Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улсын их хурал

Тавантолгой ДЦС-ын төслийн гүйцэтгэгчийг өнөөдрийг хүртэл сонгон шалгаруулаагүй

Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2021 оны аравдугаар сард болон 2022 оны тавдугаар сард тус тус зарласан боловч амжилтгүй болсон байна. Иймд Засгийн газраас станцын төслийг 300МВт+150МВт гэсэн хоёр үе шат болгон хуваах шийдвэр гаргаж, эхний ээлжинд 300МВт-аар барьж байгуулах төсөлд дахин тендер зарласан байна.
2024-03-25

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрлөө

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы хуралдааны эхэнд Засгийн газраас 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, хуулийн төсөлд гишүүдийн байр суурийг нэгтгэх шаардлагатай байгаа тул тус намын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлтийг илэрхийлэхэд, хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа ажлын дөрөв хоногийн завсарлага өгсөн юм.
2024-03-22

Сонгуулийн луйврын эсрэг хамтран тэмцэхийг уриалав 

Аливаа шатны сонгуулийн үеэр элдэв хууль бус үйлдэл, булхай луйвар их гардаг тухай ярьдаг ч шүүхээс ял авч, хариуцлага тооцуулсан хүн бараг байдаггүй. Тэгвэл сонгуулийн луйврын эсрэг тэмцэх, улмаар буруутай этгээдэд хариуцлага тооцуулдаг болгохыг “Монголчуудын үзэл санааны нэгдэл” ТББ-аас уриалж, намууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдийг хамтран ажиллахыг хүсэж буй талаараа өчигдөр мэдээлэв. 
2024-03-22

Малчдын зээл тэглэх болон малжуулахад гурван их наяд төгрөг шаардлагатай

АН-аас “4-11” мэдээллээ өчигдөр хийж, УИХ-ын гишүүн Ц.Туваан, тус намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар цаг үеийн сэдвээр байр сууриа илэрхийллээ. Тус намаас зудад нэрвэгдсэн малчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор хоёрдугаар сараас “Амь нэгтэй монголчууд” аян өрнүүлж буй. Улсын хэмжээнд 20 аймгийн 200 гаруй сумд зудын гамшиг нүүрлэж, 4.7 сая мал хорогдсон гэсэн мэдээлэл бий. Мөн зудын дараа хаваржилтийн нөхцөл хүндэрч буй тул тэд дээрх аянаа ирэх тавдугаар сар хүртэл үргэлжлүүлэхээр болсон байна. Гишүүн Ц.Туваан “Малчид банканд нийт 3.1 их наяд төгрөгийн зээлтэй байна. Үүнээс зөвхөн зудад нийт малынхаа 50-иас дээш хувийг алдсан малчдын зээлийг тэглэх, хөнгөлөх санал гаргаж буй юм.
2024-03-22

Үйлдвэрлэлийг цогцолбороор нь хөгжүүлэх боломжийг нээх хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, С.Бямбацогт нар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2024-03-21

Цусны донорын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.03.21) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 11 минутад эхэлж, Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа нар тус тус танилцуулав.
2024-03-21

Хаврын тариалалтад зориулж ЖДҮС-гаас 2.8 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлттэй нөхцөлөөр олгоно

БОХХААБХ: Хаврын тариалалтын бэлтгэл ажил, явцын талаарх мэдээллийг сонслоо
2024-03-20

НББХ: Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо 2024 оны хаврын ээлжит чуулганы хугацааны анхны хуралдаанаа өнөөдөр (2024.03.19) хийлээ. Байнгын хорооны хуралдаанаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилж, энэ оны нэгүгээр сарын 12-нд өргөн мэдүүлсэн Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцсэн юм.
2024-03-19

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сонгов

Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өнөөдөр (2024.03.19) хуралдав. Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар тус хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байгаа юм. 
2024-03-19

Сүнтон Сайяажак: Монголын ард түмнээс бэлэглэсэн 1000 толгой хонин сүрэг өсч, үржиж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяажакийг хүлээн авч уулзлаа
2024-03-18

Соёлын ажилтнуудаа үл тоогч

Монголын төрд эмэгтэйчүүдийн оролцоо хэрэгтэй юү гэвэл тийм. Гэхдээ тэнд багтах хүн Соёлын сайдаар ажиллаж буй Чинбатын Номин мөн үү. Тэрбээр сайд болоод удаагүй байхдаа Төрийн ордонд хууль тогтоогчид болон Засгийн газрын гишүүдэд төмс тараахаас ажлаа эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Хувийнхаа компанийн төмсийг төрийн өндөр албан тушаалтнуудад бэлэглэсэн нь ёс зүйгүй үйлдэл гэдгийг Ч.Номин тэр үедээ ухамсарлах ёстой байв. Тэрбээр тангараг өргөхөөсөө эхлээд “мордохын хазгай” гэгч болсныг уншигчид санаж байгаа нь лавтай. Тангараг өргөчхөөд Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэхдээ эвээ олоогүй тэрбээр Монгол Улсын соёлын салбарыг удирдах учраа олохгүй явсаар бүрэн эрхээ дуусгах нь
2024-03-18

Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн найруулгыг сонслоо

"Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа уг тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулав.
2024-03-17

2024 оны ээлжит сонгуулийг товлох тухай хэлэлцлээ

лсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы эхний хуралдаанаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлэг хийв. Энэ талаарх Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцууллаа.
2024-03-16

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны гишүүд хил, гаалийн нөхцөл байдалтай танилцлаа

Гаалийн ерөнхий газрын харьяа ‘Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Хорио цээрийн албаны дарга Б.Отгонцэцэг эм биобэлдмэлийн хяналтын талаар танилцуулсан. Эм биобэлдмэлийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч батлагдсан 6 орон тоогоор ажиллахаас, одоогийн байдлаар 4 гаалийн байцаагч ажил үүргээ гүйцэтгэж байгаа аж. Чингис хаан олон улсын нисэх буудал дээрх 4 ээлж, карго терминал, Буянт-Ухаа дахь эмийн баталгаат агуулахад хяналт тавьж ажиллахад Эм биобэлдмэлийн хяналт хариуцсан байцаагчдын тоо хүрэлцээгүй, ажлын ачаалал их байдаг талаар ярьж байлаа.
2024-03-15

Г.Занданшатар: 126 гишүүн сонгох нь ирээдүйгээ томоор харж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг амилуулах реформын эхлэл юм

Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганыг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
2024-03-15

Цэргүүдтэй хүнлэг бусаар харьцахыг хориглосон зохицуулалт оруулжээ 

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос өнгөрсөн 2021, 2022 онд манай улсад хүний эрх, эрх чөлөөний байдал ямар байсан талаарх 21, 22 дугаар илтгэл боловсруулснаа холбогдох саналын хамт УИХ-д өргөн барьсан. Үүнийг УИХ-аар хэлэлцээд гаргасан тогтоолын хэрэгжилтэд тус комиссынхон дүн шинжилгээ хийжээ. Мөн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар Хууль зүйн байнгын хороотой хамтарсан хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт холбогдох яам, агентлаг болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон юм
2024-03-14

УИХ-ын хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийнэ

2024 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл
2024-03-14

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийнэ

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн дараа нэгдсэн хуралдаан үргэлжилнэ.
2024-03-14