Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд боллоо. Энэ хуралдааны үеэр Эрдэнэс Тавантолгой ХК-д тогтоосон Онцгой дэглэмийг дахин зургаан сараар сунгаж, Бүрэн эрх төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг дахин томилохоор шийдвэрлэсэн байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нэг жилийн хугацаанд тус байгууллага 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тонн нүүрс экспортолж, төсөвт 3 их наяд төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлжээ.