Мөнгөний бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2023 оны арванхоёрдугаар сарын 13, 14-ний өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь инфляцыг зорилтот түвшин рүү хурдан бууруулж, тогтворжуулах, макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангана.
2023-12-14
Найрамдлын нийгэмлэгийн дээд шагналаар 45 гадаад мэргэжилтнийг шагнажээ
Монгол-Оросын Найрамдлын өдрүүдийн 63 дахь жилийн хаалтын үйл ажиллагаа Эрдэнэт хотод боллоо. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Орхон аймгийн ЗДТГ-ын болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дэд ерөнхийлөгч Ё.Максим, Монгол-Оросын найрамдлын “Эрдэнэт” нийгэмлэгийн тэргүүн Б.Мажинбуу болон Эрдэнэт хот, үйлдвэрийн анхдагчдын төлөөлөл оролцлоо.
2023-12-14
АНУ-ын Монгол дахь үйл ажиллагаа Алс Дорнодод бүхэлд нь аюул учруулж байна
Сүүлийн жилүүдэд Америк улсын төрөл бүрийн төрийн бус байгууллагууд АНУ-ын төсвийн зардлаар Монгол Улсад боловсрол, сургалтын хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн билээ. ОХУ-ын Алс Дорнодын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ нь Орос улсын ирээдүйн хувьд түгшүүртэй явдал юм. Оросын зарим бүс нутаг Монгол Улстай хиллэдэг бөгөөд Орос улсад түүний хөрш орон нь Америкийн үзэл суртлын нөлөөнд улам бүр автаж буй нь ашиггүй билээ. Энэ нь бүс нутагт хурцадмал байдал үүсэн бий болох эрсдэлд хүргэж байна.
2023-12-14
Нэг хүнд ногдох ДНБ 1991 оноос хойш 3 дахин өсжээ
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү болон Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Санхүү, эдийн засаг, засаглал хариуцсан захирал Лалита Моорти, Санхүүгийн салбар хариуцсан менежер Зафер Мустафаогли, Суурин төлөөлөгч Таехюн Ли болон албаны бусад төлөөлөгчдийн уулзалт боллоо.
2023-12-14
МХБ-ийн хувьцаа эзэмшигчдийн төлөөлөлтэй уулзах нь
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Хяналтын зөвлөл өнгөрсөн зургаадугаар сарын 30-наас хойш үйл ажиллагаа явуулж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд хувьцаа эзэмшигчдээс ирүүлсэн санал хүсэлттэй танилцаж, холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд санал, дүгнэлт, зөвлөмж гарган МХБ-ийн удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлэн ажиллаж буй юм байна. Дээрх зөвлөлийнхөн хувьцаа эзэмшигчдийн төлөөлөлтэй энэ сарын 15-нд уулзахаар болсон бөгөөд эхэнд бүртгүүлсэн 20 хүнд утсаар холбогдон мэдэгдэнэ гэлээ. Үүнд оролцохдоо МХБ-ийн хувьцаа эзэмшигч гэдгээ нотлон, үнэт цаасны дансаа шалгуулж нэвтрэх аж. Эл уулзалтын үеэр Хяналтын зөвлөлийн чиг үүрэг, 2023 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, хувьцаа эзэмшигчдийн төлөөллөөс санал хүсэлт хүлээн авах нь.
2023-12-13
АХБ хөдөө аж ахуй, тээвэр, худалдааны салбарт дэмжлэг үзүүлэх нь
Түүнчлэн 100 сая ам.долларын өртөгтэй “Тогтвортой худалдаа-хилийн үр ашгийг сайжруулах” төслийг худалдааны салбарыг бэхжүүлэх, экспортын төрөлжилтийг дэмжих зорилгоор хэрэгжүүлэх нь. Үүний хүрээнд уур амьсгалд дасан зохицох байгууламжууд барих, хилийн боомтыг шинэчлэх, хяналт шалгалтын ухаалаг тоног төхөөрөмжүүд суурилуулах, худалдааг хөнгөвчлөх системийг сайжруулах зэрэг ажил хийхээр төлөвлөжээ. Бас хүн, мал, амьтны халдварт өвчин, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнтэй холбоотой биологийн халдварын тандалт, эрт илрүүлэг, хариу арга хэмжээг бэхжүүлэх замаар бүс нутгийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарах гэнэ. Тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин “Дээрх төслүүд нь эдгээр салбарын бодлого, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг сайжруулах, худалдааны үр ашгийг дээшлүүлэх, гадаад зах зээлд нэвтрэхэд ач холбогдолтой” хэмээв.
2023-12-13
Гадаад өр 4.5 хувиар өсөж 34 тэрбум ам.долларт хүрэв
Засгийн газрын өр өнгөрсөн 1-9 дүгээр сард 30.8 их наяд төгрөг болж, 2022 оны мөн үеийнхээс 711.1 (2.4 хувь) тэрбумаар нэмэгдэн, өмнөх улирлынхаасаа 262.3 (0.8) тэрбумаар буурчээ. Эл өрийн 29.3 их наяд төгрөгийг нь гадаад, 534.1 тэрбумыг нь дотоод, 743.5 тэрбумыг нь Засгийн газрын өрийн баталгаа, 292.5 тэрбумыг нь барих-шилжүүлэх төрлийн концесс эзэллээ. Засгийн газрын нийт өрөөс дээрх хугацаанд үндсэн төлбөрт 3.8 их наяд, хүүгийн төлбөрт 918.5 тэрбум төгрөг зарцуулсан аж. Үндсэн төлбөрт зарцуулсан хөрөнгө өмнөх оны мөн үеийнхээс 3.1 (5.6 дахин) их наяд, хүүгийн төлбөр 337 (58 хувь) тэрбумаар дээшилснийг мөн дурдав.
2023-12-13
“УБТЗ” ХНН-ийн ажилчдад 200 хувийн цалингийн урамшуулал олгоно
"Улаанбаатар төмөр зам" ХНН нь 16 000 орчим ажилтантай. Эдгээр бүх ажилтанд 2023 оны жилийн ажлын үр дүнгийн шагналт цалингийн хэмжээг 200 хувиар тооцон олгохоор болсон мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. Цаашид жил бүр инфляцтай уялдуулан цалинг нэмэгдүүлэх юм байна.
2023-12-12
СОНГУУЛЬ2020: Б.Саранчимэг гишүүн иргэдээс 589 сая төгрөгийн хандив авсан бол Ц.Анандбазар 1 сая төгрөг авчээ
Бодлогод залуусын хяналт ТББ-аас санаачлан гаргадаг “Дата эрх чөлөө” үзэсгэлэн саяхан тавигдлаа. Энэ удаагийнх “Сонгуулийн хяналт” сэдвээр АТГ, Сонгуулийн ерөнхий хороо, Нээлттэй нийгэм форумтай хамтран зохион байгуулагдлаа.
Үзэсгэлэнд 2020 оны УИХ, 2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн нам эвсэл, нэр дэвшигчийн зардлын анхдагч тайланг хүлээн авч, дүн шинжилгээ хийснээ танилцуулав. Бид энэхүү баримтыг цувралаар хүргэж байна.
2023-12-12
“ДУРСАМЖ ЦАЦРАХ ШИДЭТ ӨДРҮҮД” урамшуулалт аян эхэллээ
Танд хэрвээ дээрх картууд байхгүй бол өөрт ойр байрлах ХААН Банкны салбарт хандан шинээр захиалан авч аянд амжиж оролцох боломжтой. Аяны хүрээнд шинээр Priority, Signature дебит карт болон бүх төрлийн кредит карт захиалсан харилцагчдадаа ХААН Банк “Welcome point” буюу 30,000 оноог (1оноо = 1₮) бэлэглэж байгааг дуулгахад таатай байна. Та шинэ картаа аваад аянд оролцож байгаа байгууллагуудаас эхний худалдан авалт хийгдсэний дараа “welcome point” оноо идэвхжих болно.
2023-12-12
ШТС-уудын гадаа урт дараалал үүсэж, зарим нь зарах шатахуунгүй болов
Энэ талаар нэгэн жолооч өчигдөр “Магнай трейд”- ийн ШТС-уудад АИ-92 дууссан гээд зөвхөн талонтой хүнд АИ-95 шатахуун өгч байна лээ. Нарны зам дагуух “Тэс петролиум”-ын ШТС-аас бензин авах гэсэн жолооч нар замын нэгдүгээр эгнээнд урт дараалал үүсгэсэн байсан” хэмээн ярилаа. Тэгвэл өөр нэгэн жолооч “Өнгөрсөн пүрэв гаргийн 20.20 цагт XIII хороолол дахь “Магнай трейд”-ийн ШТС-д АИ-92 шатахуунгүй байсан тул АИ-95 авсан юм. 30 мянган төгрөгт 12.5 литр АИ-92 авдаг байсан бол долоон литр АИ-95 авсан. Өчигдөр (уржигдар) гэрийнхээ ойролцоох буюу Баянзүрх дүүргийн V хороон дахь “Сод Монгол”-ын ШТС-д 22.30 цагийн үед очиход ажилчин нь “АИ-92 зарж буй ч дараалал ихтэй байгаа тул удахгүй дуусчих болов уу. Маргааш 10.00 цагт хэвийн борлуулна” гэж хэлсэн. Тухайн ШТС-аар дамжин орон сууцын хороолол руу ордог. Урт, замбараагүй дараалал үүссэнээс болж хүмүүс гэр лүүгээ орж чадахгүй, үл ойлголцол үүссэн харагдсан. Бас дарааллаас болж зарим жолооч бүр зодолдсон.
2023-12-12
АНУ-д ажилгүйдлийн түвшин буурчээ
АНУ-д өнгөрсөн сард ажилгүйдлийн түвшин 3.7 хувь болж буурсан үзүүлэлт гарснаас шалтгаалж голлох валютуудын эсрэг ам.долларын ханш баасан гарагт чангарлаа. Тодруулбал, эл өдөр ам.долларын индекс 0.3 хувиар дээшлэн 104.13-т хүрсэн байна. Тус улсад арваннэгдүгээр сард 199 мянган ажлын байр бий болсныг Хөдөлмөрийн яамнаас нь мэдээлсэн юм. Эл дүнг 180 мянга байна хэмээн шинжээчид өмнө нь таамаглаж байсан билээ. Дээрх мэдээлэл цацагдахаас өмнө Японы Төвбанк мөнгөний зөөлөн бодлогоо өөрчилнө гэх хүлээлт үүссэнтэй холбоотойгоор “ногоон”-той харьцах иений ханш чангараад байсан юм. Японы мөнгөн тэмдэгтийн ханш 200 өдрийн дунджийг давж чангарсан тухай шинжээчид дурдаж байв. Тухайлбал, ам.долларын эсрэг ханш нь пүрэв гарагт бараг сүүлийн нэг жилд байгаагүй өндөр дүнгээр өссөнийг тэд онцолж байлаа. Харин дээрх мэдээлэл цацагдсаны дараа иений ханш ам.долларын эсрэг 0.15 хувиар суларч 144 болсныг “Reuters” дамжуулав.
2023-12-11
ХААН Банкны ногоон бондын анхдагч зах зээлийн арилжааны нээлтийн цан цохих ёслол боллоо
Ногоон бондын хөтөлбөрийн хүрээнд ХААН Банк нийт 30 сая ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилт татахаар төлөвлөсөн бөгөөд эхний үе шатанд 36 сарын хугацаатай, жилийн 16%-ийн хүүтэй, зургаан сар тутам хүү төлөгдөх нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 17 тэрбум төгрөгийн ногоон бондыг олон нийтэд нээлттэй санал болгохоор ийнхүү анхдагч зах зээлийн арилжаагаа эхлүүллээ.
2023-12-11
Хотын төсвийн 228 тэрбум төгрөг цаасан дээрээ л үлдэх вий
Бидний төлсөн татварын мөнгөнөөс ирэх онд 228 тэрбум төгрөгийг “цаас болгон” замхруулах гэж байна. Тодруулбал, ийм хэмжээний мөнгийг зөвлөх үйлчилгээ, зураг төсөл, сургалт зэрэг 47 ажилд зарцуулахаар Улаанбаатар хотын төсөвт тусгажээ. Дээрх ажлуудын 14 нь тэрбумаас давсан төсөвт өртөгтэй. 31-ийнх нь ирэх онд санхүүжүүлэх дүн 100 сая төгрөг давсан байгаа юм. Нийт мөнгөн дүн нь нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын зардлын 20 орчим хувь буюу бараг тав хуваасны нэгтэй тэнцэх хэмжээ. Бодит байдалд манай хот иргэн, аж ахуйн нэгжүүдийн татварыг нэмсний үндсэн дээр хөрөнгө “босгож”, улмаар түүнийгээ салхинд хийсгэнэ гэсэн үг. Учир нь хотын төсөв бараг л бидний төлсөн татвараас бүрддэг гэхэд болно.
2023-12-11