Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 241 багц арилжаа хийжээ

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн дуудлага арилжаагаар таван төрлийн 241 багц буюу 1,542,400 тн нүүрсний 1,223.5 тэрбум төгрөгийн арилжаа явагджээ.
2023-08-18

Газрын тос тээвэрлэх шугам хоолойн угсралт эхэлжээ

Монгол улсад анх удаа баригдаж буй Газрын тосыг хол замд тээвэрлэх томоохон магистрал шугам хоолойн механик угсралт эхэлжээ.
2023-08-18

Жижиглэн болон бөөний худалдаа эрхлэгчдийн тоо өсжээ

Улсын хэмжээнд 1.2 сая хөдөлмөрлөх насны хүмүүс бий. Тухайн ажиллах хүчний 94.2 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа статистикийг ҮСХ-ноос өглөө.
2023-08-17

ДНБ 6.4 хувиар өсөхөд нүүрс, газрын тосны экспорт нөлөөлжээ

2023  оны  эхний хагас жилд ДНБ 6.4  хувиар өслөө. Энэхүү өсөлтийн 1.7 нэгж хувийг хөдөө  аж ахуйн салбар, 3.9 нэгж  хувийг уул уурхай,олборлолтын салбар,   0.3 нэгж хувийг аж үйлдвэр, барилгын  салбар, 3.5 нэгж  хувийг үйлчилгээний салбар, 0.4 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна.
2023-08-17

Цөцгийн тосны үнэ хоёр жилд 80 хувиар өсөв

Энэ нь 2022 оны наймдугаар сарын хоёрдугаар долоо хоногийнхоос 1000, 2021 оны мөн үеийнхээс 3000 төгрөг буюу 80 орчим хувиар өссөн дүн болохыг дээрх газрын тайлангаас харж болох юм. Түүнчлэн кг цөцгийн тос уржигдрын байдлаар хүнсний захуудад 40 000-58 000 төгрөгийн үнэтэй байсан нь жилд бараг дөрөв дахин нэмэгдсэн дүн гэдгийг зарим иргэн хэлэв. 
2023-08-17

Монголын Хөрөнгийн биржээр 612.2 мянган ширхэг хувьцаа арилжжээ

Наймдугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 292,428,576 төгрөгийн үнийн дүн бүхий 612,232 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.
2023-08-16

“Богд банк”, “ЛЭНДМН ББСБ” тайлангаа танилцуулав 

I ангилалд бүртгэлтэй “ЛЭНДМН ББСБ” компанийн нийт зээлийн багц энэ оны эхний хагас жилд 86.4 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс 95.2 хувиар нэмэгдсэн дүн болжээ. Нийт орлого нь 155 хувиар дээшлэн 20.7, цэвэр ашиг нь 390.4 хувиар өсөж 8.3 тэрбум төгрөгт хүрсэн аж. 
2023-08-16

Чингис хаан боомтын зөвлөл хуралдлаа

"Чингис хаан” олон улсын агаарын замын боомтод Цахим гарц, E-gate ашиглалтад орсонтой холбогдуулан хилийн цэргийн 0218 дугаар анги Чингис хаан боомтын зөвлөлийн хурлыг зохион байгууллаа.
2023-08-16

Бизнесээ эко болгоход тань туслах Ногоон бизнес хөтөлбөр зарлагдлаа

Бизнес эрхлэгчдэд зориулан бизнесийн амжилтыг нь ахиулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын чиг хандлага, ногоон бизнесийн боломжуудыг таниулах, тэдгээрийг бизнесийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, хэрэгжүүлэх боломжуудыг олж нээхэд нь туслах зорилготой энэхүү хөтөлбөрийн бүртгэл 8-р сарын 16-наас 9-р сарын 8-ныг дуустал явагдаж, 9-р сарын 12-ны өдрөөс сургалт нь эхлэх юм.
2023-08-16

Эрүүл бүс байгуулж, экспортоо өсгөж чадахгүй нь

Үүний хүрээнд ямар ажил хийж буйг МЭЕГ-аас лавлахад “Мэргэжилтнүүд одоогоор баруун аймгуудад ажиллаж байна. Малын өвчлөлгүй эрүүл бүсийг аль аймгийн ямар сумуудыг хамруулж бий болгох талаар судалж байгаа. Ер нь эрүүл бүс байгуулахад цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаардагдана. Манайх шиг бэлчээрийн аж ахуй хөгжсөн, өргөн уудам газар нутагтай улсад эрүүл бүс бий болгон, байнгын хяналтад оруулахад бэрхшээл ихтэй” гэснээс өөр зүйл хэлсэнгүй.
2023-08-16

“Бөмбөгөр”-өөс “Бишрэлт” худалдааны төв хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороо Төмөрчиний гудамж буюу “Бөмбөгөр” худалдааны төвийн гурван замын уулзвараас “Бишрэлт” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна.
2023-08-16

ШӨХТГ-аас төлөвлөгөөт хяналт, шалгалт эхлүүллээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн худалдаа, нийлүүлэлт, чанар, үнийн нөхцөл байдал нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд удирдамжтай хяналт шалгалт хийж эхэллээ.
2023-08-16

Гадаад худалдааны бараа эргэлт 13.7 тэрбум ам.долларт хүрлээ

Гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ эхний 7 сарын байдлаар 13.7 тэрбум ам.долларт хүрлээ.
2023-08-16

“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар нэг сая тн ачаа тээвэрлэлээ

 “Монголын төмөр зам” ТӨХК нь энэ оны байдлаар “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар 1,020,775 тн ачаа тээвэрлэжээ.
2023-08-16

АИ-92 бензиний 40 хоногийн нөөцтэй байжээ

Энэ хугацаанд эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 3.7 их наяд төгрөг болж, 2022 оны мөн үеийнхээс 1.92 их наядаар (2.1 дахин) нэмэгджээ. Үүнийг салбараар нь ангилбал уул уурхай, олборлох 3.51 их наяд (31.8 хувь), газрын тос 143.7 (1.3), тусгай зөвшөөрлийн төлбөр 15.8 (0.1), бусад орлого 28.6 тэрбум төгрөгийг нь (0.3) эзэлсэн аж. 
2023-08-16

Эрээн- Замын-Үүдийн төмөр замын боомтын тээврийн хэмжээ 10 сая тоннд хүрчээ

БНХАУ-ын Монгол Улстай хиллэдэг хамгийн том хуурай замын боомт болох Эрээн-Замын- Үүдийн төмөр замын шалган нэвтрүүлэх боомтын ачаа тээвэрлэлтийн хэмжээ 10 сая тоннд хүрч дээд амжилт тогтоожээ.
2023-08-15

Онлайн худалдаа хийгээд 500,000 хүртэлх төгрөгийн урамшуулал аваарай

ХААН Банк хичээлийн шинэ жилийг угтан олон улсын Виза карттай харилцагчдадаа зориулсан 10%-ийн буцаан олголттой урамшуулалт аянаа өнөөдрөөс эхлүүллээ. Дэлгүүр хэсэх завгүй, хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ онлайнаар захиалдаг, тэр тусмаа дэлхийд танигдсан брэндүүдийг албан ёсны вэбсайтаас нь шууд худалдаж авдаг бол харилцагч  та анхаарлаа түр нааш нь хандуулаарай.
2023-08-15

Өнөөдөр 612.2 мянган хувьцаа арилжаалжээ

Өнөөдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 292,428,576 төгрөгийн үнийн дүн бүхий 612,232 ширхэг хувьцаа арилжаалагджээ.
2023-08-15