Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улсын их хурал

Монгол Улс, БНСУ-ын харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа чухал

Есдүгээр сарын 12-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулагдах “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид оролцоно. Тус чуулгын өмнө Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга хатагтай Ким Ён Жү-тэй уулзлаа.
2023-09-12

Лаосын парламентаас УИХ-д улаан зандан модон ширээ, сандал дахин бэлэглэнэ 

УИХ-ын дарга Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцлов. Талууд цаашид хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, найрамдлын бүлгүүдийн харилцан айлчлалыг тогтмолжуулж, мэдээлэл, туршлага солилцох арга хэмжээг эрчимжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа нотолж, олон улс, бүс нутгийн түвшинд харилцан нэгнээ дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 
2023-09-11

Лаос Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан Монгол Улсад айчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан есдүгээр сарын 7-10-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
2023-09-05

Эрх баригчид баталсан өөрчлөлтөө “амилуулах” уу 

Одоогийн бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил бөгөөд Төсвийн байнгын хороо энэ сарын 15-ны дотор зөвлөлийг шинээр байгуулахаар төлөвлөчихөж. Нэмэлт, өөрчлөлтийн дагуу Төсвийн байнгын хороо 45-аас доошгүй хоногийн өмнө зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах тухай зарыг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд мэдээлэх ёстой. 
2023-09-01

ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Рудольф Кулитц өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
2023-08-28

ИБУИНХУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Фиона Блайт  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
2023-08-28

Элчин сайд Цай Вэньруйг УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар өнөөдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Цай Вэньруйг бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
2023-08-28

Төрийн байгууллагууд програм хангамжийн салбарт "гар дүрэхгүй"

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар мэдээллийн технологийн ажил үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа.
2023-08-23

Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулганаар “Улаанбаатарын тунхаг”-ийг баталлаа

Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган “Ирээдүйн төлөө анхан шатны тусламж үйлчилгээг бүтээе” сэдвийн дор Монгол Улсад гурван өдрийн турш зохион байгуулагдлаа.  
2023-08-23

Элчин сайд С.Золжаргал БНКУ-ын гадаад хэргийн дэд сайдад итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардууллаа

Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал наймдугаар сарын 21-ний өдөр тус улсын Гадаад хэргийн дэд сайд Элио Родригес-тэй уулзаж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардууллаа.
2023-08-22

Монгол-Филлипин улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх аравдугаар сард болно

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар Бүгд Найрамдах Филлипин Улсаас Монгол Улсад  хавсран суугаа  Элчин сайдын яамны  Элчин зөвлөх Родиёо Р.Каталан тэргүүтэй төлөөлөгчдийг  өнөөдөр  хүлээн авч уулзлаа. Ирэх аравдугаар сард Монгол-Филлипин улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо.
2023-08-21

УИХ-ын дарга Г.Занданшатар Люксембург дахь Монгол Улсын Өргөмжит консул Филиппе Кахенийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Люксембург дахь Монгол Улсын Өргөмжит консул Филиппе Кахенийг хүлээн авч уулзлаа. Талууд хоёр улсын харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд ярилцаж, санал солилцлоо.
2023-08-21

Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган болж байна

Монгол Улсын Их Хурал, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулж буй Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд өнөөдөр эхэллээ.
2023-08-21

Ази, Номхон далайн орнуудын парламентчид дэлхийн эрүүл мэндийн асуудлаар Монгол Улсад чуулна

Монгол Улсын Их Хурал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам хамтран Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулганыг “Ирээдүйн төлөө анхан шатны тусламж үйлчилгээг бүтээе” сэдвийн дор наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
2023-08-14

Хуульд зориулж “хүлээн авах ёслол” хийнэ гэв үү 

Гэтэл МАН төрийн эрхийг барьсан сүүлийн долоон жилд юмс их өөрчлөгджээ. Ажил “гараас гарах”-даа их уддаг, баталсан хуульдаа зориулж “хүлээн авах ёслол” хийдэг болсон байна. Хаврын чуулган завсарлах үед буюу долдугаар сарын 7-нд УИХ олон хуулийг эцэслэн баталсан. Үүний нэг нь Боловсролын тухай багц хууль байв. Энэ сарын 25-нд уг хуулийг хүлээн авах ёслол хийх тухай улс төрийн хүрээнд зар тараагаад эхэлжээ.
2023-08-14

Г.Занданшатар: Монгол үндэстний язгуур мөн чанарыг дэлхийд таниулахад Монгол судлал чухал үүрэгтэй

Монголын түүх, антропологи, археологи, хэл бичиг, урлаг утга зохиол, нийгэм эдийн засаг, хууль эрх зүй, гадаад харилцаа, соёл уламжлалын чиглэлээр судалгаа, шинжилгээнийхээ үр дүнг танилцуулан
2023-08-11

2024 онд шинээр байгуулагдах парламент сонгодог мэтгэлцээний зарчмаар ажиллана

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2023 оны 44 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар ажлын хэсгүүд байгуулагдсан.
2023-08-11

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн АЭХ-ны даргад “үзнэ” 

Сонгуулийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр бүсгүйчүүд нэр дэвших 30 хувийн квоттой болсноос гадна намын жагсаалтад хүйсээр сөөлжиж оруулахаар болсон. Мөн Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн батлахдаа намын төлөөллийн, гүйцэтгэх, хяналтын байгууллагад эмэгтэйчүүдийн эзлэх хувь 40-өөс доошгүй байхаар тусгасан. Эдгээр зохицуулалт бүсгүйчүүдийн идэвх, амбицыг эрс нэмэгдүүлээд байгаа юм. 
2023-08-09