Үе залгамжилсан улс төр
Боловсрол, мэдлэг нь эрх мэдэлтэй эцэг, эх, ах, дүүгийнхээ дэмжлэгээр бусад залуусаас давуу боломж эдлэх шалтгаан болох учиргүй. Энэ бол буруу жишиг. Ёс зүйтэй, жинхэнэ төрийн хүний хүүхэд бол аав, ээжээрээ замаа засуулах биш, өөрийн хүчээр өрсөлдөөд албан тушаалд очихыг илүүд үзэх хүмүүжил, төлөвшилтэй байх ёстой.
2024-01-09
Сонгуулийн ерөнхий хорооны шинээр томилогдсон гишүүд тангараг өргөв
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нарыг томилох тогтоолын төслийг баталснаар, Төрийн байгуулалтын байнгын хорооноос шинээр томилогдсон гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Томилогдсон гишүүд “Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөөд, Тангаргийн хуудсанд гарын үсэг зурав.
2024-01-04
Цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл батлагдлаа
Энэ удаа Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын зургаан гишүүнээс 2023 оны гуравдугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах байсан ч, Ажлын хэсгээс төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах шаардлагатай байгаа тул хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт ирүүлснийг Байнгын хорооны дарга мэдэгдлээ.
2024-01-04
Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудыг төрийн одон, медалиар шагнав
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан Улсын Их Хурлын Тамгын газрын зарим ажилтныг төрийн одон, медалиар шагналаа.
2023-12-28
МАН хамгаалж, АН давшилж, гуравдагч хүчнүүд ажиглана
Авлигатай тэмцэхийн тулд “5Ш” ажиллагаа хэрэгжүүлэн, ялын бодлогыг чангатгах зорилгоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-аас баталлаа. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, түүхэнд анх удаа парламентын гишүүдийн тоог нэмэн, 126 болгов. Сонгуулийн холимог тогтолцоог баталгаажуулж, нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байхаар хуульчилсан. Эдгээр нь зайлшгүй хийх ёстой, олон нийтэд хүртээмжтэй шийдвэр байв. Харин нөгөө талаар аливаа шийдвэр гаргахдаа МАН-ынхан массад таалагдах зорилгоо мартсангүй. Ирэх оны улсын төсвийг сонгуульд зориулан баталсан нь нууц биш. Төрийн албан хаагчдын цалинг бүс нутгийн байршлаас хамааран нэмэх, тэтгэвэр, тэтгэмжийг өсгөх шийдвэрт иргэдийн олонх нь дуртай байгаа.
2023-12-28
"Ерөнхий боловсролын сургуулиудын заалны бетон шалыг халж, волейболын стандартад нийцсэн шалтай болгох шаардлагатай"
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан Монгол Улсын сайд, Олимп, биеийн тамир спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-эрдэнэ, Олимп, биеийн тамир спортын Үндэсний хорооны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга, Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл нартай уулзаж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо.
2023-12-27
А.Адъяасүрэн гишүүн ширэн нүүрлэж, ард түмнийг мэхлэв
Монголын хамгийн баян эмэгтэй гэгддэг А.Адъяасүрэн гишүүн ард түмний итгэлийг олсон ч хариуцлагатай байж чадсангүй, төд удалгүй итгэлийг нь алдсан. УИХ-ын 2020 оны сонгуульд Баянхонгор аймгаас сонгогдсон түүнд тойргийнх нь иргэд дүн тавих цаг ирсэн бололтой. Гишүүн болсон цагаасаа авлигын хэрэгт холбогдсон түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал ч яригдсан. Эрхэм гишүүнээс авлига авсан хэргээр Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ш.Нямдорж дүрэмтээ тайлсан.
2023-12-22