсэн юм. Эл дүгнэлтийг УИХ аравдугаар сарын 5-нд хэлэлцээд, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн. Гэвч Цэц хэзээ дахин хуралдаж, бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу их суудлын хуралдаанаараа шийдвэрээ гаргах нь тодорхойгүй хэвээрээ, тов алга.
2024-01-24
“Эдийн засаг дахь төрийн оролцоо ямар байх вэ гэдгийг намууд л шийднэ”
УИХ-ын Төсвийн байнгын хорооныхон өнгөрсөн чуулганаар хийсэн ажлаа Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн шинэ бүрэлдэхүүний хамт танилцуулав. Тус байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Өмнө нь улсын төсвийн төсөл, төсвийн хүрээний мэдэгдлийг Сангийн яамнаас боловсруулдаг байсан бол одоо Эдийн засаг, хөгжлийн яамныхан хариуцна. Харин тэдний ашиглах суурь тооцоолол, төсөөлөл, таамаглалыг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхөн боловсруулах юм
2024-01-23
“Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ”
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өнгөрөгч чуулганаар таван тогтоол баталж, нэгдсэн хуралдаанаар 109 хууль, гурван тогтоолын төсөл хэлэлцүүлжээ. Энэ талаар мэдээлэл хийсэн тус байнгын хорооны дарга Э.Батшугар “Төрд байгаа буюу “И-Монголиа” систем дэх мэдээллийг цаасаар нэхдэг байдлыг зогсооно. Цаашид “Хурдан” цэгийг сум, хороо бүрд байгуулна” гээд одоогоор 800 мянган хүн цахим гарын үсгээ авсныг дурдав
2024-01-22
ҮББХ: Тогтоолуудын хэрэгжилттэй танилцаж, хяналт шалгалтын тайлангуудыг хэлэлцжээ
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд найман удаа хуралдаж, хуулийн нэг, Байнгын хорооны тогтоолын таван төсөл дээр ажиллан, хяналт шалгалтын зургаан тайлан, яам, агентлагийн дөрвөн мэдээллийг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тодруулбал, Улсын Их Хурлын хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр түлхүү ажилласан талаараа Байнгын хорооны дарга Г.Ганболд өнөөдөр (2024.01.18) гишүүдийн хамт сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө нэг бүрчлэн дурдав.
2024-01-18