Аймгийн 2024 оны төсвийн төслийг хүлээн авлаа
Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д “аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 20-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, 11 дүгээр сарын 25-ны дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;” гэж заасны дагуу Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Ш.Мөнхбаярт аймгийн Засаг дарга Б.Азжаргал аймгийн 2024 оны төсвийн төслийг гардуулж өглөө. Төсвийн төслийг гардуулж өгөхөд аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан, Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга П.Батсүх, аймгийн ерөнхий эдийн засагч Б.Батсүх, санхүү, төрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Алтанцэцэг нар оролцлоо.
2023-11-21
Төрийн байгууллагын дотоод аудитын үйл ажиллагааг цахимжуулна
Төрийн байгууллагуудын дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчдад зориулсан сургалтыг Сангийн яамнаас зохион байгууллаа. Ингэхдээ Дэлхийн банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөлтэй хамтран ажиллажээ.
2023-11-20
10 МВт-ын хүчин чадалтай “Сэрвэн” станц ашиглалтад оруулав
ЭХЯ-ны захиалгаар Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд 10 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай “Сэрвэн” нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулж, Алтай-Улиастайн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлж эхэлжээ. Эл ажлыг “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-өөс хэрэгжүүлсэн бөгөөд “MCS international” гүйцэтгэсэн аж. Мөн “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК техникийн туслалцаа үзүүлж, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК техникийн хяналт хийсэн гэнэ.
2023-11-20
Үнэт цаас борлуулсны орлогод ногдуулах татварын талаар хэлэлцжээ
СЗХ-ны өнгөрсөн баасан гаргийн ээлжит хуралдаанаар нэг компанид биржээр арилждаг хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, мөн нэг компанид үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ. Тухайлбал, “Novel asset management” компанид хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд ирэх онд уул уурхай, эрчимжсэн мал аж ахуй, үйлдвэрлэлийн чиглэлээр хөрөнгө оруулах, хувийн болон хамтын хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулахаар төлөвлөжээ.
2023-11-20
ДНБ 6.9 хувиар өсөв
Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) өнгөрсөн 1-9 дүгээр сард 3.1 их наяд төгрөг болж, өмнөх жилийн мөн үеийнхээс 320.1 тэрбумаар буурсан нь ДНБ-ий өөрчлөлтөд 1.6 нэгж хувиар сөрөг нөлөө үзүүлжээ. ул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг дээрх хугацаанд 2.7 их наяд болсон нь 2022 оны мөн үеийнхээс 683.1 тэрбумаар нэмэгдсэн дүн юм. Нүүрс, газрын тосны олборлолт өссөн нь үүнд голлон нөлөөлсөн аж. Мөн аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг энэ оны эхний гурван улиралд 2.4 их наяд төгрөг болсон нь өмнөх жилийнхээс 87.2 тэрбумаар илүү гэсэн үг. Эргэн сануулахад, Монгол Улсын эдийн засгийг энэ онд 5.7, ирэх жил 5.9 хувиар өснө хэмээн таамагласнаа Азийн хөгжлийн банкнаас өнгөрсөн есдүгээр сард мэдээлж байв.
2023-11-20
“Хөрөнгө оруулалтын бодлого” төслийн хүрээнд зөвлөх үйлчилгээ авна
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж Дэлхийн Банкны Хөрөнгө оруулалтын дэмжлэг, сурталчилгааны глобал тэргүүн Армандо Хэйлброн, ахлах зөвлөх Роберт Уайт, ахлах хуульч Завиер Форнерис болон Олон Улсын Санхүүгийн Корпорацийн “Хөрөнгө оруулалтын бодлого” Төслийн удирдагч Д.Жигжидмаа нарыг хүлээн авч уулзлаа.
2023-11-20
Дэлхийн арьс ширний групийн байгаль орчны стандартыг нэвтрүүлнэ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй Дэлхийн банкны санхүүжилттэй Экспортыг дэмжих төслийн хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-аас үзүүлж буй техникийн туслалцааны дагуу арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд Дэлхийн арьс ширний групийн байгаль орчны стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
2023-11-19
Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөг болов
Тэгвэл валютын хадгаламж 4.9 их наяд төгрөг болсон нь өмнөх сарынхаасаа 171.3 тэрбумаар буурч, 2022 оны мөн үеийнхээс 253.4 тэрбумаар дээшилсэн дүн болов. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл аравдугаар сарын эцэст 26.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх сарынхаасаа 253.3 тэрбум, өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 3.5 их наядаар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүний 86.4 хувийг хэвийн, 5.3-ыг нь анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл эзэлжээ. Тэгвэл чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Ингэснээр өмнөх сарынхаасаа 14.6, өнгөрсөн оны мөн үеийнхээс 472.6 тэрбумаар буурсан аж. Ийм зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.3 хувийг эзэллээ.
2023-11-18
Экспортын орлого 2.4 тэрбум ам.доллараар өсжээ
Экспорт 2023 оны эхний 10 сард өмнөх оны мөн үеэс 2.4 тэрбум ам.доллароор өсөхөд нүүрс 2.0 тэрбум ам.доллар, газрын тос 136.9 сая, жоншны хүдэр ба баяжмал 132.1 сая, лаазалсан махан бүтээгдэхүүн 114.5 сая, адууны мах 96.1 сая ам. доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
2023-11-17
33 их наяд төгрөгийн мөнгөний нийлүүлэлт хийжээ
Мөнгөний нийлүүлэлт есдүгээр сарын эцсийн байдлаар 33 их наяд төгрөг давж, өмнөх оны мөн үеэс 20.9 хувиар өссөн байна. Жилийн хугацааны өөрчлөлт нь төгрөг, валютын харилцах болон төгрөгийн хадгаламж нэмэгдсэнтэй холбоотой. Мөн валютын нөөц 3.9 тэрбум ам.доллар байгаа нь зах зээл дээрх мөнгөний нийлүүлэлт өсөхөд нөлөөлсөн байна.
2023-11-17
Худалдааны танхимуудын хөрөнгө оруулалтын чуулган боллоо
"Олон улсын худалдааны танхимуудын худалдаа, хөрөнгө оруулалтын IX чуулган"-ыг “Нээлттэй ярилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд ахиц гаргацгаая” сэдвийн хүрээнд арваннэгдүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа. БНХАУ-ын Ши-Ань хотын Олон улсын худалдааг дэмжих хороо, Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны товчоо, Хятадын Олон улсын худалдааны танхимын Ши-Ань дахь худалдааны танхим болон олон улсын бизнесийн зөвлөх компани хамтран оролцжээ.
2023-11-16
“Хариуцлагатай уул уурхай” зүүн бүсийн чуулга уулзалт эхэллээ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөл хамтран зохион байгуулж буй Зүүн бүсийн “Хариуцлагатай уул уурхай” чуулга уулзалт өнөөдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод эхэлж байна.
2023-11-16
Эрчим хүчний шилжилтийн гол “дүр”
Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай холбоотойгоор улс орнууд эрчим хүчний шилжилт хийхэд эргэлзэлгүй чармайж, тогтвортой хөгжлийн хэрэгжүүлэхэд анхаарч буй. Эрчим хүчний шилжилтэд нарны панел, цахилгаан автомашин, салхин цахилгаан станц ашиглах зэрэг нь нөлөөтэй. Тэгвэл ногоон, өндөр технологийн түүхий эд нь литий, кобальт, зэс, никель, хөнгөн цагаан зэрэг эрдэс гэнэ.
2023-11-16