Б.Жавхлан: Бид 2024, 2025 онд бондын өр төлөхгүй
Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасыг олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжаалж, Засгийн газрын 2024 онд эргэн төлөгдөх Хуралдай бонд, 2026 онд эргэн төлөгдөх Номад бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлэх өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
2023-12-13
Зөвлөлдөх уулзалтын хүрээнд стратегийн яриа хэлэлцээ зохион байгууллаа
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хоорондын XVI Зөвлөлдөх уулзалт болон II Стратегийн яриа хэлэлцээ өчигдөр Вашингтон хотноо зохион байгуулагдлаа. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, америкийн талаас Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Даниел Ж.Критенбринк нар тус тус тэргүүлж оролцов.
2023-12-13
Б.Чойжилсүрэн: Бид цахилгаан хязгаарлахаас өөр аргагүйд хүрлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Тэрбээр "ОХУ-аас манайд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын 13-наас эхлээд эрчим хүчээ 105мвТ-аас хэтрүүлж чадахгүйгээ мэдэгдлээ. Иймд маргаашнаас цахилгаан хязгаарлахаас өөр аргагүй" хэмээн мэдэгдлээ.
2023-12-13
Жендерийн тэгш байдлыг хангах үнэлгээгээр дөрвөн яам л 50 хувиас дээш дүн авчээ
Хөдөлмөрийн зах зээлд 2020-2023 онд эмэгтэй ажиллах хүчний оролцооны түвшин эрэгтэйчүүдээс 14.9 хувиар ялгаатай, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 2021, 2022 онд хамрагдсан иргэдийн 55-аас дээш хувь нь бүсгүйчүүд байсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар мэдээлсэн. Шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу дэргэдээ цэцэрлэг, хүүхэд харах өрөөтэй болсон аж ахуйн нэгж, байгууллагын тоо нэмэгдсэн нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн үр дүнтэй ажил болж буйг тэрбээр онцлов. Мөн Үндэсний статистикийн хорооны мэдээллээр эрэгтэй, эмэгтэй ажилтнуудын цалингийн хэмжээ зөрүүтэй хэвээр байгааг дурджээ.
2023-12-13
Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоожээ
Монгол Улс Бүгд Найрамдах Ботсвана Улстай 2023 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Нью-Йорк хотноо гарын үсэг зурлаа. Ингэснээр манай улс НҮБ-ын гишүүн бүх улс буюу нийт 192 улстай дипломат харилцаа тогтоов.
2023-12-07
Засгийн газрын хуралдаан эхэллээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Уг хуралдаанаар өнөөдөр эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулсан суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын PISA-2022 үнэлгээний Монгол Улсын үр дүнг танилцуулах аж.
2023-12-06
Хуулиар тусгайлан эрх олгосон заалт, Захиргааны хэм хэмжээний актын тоог бууруулна
Хууль зүй, дотоод хэргийн яам захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт 2023 онд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын тайлан, Ерөнхий сайдын 2023 оны 133 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн танилцуулга, Ерөнхий сайдаас өгсөн шуурхай үүргийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хийсэн “Хуулиар тусгайлан эрх олгосон заалтын судалгаа”-г тус тус нэгтгэн цаашид авах арга хэмжээний талаарх саналаа Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
2023-11-29
Ж.Ганбат дахин "Эрдэнэс тавантолгойг "удирдана"
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд боллоо. Энэ хуралдааны үеэр Эрдэнэс Тавантолгой ХК-д тогтоосон Онцгой дэглэмийг дахин зургаан сараар сунгаж, Бүрэн эрх төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг дахин томилохоор шийдвэрлэсэн байна.
2023-11-29