Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Өнөөдөр”-ийн сэдэв

Сэргийлэх боломжтой байтал цааргалах шалтгаан бий юү

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх бүрэн боломжтой гэж эмч нар хэлдэг. Энэ төрлийн хавдар үүсдэг шалтгааныг дэлхий нийтэд харьцангуй сайн судалсан, хүчин зүйлийг нь тогтоосон гэж дүгнэдэг юм байна. Өөрөөр хэлбэл, умайн хүзүүний хорт хавдрын 90 орчим хувь нь хүний папиллома вирус (ХПВ)-ээр үүсгэгддэг болохыг эрдэмтэд баталжээ
2024-07-08

Автобусны жолооч нарын цалинг нэмсэн ч хүний нөөц нь дутагдалтай хэвээрээ байна

Автобусны жолооч нарын хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд цалинг нь өсгөхөөр шийдвэрлэснийг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнгөрсөн арванхоёрдугаар сард танилцуулж байв. Уг нь “2-3 дугаар сар гэхэд цалинг нь нэмж олгоно” гэсэн ч хэлсэндээ хүрэлгүй удсан нь жолооч нарын эгдүүцлийг төрүүлээд амжсан. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэхийн тулд автобусны жолооч болох хүсэлтэй иргэдийг мэргэшүүлэх сургалтад үнэ төлбөргүй хамруулж, ажлын байраар хангахаар шийдвэрлэж байлаа
2024-07-08

Зуны улиралд хүүхдүүдэд эрх чөлөө олгоё

Өөрөөсөө том цүнх үүрсэн, өөдөсхөн зургаан настнууд сургуулийн босго анхлан давахдаа баяр хөөрөөр дүүрэн байдаг. Гэвч сургуульд сурна гэдэг тэдний бодсон шиг зугаатай, хөгжилтэй зүйл биш. Ширээний ард суухаас залхана, хичээлээ бичихээс залхуурна, багш, эцэг, эхийн “даалгавраа хий” гэх шаардлагыг биелүүлэх ёстой болно.
2024-07-03

Үерийн “голомт”-д усны инженерүүдээ ажиллуулъя

Манай улсад зам, дэд бүтэц, барилга, байгууламж, орчны тохижилттой холбоотой аливаа төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхдээ, томоохон бүтээн байгуулалт хийхдээ олон улсад баримталдаг стандарт, журмыг яг таг мөрддөггүй, мэргэжлийн хүмүүсийг энэ ажилд тэр бүр оролцуулдаггүй. Үүний горыг бид хангалттай амсаж буй. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ чинээнд нь тултал хязгаарлуулж, амь, эд хөрөнгөөрөө хохирох болсон. Үүний жишээг сүүлийн жилүүдэд нийслэлд тохиож буй үерээс харж болно.
2024-06-27

Эцэг, эх нь хүүхдийнхээ аминд халтай байж боломгүй

Урин дулааны улиралд нуруугаа амрааж, сэтгэлээ сэргээхийг хэн хэнгүй хүсдэг. Зуны гуравхан сард багтаж цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж, цэлгэр уудам талд дураараа гүйж, сүү, цагаан идээгээ зооглон, хөдөө амрахыг хүн бүр хичээдэг. Ялангуяа Улсын их баяр наадмын өдрүүдэд хотоос хөдөө рүү чиглэсэн их урсгал бий болж, орон нутгийн замд хөдөлгөөн эрс нэмэгддэг билээ.
2024-06-25

Мэргэжлийн сургуулийн суралцагчид онолд бүдэрсэн ч ур чадвар нь “аварчээ”

Монгол Улсад мэргэжилтэй, ур чадвартай ажилтан чухал гэдэгтэй маргах хүн үгүй биз. Хий хоосон цэцэрхдэг бус, хийж бүтээдэг, барьж байгуулдаг, засаж сайжруулдаг, үйлдвэрлэдэг мэргэшсэн боловсон хүчин ус, агаар шиг хэрэгтэй байна. Олон улсад мэргэшсэн ажиллах хүчнийг илүүд үздэг байхад манайд их, дээд сургууль төгсөөгүй л бол хүний тооноос хасагдах нь энүүхэнд. Их, дээд сургуулийн босго даваагүй, эсвэл муу сурдаг хүүхдүүд коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд сурдаг гэсэн ташаа ойлголт одоо ч байсаар. Энэ нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад элсэхэд саад учруулдаг байж мэдэх. Автомашины засварчин, сантехникч, барилгын цахилгаанчин, гагнуурчин, засал чимэглэл, оёдол, тогооч, үсчин зэрэг мэргэжлийн сургуулийн “бүтээгдэхүүнүүд” зах зээлд эрэлт ихтэй хэвээр байна. 
2024-06-14

Мөрийн хөтөлбөр юу өгүүлэв

УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиар 126 гишүүнтэй парламентыг анхлан байгуулах гэж байна. Ингэхдээ холимог тогтолцоогоор буюу 48 гишүүнийг намын жагсаалтаар сонгож байгаа нь жалга дов тойрсон, тойрог тойглосон явцуу ашиг сонирхлоос ангид, улс орны хөгжлийг томоор, бүтнээр нь харсан бодлого, шийдвэр гаргахад тустай хэмээн найдаж буй. Өөрөөр хэлбэл, энэ удаа улс төрийн нам, эвслүүдээс ялсан нь мөрийн хөтөлбөрөө цогц байдлаар хэрэгжүүлэх тул тэдний дэвшүүлж буй бодлогоос сонирхуулъя.
2024-06-12

Хүнд өвчтэй иргэдийг чирэгдүүлсэн хүнлэг бус тогтолцоо

“Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн өмнө нүдээ хавдтал уйллаа. Яагаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асаргаанд оруулахад ингэж их зовоож байгаа юм бэ. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийн эмчид үзүүлээд аутизм гэж оношлуулсан хүүхдийг олон эмнэлгээр хэд дахин явуулж, чирэгдүүлэв. Эхлээд өрхийн эмчийн хэлснээр дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхэд, сэтгэцийн эмчид үзүүллээ. Эндээс асаргаанд орох тодорхойлолт өгөх юм гэнэ. Дараа нь дүүргийн эмчийн тодорхойлолтыг өрхийн эмчид аваачиж өгнө. Үүнийг нь өрхийн эмч дүүргийн комиссын хурлаар оруулна. Тэр хурал нь сард тогтсон нэг өдөр хийх хуваарьтай. Хөгжлийн бэрхшээлтэй, өвчтэй өчнөөн хүнийг ингэж үүдэндээ дугаарлуулж байгаад хуралдана.
2024-06-10

Сурагчид дахиад л түрээсийн байранд хичээллэхгүй гэх баталгаа алга

 Өнгөрсөн намар буюу энэ хичээлийн жил эхлэхийн өмнө Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн 68 сургууль бий. Тэдгээрийн 47 нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг. Нийт 50 мянга гаруй хүүхдийн асуудал хөндөгдөж байна” гэж ярьсан. Хичээлийн жилийн төгсгөлд тэрбээр мөн л “Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудыг цөөлнө” гэх улиг болсон үгээ хэлээд зогсож байна. Тодруулбал, өнгөрсөн сарын 15-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар “2024-2025 оны хичээлийн жилд гурван ээлжид шилжих эрсдэлтэй 14 сургууль бий.
2024-06-07

 Сэтгэцийн эрүүл мэндэд анхаарахад төр, засаг гар татмааргүй байна

Гар утсаараа ярих, дуудлагад хариу өгөх хүсэлгүй болох нь сэтгэл зүйн нэг асуудал байж мэдэх нь. Олон хүн гар утасныхаа дуунаас цочдог, ярихаас тавгүйрхдэг мессежээр харилцах нь илүү амар гэж цахим орчинд бичих боллоо. Цахимаар харилцах нь тэдэнд илүү хялбар төдийгүй албан ёсны хариу өгөх боломжтойгоороо давуу талтай гэнэ. Утсаар шууд харилцахад тулгамдах хүн цөөнгүй. Стресс бухимдал ч ийм байдалд хүргэдэг талаар сэтгэл зүйчид хэлж байна. Хүмүүс амар амгалан, сэтгэл тайван байхыг илүүд үзэх болсны нэг илрэл ч байж болох юм. Гэтэл манай улс иргэдээ ийм орчин нөхцөлд амьдруулж байна уу.
2024-06-05

Боловсролын систем сурагчдад эргэцүүлэх чадвар олгохгүй байна

Удахгүй болох их, дээд сургуульд элсэх шалгалтдаа чөлөө завгүй бэлтгэх өсвөр үеийнхэн, уншиж, бичиж, нэмж, хасаж сурсандаа баяр нь бялхаж, том давааны ард гараад буй зургаан настнууд, эцэг, эхчүүд, уул шиг бичиг, цаасаа эмхэлж, дүнгээ “өрөх” багш нарын хувьд сэтгэл тэнийж, завсарлага авах үе ирээд байна. Сүүлийн жилүүдэд манай улс олон салбартаа хөндлөнгийн зүгээс дүн тавиулаад буй. Тэдний нэг нь сурлагын амжилтын олон улсын PISA үнэлгээ. “Математик, физик л амьдралд хэрэгтэй. Дуу хөгжим, уран зохиол, дүрслэх урлагийн хичээлийг ер нь заахгүй байхад ч яах вэ дээ” хэмээн ярилцах эцэг, эхчүүд байдаг. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг цөөлөх сураг өнгөрөгч сард дуулдах төдийд дээрх хичээлүүд толгой дарсан.
2024-06-04

 Шинэ технологийн эринд сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргасаар байна

“Цагаан сар болбол түгжрэх байх, автомашиныг тэгш, сондгойгоор хязгаарлая. Хичээлийн шинэ жил эхлэх нь, бас л тэгш, сондгойгоор хязгаарлахаас өөр аргагүй гэж байна. Эсвэл хэдэн хүн утсаар яриад, “Зайсангийн замын урсгалыг өөрчилчихвөл түгжрэл буурна” гэхээр түүнийх нь дагуу шийдчихдэг. Хэд хоногийн дараа иргэд бухимдаад эхлэхээр цуцална. Төр ийм байхаар ард түмэн эргэлзэнэ шүү дээ. Төрийн шийдвэр оновчгүй, тогтворгүй, байгаа онодоггүй нь big data (их мэдээлэл), шинжлэх ухаанч тооцоололд суурилдаггүйтэй холбоотой”. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал ийнхүү ярьжээ. Энэ бол манай улсын бодит байдал, зугтах аргагүй үнэн нь юм.
2024-05-30

Орос хэлийг сурагчдад сонголтоор заая

“Орос хэлний хичээлийг сурагчдад заалгамааргүй байна. Англи хэлний дүрэмтэй хольж, солиод хэцүү. Хичээл бүрд шинэ дүрэм үздэг болохоор сайн ойлгодоггүй. Өдөр тутамдаа орос хэлийг хэрэглэхгүй учраас цээжилсэн үгээ мартчихдаг. Одоо ер нь орос хэл сурах хэрэг байна уу”, “Дүн гаргах учраас л орос хэлний хичээлд суудаг. Манай ангийнхан шалгалтын үед арай дөнгүүр нэгнээсээ хуулчихдаг. Долоодугаар ангид 18 хичээл үзэж байгаа. Заримыг нь цөөлмөөр юм. Орос хэлний хичээлийн оронд англи хэлийг гүнзгийрүүлж сурах нь бидэнд хэрэгтэй” гэж ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн долоодугаар ангийн сурагчид ярив. Харин уг хэлийг хоёр жил заалгасан аравдугаар ангийн хөвгүүд оросоор хэдхэн үг л мэднэ, ярьж чадахгүй гэцгээлээ. Орос хэлийг ингэж ор нэрийн төдий заахын оронд сонгон суралцах хичээлд оруулах нь зүйтэй гэж хүүхдүүд үзэж байна.
2024-05-24

Талаар нэг цацсан татвар төлөгчдийн мөнгө

Улаанбаатар хот энэ сарын эхээр 20 ширхэг тоос сорогчтой боллоо. Нэмээд 33-ыг Турк улсаас авна гэж Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү ярьсан. Нэг ширхэг тоос сорогчийг хэдэн төгрөгөөр авсныг нь түүнээс тодруултал “Хуралтай байна” гэсэн “жижүүр”-ийн үг хэлээд, ууртайхан утсаа таслав. Товчхондоо, тоос сорогч авах гэж төсвөөс хэдэн төгрөг зарцуулснаа хэлэхийг хүссэнгүй. Дарга нар хувийнхаа хөрөнгөөр бус, татвар төлөгчдийн мөнгөөр авсан нь ойлгомжтой шүү дээ. Тиймээс мөнгийг нь “гаргасны” хувьд иргэд тайлан, тооцоог нэхэх нь
2024-05-21

Сүржин хөтөлбөр, шүдгүй үндэстэн

Шүд нь өвдөж, цоороогүй иргэн Монгол Улсад лав үгүй болов уу. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нүүр ам судлалын сургуулийнхны хамгийн сүүлд буюу 2021 онд хийсэн судалгаанаас харахад нийт хүүхдийн 80-90, насанд хүрэгчдийн 98 хувийнх нь шүд цоорсон байна. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар эрт илрүүлэгт хамрагдсан 0-17 насны хүүхдийн 250 096-д нь ямар нэгэн өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Тэдний 78 хувьд шүд цоорох, 2.9 хувьд нь шүдний гажиг илэрсэн нь өвчлөлийн тэргүүлэх шалтгаан аж. Шүд нь цоорсон хүүхдүүдийн 82.6 хувийг 6-17 насныхан эзэлж буй юм. Эдгээр тоо нь манай улсад, тэр дундаа хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл гамшгийн хэмжээнд хүрснийг харуулж байна.
2024-05-17

Нийгмийн эрүүл мэндийн салбараа гаргуунд нь хаясан МОНГОЛ

Хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт сайн, халдварт болон халдварт бус өвчлөл эрс бага, хамгийн эрүүл дадал, амьдралын хэв маяг, хооллолттой, иргэд нь өндөр насалдаг гэгддэг өнөөгийн Япон Улс нэгэн цагт нийгэм, цаг үеийн нөхцөл байдал, өөрчлөлтүүдээс үүдэлтэй хүнд сорилт, бэрхшээлүүдтэй нүүр тулж байжээ. 1980 оноос өмнө тус улсын хүн амын дунд хүнсний хомсдол, буруу хооллолтоос шалтгаалсан өвчлөл ихсэж, аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрсэн гэнэ. Харин 1980 оноос хойш эдийн засгийн өсөлт, амьдралын хэв маягийн өөрчлөлт, хоол хүнсний замбараагүй хэрэглээнээс үүдэлтэй халдварт бус өвчлөл газар авчээ.
2024-05-16

Үйлдвэрийн аяллыг үнэд хүргэх боломж

Манай улсад өнгөрсөн онд ирсэн жуулчдын 23 хувь буюу 153 мянга гаруй нь “Говь” ХК-ийн үйлдвэр, нэрийн дэлгүүрт зочилж, ноолууран бүтээгдэхүүн худалдан авсныг саяхны нэгэн арга хэмжээний үеэр судлаачид танилцуулсан юм. Тус компанид орлого оруулсан гадаад үйлчлүүлэгчдийн 75 хувь нь солонгос, 10 хувь нь хятад, дөрвөн хувь нь орос, япон жуулчин байж. Цаашид ноос, ноолууран бүтээгдэхүүн сонирхогч жуулчны тоо эрчимтэй өсөж, дээрх үзүүлэлт “цойлох” тооцооллыг мэргэжилтнүүд гаргаад байна. Энэ мэдээлэл түгсний дараахан “Ханбогд кашмер”, “Монгол нэхмэл” компанийнхан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ жуулчдад ойртуулах алхам хийлээ.
2024-05-14

Сувилагчид дайжиж байна

“Ковид-19” цар тахлын дараагаас хүү минь уушгины хатгалгаа ойр ойрхон тусаж, эмнэлэгт хэдэн удаа хэвтсэн юм. Цагийн тариа хүү, бид хоёрын зүрхэнд орсон доо. Уян зүү тавих гэж хүүгийн минь судсыг олохгүй маш олон удаа хатгаж уйлуулсан . Арай гэж олсон судас нь хөхрөөд хагарчихна. Умгар өрөөгөөр дүүрэн хүүхдүүдийн уйлаан майлаан. Энэ дунд амсхийх завгүй, хөлс нь бурзайсан сувилагч. Ажилдаа гаршаагүй сувилагчид бухимдавч 30-40 хүүхдэд ганцаараа үйлчилж байгааг нь хараад хэлээ хазаад өнгөрсөн. Улсын аль ч эмнэлэгт ийм нийтлэг төрх ажиглагдана. Урдах ажилдаа түүртсэн сувилагч алдаа гаргахаас эхлээд шантарч, мэргэжлээ солиход ч хүрэх болсон.
2024-05-10