Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийтлэл

 Түгжрэлийн золиосонд хөдөөнийхөн “шийтгүүлэх” нь

 Цагаан сарын шинийн нэгэн өнгөрсөн сарын 10-нд тохиосон. Үндэсний баяртаа бэлдэх гээд иргэдийн анхаарал ид сарниж, дарга нарын үйлдлийг анзаарах сөхөөгүй болсон үед буюу өнгөрсөн сарын 8-нд, битүүний өмнөх өдөр нийслэлийн ИТХ-аар хэд хэдэн журам, тогтоол “бөөндөн”, нууцаар шахам баталсны дотор авто зам ашигласны төлбөрийг шинэчлэх тухай төсөл багтсан юм. Тэр дундаас хөдөөний иргэдийг ялгаварласан тогтоолыг онцолж анхаарсан хүн ч байсангүй, дарга нар ч дорвитой мэдээлэл өгөлгүй өнгөрсөн. Иргэдийн өдөр тутмын амьдралд чухал нөлөөтэй шийдвэрийг хотын удирдлага сайн танилцуулалгүйгээр батлаад, хэрэгжүүлээд эхэлдгийн нэг жишээ нь энэ. Тиймээс орон нутгийн иргэдийн олонх нь хотод ирэхдээ “өртэй болох”-оо одоо ч мэдээгүй яваа гэдэгт эргэлзэхгүй байна.
2024-03-20

Нэр дэвших эрхийн төлөөх марафон

УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулахад нам, эвслүүдэд хоёр сарын хугацаа үлдээд байна. Цаг нэлээд тулсан учраас өрсөлдөөн улам ширүүсэж буй аж. Мөн намын жагсаалтын урдуур багтах хүмүүсийн төлөх “хандив”-ын тодорхой ханш бий болсныг бид өмнө нь мэдээлсэн. Ялангуяа сүүлийн 34 жилд төрийн эрхийг ээлжлэн барьсан МАН, АН-ын хувьд жагсаалтын 15 “суудал” 2-6 тэрбум төгрөгийн ханштай болсон гэх. МАН-ынхан олонд хэдийн танигдсан улс төрчид, УИХ-ын гишүүд, сайд нараа тойрог руу түлхүү сойж, залуус, эмэгтэйчүүдээ жагсаалтад эрэмбэлнэ гэсэн мэдээлэл бий
2024-03-19

 Эрэгтэйчүүд жендерийн туйлширсан хандлагад баригдах ёсгүй

Эрчүүд амьдралын хатууг туулж, тэнхээ зааж, өөрийгөө умартан явсаар эрт нас бардаг нь айл бүрийн жишиг боллоо. Өвөө, аав нь 60 нас хүрэлгүй нас барсныг нүдээр үзсэн хүү өөрийгөө өндөр насалснаар төсөөлдөггүй хэмээх. Энэ нь нийгэмд, ялангуяа эрчүүдэд үлгэр болохуйц зөв хандлага үгүйлэгдэж буйг илтгэх шиг. Насны эцэст эмээ нар л үлдсэн байдаг гэж ярих нь ч нийгэмд энгийн үзэгдэл. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн насжилт, эрүүл мэнд, сэтгэл зүйн асар ялгаатай судалгааны дүн дээр дурдсанчлан хөвөрч өгнө. Үүнд ч олон нийт дөжирснөөр, далд дохио нь улам бүдгэрсээр байна. 
2024-03-18

Монголд ганц бие хүний амьдрах сарын өртөг хэд вэ

XXI зууны Монголд ганц бие хүний амьдрах сарын өртөг хэдэн төгрөгт хүрсэн талаарх мэдээллийг хүргэж байна. Дундаж цалин нь 1.5 сая төгрөгтэй тэнцэх манай улсын амьдрах өртөг дэлхийд хөгжилтэй, эдийн засгаараа тэргүүлэгч гүрнүүдтэй ойролцоо аж. Тодорхой хэлбэл, дэлхийн улсуудтай Монгол орны өртгийг харьцуулсан судалгаагаар ганц бие хүн сард 2 орчим сая төгрөгийг зарцуулдаг нь харагдана. Энэ нь БНХАУ, ОХУ-ын өртөгтэй тэнцүү байна.
2024-03-16

"Баян" Базараа луу унжиж, ажилчдаа хохироосоор л

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, цэрэг нар хүнийг “өнгө мөнгө”-өөр хэмждэг бололтой. Ажлын байр бий болгож, бизнесээ хөл дээр нь босгон дэнчигнэж яваа жижиг дунд үйлдвэрлэгчдэдээ хэрхэн хатуурхдагийг бид бүгд мэднэ. Хэдхэн сар л нийгмийн даатгалаа төлөөгүй бол байгууллагынх нь дансыг битүүмжилж, “хяхаж хавчдаг” гэдгийг жижиг дунд үйлдвэрлэлийнхэн хэлдэг. Гэтэл хэдэн тэрбумын хөрөнгөтэй эрхмүүдэд бол дэндүү “номхон” бололтой.
2024-03-15

100 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн жорлонгийн төсөл

 Улсын мөнгө уйлдаггүй л гэдэг. Гэхдээ хүүхэд рүү чиглэсэн ажлаа чанартай яв цав гүйцэтгүүлмээр байна аа, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нараа. “Бид ажил гүйцэтгэдэггүй” хэмээн ам таглах гэж байна уу. Үгүй шүү, мөнгө шилжүүлдэг, тендер зарладаг юм чинь хянаж, шалгах үүрэг та нарынх. Та нар хянаагүй, хараагүй болохоор өнөөдөр мянга мянган хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах эрх ашиг хөсөр хаягдчихлаа.
2024-03-15

Хязгааргүй эрхийг хазаарлая

“Сүүлчийн удаа сонгуульд нэр дэвшье. Намдаа нэг суудал аваад ирье” хэмээн парламентад тасралтгүй таван удаа сонгогдсон гишүүн Б.Бат-Эрдэнэ намын удирдлагаасаа гуйж гэнэ. Яах нь вэ дээ. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдгийг ухамсарлаж, дараа үедээ зайгаа тавиад өгөх зангарагтай байгаасай, улс төрчид. Уг нь тэрбээр 2020 оны сонгуулийн дараа энэ үгээ хэлж, “Одоо ах нь сайд л хийгээд үзчихье, дараагийн сонгуульд дахин нэр дэвших биш дээ” хэмээн гуйсан тухай нийгмийн сүлжээгээр хэсэг бичлээ. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ хүсэлтийг нь хүлээж аваад түүнд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга хэмээх албан тушаал бий болгож өгөв
2024-03-15

Арай ч дээ! ИНЕГ-ын удирдлага Засгийн газрын бодлоготой тэрсэж байна уу

Олон нийтийн сүлжээнд жиргээч Batengineer “Олон улсын тендерийг хэн ч олж харахгүй, монгол хэлээр, маш богино хугацаатай зарлаж байхаар намчдаа халж, нисэхийн мэргэжлийн хүмүүсээ ажилд олноор нь авбал Америк нисэх болзлоо хангана” хэмээн шүүмжилжээ. Түүний хэлсэнчлэн маш богино хугацаанд хэнд ч мэдэгдэхгүй, үзэгдэхгүй зарласан тендерт ямар ч оролцогч материал өгөхгүй нь ойлгомжтой шүү дээ. 
2024-03-15

Цахим орчныг хянаж чадах уу

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд улс төрийн нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг Үндэсний аудитын газар 6.4 тэрбум төгрөгөөр тогтоогоод буй. Мөн тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээ 894.7 саяас 1.5 тэрбум төгрөгийн хооронд байх юм. Төрийн аудитын байгууллагаас тогтоосон эл хязгаарт УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааж, зөвшөөрсөн сурталчилгаатай холбоотой бүх зардал багтах ёстой. Цахим орчныг ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахад зарцуулах мөнгө нь зардлын дээд хэмжээний 15 хувиас хэтрэхгүй байхаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан. Өөрөөр хэлбэл, нам, эвслийн хувьд 960, тойрогт нэр дэвшигч 134.2-225 сая төгрөгийг цахим орчин ашиглан сурталчилгаа явуулахад зарцуулах боломжтой гэсэн үг.
2024-03-14

Арай ч дээ! Дарга нар дураараа дургиж, иргэдээр даажигнахаа больё

Тээврийн цагдаагийн албаныхан иргэдээр ийнхүү даажигнаж, иргэдийн бухимдал дээд цэгтээ тулах шахаж байхад хотын дарга .Нямбаатар бүх бурууг өөрөөсөө зайлуулж, “Нийслэлийн ЗДТГ-аас ийм шийдвэр гаргаагүй”, “Иргэд бухимдалтай байна. Зохицуулалтаа зогсоо гээд мессеж биччихсэн” гэж нийгмийн сүлжээгээр хаацайлсаар байв. Тэрбээр отын даргын хувиар нийслэлд иймэрхүү асуудал, зөрчил гарахаас урьдчилан сэргийлж, иргэдээ аюулгүй, ая тухтай амьдруулахад анхаарах ёстой. Гэтэл бүх бурууг өөрөөсөө холдуулж, уснаас хуурай гарахыг оролдлоо. 
2024-03-14

 Дахин сонгогдохын төлөөх “тэмцэл”

УИХ-ын Эмийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хорооны даргын хувиар гишүүн Ж.Чинбүрэн сүүлийн үед ийм байдлаар гэнэт “ухаан орж”, энд тэндгүй “аялах” боллоо. Түүний эдгээр үйлдэл нь чанар, аюулгүй байдал нь алдагдаж, бүх талаар доголдчихоод буй эмийн салбарыг цэгцлэх гэснийх бус. Өвчин, зовлондоо туйлдчихаад байгаа сонгогч, ард түмэндээ хайртайгийнх нь илэрхийлэл бүр ч биш. Харин иргэдийн зовлон, бэрхшээлээр гишгүүр хийн, УИХ-д дахин суухыг санаархаж байх магадлалтай.
2024-03-13

Ардын хувьсгалаас Ардчилал руу өртөөлсөн 100 жил

Даашинхүүгийн пүүс Монголын ард иргэдийг өрөнд оруулсан нь 1900-аад оны эхэнд өрнөсөн бодит түүх. Монголын ноёд, хутагтаас эхлээд ард иргэдэд хэрэгтэй барааг хүүтэй зээлж, дараа нь мал болон алт, мөнгийг нь  “хамдаг” байсныг өнөө ч бид мартаагүй. Тухайн үед зээлийн хүү жилд 36 хувь байсан боловч пүүсийн эзэд 70-100 хувиар тооцож авдаг байжээ. Аливаа улсын хөгжилд санхүүгийн зуучлал ямар чухал үүрэг гүйцэтгэдэгийг дээрх түүхээс харж болно. Энэ бол Монголд орчин цагийн банкны систем бүрэлдээгүй 100 жилийн өмнөх явдал.
2024-03-13

“Сайн дурынхан” иргэдийн эрүүл мэндэд заналхийлж байна

Цахим сүлжээ хэрэглэгчид олшрохын хэрээр тэдний дундаас “их мэдэгч” олноор төрөн гарах болов. Тэд олон нийтэд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, өөрөө хараа ч үгүй бараагаа сайн гэсэн тодотголтойгоор худалдахыг оролдож байна. 
2024-03-13

 Эмэгтэйчүүд үргэлж илүү их шүүмжлүүлсээр байх уу

“Өөх хайлна, батга арилна, булчин хөгжинө, биеийн жин хэвэндээ орно, сэтгэлээр унана, буцаж босно. Хүн бүр эцэг, эхээс заяасан бие, оюун санаа, сэтгэл зүрхээрээ хүсэл мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж, хичээж байгаа. Гаднын оронд гадаад үзэмжээр гоочлох, ялгаварлахыг бараг л тоохоо больж, ёс зүйн хэмжээнд авч үздэг болсон. Бүгдээрээ хэн хүнийг гадаад үзэмж, өмсөж зүүсэн, царай зүс, биеийн хэлбэр, хэмжээгээр нь ялгаварлахаа больё” хэмээн дуучин Ч.Мишээл цахим хуудсандаа бичсэн нь саяхан. Түүнийг сонсогчид нь “Таргалсан байна, бүдүүн болж” хэмээн шүүмжилж, цахим орчинд гадуурхсанаас үүдэн тэрбээр ийнхүү бичихэд хүрсэн юм.
2024-03-12

 “Саарал” ардчилалтай Монгол

Анхаарууштай нь, бүс нутгийнхаа хэмжээнд зөвхөн манай улс сонгуулийн ардчилсан дэглэмээс “саарал бүс” рүү шилжсэнийг онцолсон байна. Өөрөөр хэлбэл, бид ардчиллаас аажмаар алсарч, ардчилсан бус дэглэм рүү ч халтирч мэдэх, тодорхойгүй, дундын бүсэд орчихож. “Саарал бүс” хэмээх ангиллыг энэ удаагийн тайланд анх танилцуулж буй бөгөөд манайхаас гадна Замби, Мексик, Малайз, Кени, Индонез, Албани зэрэг 12 орныг багтаажээ.
2024-03-12

Монгол дахь эмэгтэй Элчин сайдууд

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр жил бүрийн гуравдугаар сарын 8-нд тохиож, дэлхийн эмэгтэйчүүдийн хамгийн өргөн тэмдэглэдэг баяр юм. Тус өдрийг тохиолдуулан Монгол Улсад байнга суугаа гадаад улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газруудад томилогдон ирсэн эмэгтэй Элчин сайд нарыг онцолж байна. Манай улсад Канад, Австрали, Итали, Их Британи, Хятад улс болоод Европын холбооноос эмэгтэй Элчин сайд нар томилогдон ажиллаж буй.
2024-03-08

Эмэгтэй Ерөнхий сайдын эрэлд

УИХ-ын сонгууль угтсан улс төр өрнөж байна. Аль намаас хэн хэнийг тойрогт сойж, ямар хүмүүсийг жагсаалтад багтаахтай холбоотой наймаа хөшигний ард “өндөр авч” буй бололтой. Улс төрчдөд парламентын 126 гишүүний нэг болохын төлөө “алалцах”-аас өөрөөр өдрөөс өдөрт уруудаж буй иргэдийнхээ ахуй амьдралыг хэрхэн өөд татах, улс орноо яаж хөгжүүлэх тухай бодох сэтгэл ч, хүсэл ч алга аж. Намууд энэ сарын 25-наас өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хяналт хийлгэхээр төрийн аудитын байгууллагад хүргүүлэх ёстой. Гэвч уг хөтөлбөр нь хэрхэн сонгогчдод таалагдах, тэдний саналыг яаж татах, яавал олонх болох вэ гэдэгт чиглэсэн байдаг гээд хэлчихэд буруудахгүй
2024-03-07

Х.Нямбаатар хотын төсвийг хувийн хөрөнгө шигээ цацсаар байх уу

Дөнгөж хоёр сар гаруйхны өмнө буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд баталсан нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулчихлаа. Хотын төсвийг гэнэт, яаран сандран тодотгосон нь ард иргэдийн төлөө бус, харин айсуй сонгуулийн зардлыг босгох арга гэж хардах үндэслэл байна. Агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаан халаагуур, бас зуух тараах гэх мэт үрэлгэн зардлыг энэ оны төсөвт тусгаад байсан нь зарим хүний гайхшийг барсан билээ. Тэгвэл төсвийн тодотголоор тэр мэт үрэлгэн зардлаа хасжээ. Гэхдээ тэдгээрийн оронд илүү хачирхалтай зардлуудыг оруулж ирэв. Үндсэндээ хотын төсвийн тодотгол нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч боллоо.
2024-03-04