Улсын хэмжээнд 1.2 сая хөдөлмөрлөх насны хүмүүс бий. Тухайн ажиллах хүчний 94.2 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа статистикийг ҮСХ-ноос өглөө. Эдгээр ажилчдын тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.6 мянга буюу 0.4 хувиар буурчээ. Харин өмнөх улирлаас 4.4 хувиар өссөн байна. 25.4 мянган хүн боломж гарвал ажиллах хүчний эгнээнд нэгдэх сонирхолтой, боломжит ажиллах хүчин байгаа юм. Боловсруулах салбарын ажилчдын тоо 13 хувиар буурсан бол боловсролын салбарын ажилтнууд болон бөөний, жижиглэн худалдаа эрхлэгчдийн тоо өсжээ. Ингэснээр цалинтай байнгын ажиллагч 16.6 хувиар нэмэгдэж, эрэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 66, эмэгтэйчүүдийнх 50.7 хувьтай байна.