Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис-ын урилгаар Америкийн Нэгдсэн Улсад наймдугаар сарын 2-6-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Энэ үеэр талууд албан ёсны хэлэлцээ хийж, АНУ-ын Засаг захиргааны өндөр албан тушаалтнуудтай уулзана.
2023-07-31

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар А.Нарантуяа томилогдлоо

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар А.Нарантуяа томилогдож, тамгаа гардан авлаа.
2023-07-26

Зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлж, хуульд өөрчлөлт оруулна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон И-Монгол академи УТҮГ-аас хийсэн судалгаагаар нийт 249 тусгай зөвшөөрөл олгож байгаагаас тухайн байгууллага өөрийн системээр 134, И-Монгол системээр 6, www.license.mn системээр 24, уламжлалт буюу цаасан хэлбэрээр 85-ыг олгож байна.
2023-07-26

Үерийн улмаас эвдэрсэн гүүрэн байгууламжуудыг Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөр засварлана

Засгийн газрын ээлжит хуралдаан долдугаар сарын 26-нд болж 10 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.Цаг агаарын аюулт үзэгдэл, үерийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох чиглэлээр Баян-Өлгий, Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос Улсын онцгой комисст ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргахыг Сангийн сайд Б.Жавхланд зөвшөөрлөө.
2023-07-26

ИБУИНХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчийн сайдын хүлээн авчээ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайтийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр шинээр томилогдсон Элчин сайд Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулжээ.
2023-07-22

Монгол Улс, Европын холбооны Хүний эрхийн асуудлаарх ээлжит хэлэлцээ байгууллаа

Монгол Улс, Европын Холбооны Хүний эрхийн асуудлаарх ээлжит зургаа дахь удаагийн яриа хэлэлцээ долдугаар сарын 18-ны өдөр цахимаар зохион байгуулагджээ.
2023-07-22

Монгол Улс “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын хэрэгжилтээ тайлагналаа

АНУ-ын Нью-Йорк хотноо Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалт долдугаар сарын 10-20-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Уг чуулга уулзалтын үеэр Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын хэрэгжилтээ тайлагнаж, хоёр дахь удаагийн Үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулжээ.
2023-07-21

Нийслэлийг үнэт цаас гаргахыг дэмжив 

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Нийслэлийн үнэт цаас гаргах тухай тогтоолын төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулжээ. Улмаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттайгаар арилжаалахыг хэлэлцэн дэмжлээ. Үнэт цаасны эх үүсвэрээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг төсөвтөө тусгаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт даалгав. 
2023-07-20

Ирэх өвөл, хаврын бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг даалгав 

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаас ирэх өвөл, хаврын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх Ерөнхий сайдын албан даалгаврыг батлав. Хэрэгжилтийг нь Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолынхтой хамт Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг сайд Х.Болорчулуунд даалгалаа. 
2023-07-20

2023-2024 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны долдугаар сарын 19-нд болж 10 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
2023-07-19

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа

Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц, төв суурин газрын махны нөөцийг тогтоосон хэмжээнд бүрдүүлэх арга хэмжээ авах, отор нүүдлийг тогтоосон чиглэлийн дагуу явуулах, дамжин өнгөрөх мал эмнэлэг хорио цээрийн хяналтын цэг, мал эмнэлгийн тасгуудын хяналт, шалгалтыг эрчимжүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж
2023-07-19

Төрийн байгуулалтын байнгын хороо 41 асуудал хэлэлцэн шийдвэрлэв 

Байнгын хороод хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах, хэлэлцүүлэх, санал авах, мэдээлэл солилцох зорилгоор сонсгол, хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Үүний хүрээнд Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөөр нэг, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн судлаач, улс төрийн намуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг хоёр удаа хийжээ. Мөн Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулсан байна. 
2023-07-19

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 54 хувьтай байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрчим хүчний салбарынхантай “Өглөөний уулзалт” хийж байна. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар товч мэдээлэл өгч, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 54 хувьтай байгааг онцоллоо.
2023-07-17

ГХ-ны сайд Б.Батцэцэг АСЕАН-ны форумд оролцож байна

ГХ-ны сайд Б.Батцэцэг Жакарта хотноо АСЕАН-ны форумд оролцож байна.
2023-07-13

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг байгууллаа

Монгол Улсын Засгийн газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо хамтран Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2021-2022 оны улсын хэлэлцээрийг дүгнэж, 2023-2025 оны улсын хэлэлцээрийг байгуулав.
2023-07-07

Ерөнхий сайд шаардлагатай бол зарим объектыг нураахыг үүрэг болголоо

Шаардлагатай бол зарим объектыг нураах хүртэл арга хэмжээ авахыг үүрэг болгосон байна
2023-07-06

Хурдан морины уралдаан болон бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт орууллаа

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд нэмэлт оруулж, “Уралдаж ирсний дараа түрүүлж, айрагдсан морьдыг дахин шүдлэж, шүдээр тохирохгүй нь тогтоогдвол уралдаанаас хасаж, дараагийн морийг урагшлуулж байр эзлүүлнэ” гэж нэмлээ.
2023-07-05

ЗГ: Ургац хураалтын бэлтгэлийг хангаж ажиллахыг даалгав

Нийт тариалсан талбайн 93.5 хувь буюу 292.6 мянган га талбай хээрийн соёололт сайн үнэлгээтэй байна. Энэ жил 350.0 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 152.0 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийгээд байна.      
2023-07-05