“Эрчим хүчний хангамж бол халамж биш”
Эл салбар алдагдалтай ажилласаар ирсэн. Тухайлбал, 2020 онд 88.1, 2021 онд 77.8, өнгөрсөн жил 187.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн аж. Үүнд эрчим хүч, дулааны тарифыг үйлдвэрлэлийн зардлаас үргэлж багаар тогтоож ирсэн буюу зарим хэрэглэгчид 68 хувийн бага үнээр нийлүүлж буй нь нөлөөлжээ.
2023-09-29
Төмөр замын тээврийн тухай хууль ирэх нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ
өмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-ын хаврын чуулганаар өнгөрсөн долдугаар сарын 7-нд эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжинэ. Төмөр замын тээврийн тухай хууль нь анх 2007 онд батлагдсан. 16 жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт олон өөрчлөлт бий болсонтой холбоотойгоор уг хуулийг шинэчлэх шаардлага үүсжээ.
2023-09-28
Мөрөнгийн Нарны цахилгаан станцыг арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц баригдаж буй. Станцын ажил энэ оны долоодугаар сард эхэлсэн, ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орох ажээ.
2023-09-27
Чойбалсан чиглэлийн авто замын санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгана
Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2021 онд 43.6 их наяд төгрөг байсан бол энэ онд 62.4 болсон, ирэх онд 74 их наяд төгрөг байхаар төсөөлж буй аж. ДНБ ийнхүү өссөн нь “Шинэ сэргэлтийн бодлого”- ыг хэрэгжүүлсний үр дүн гэж үзжээ. Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд ирэх хоёр жилд Монгол Улс экспортын таван төмөр зам, гурван коридортой болно. Ингэснээр зөвхөн баялгаа гадагш гаргах биш, олон улсын ачаа тээврээс мөнгө олох боломж бүрдэх юм. Дорнод аймаг Боомтын сэргэлтийн зүүн коридор учир төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнд аймгаас анхаарч ажиллах хэрэгтэйг Ерөнхий сайд тэмдэглэсэн.
2023-09-27
Гараанаас гарах, эсэх нь тодорхойгүй газрын ховор элементийн төсөл
Дэлхийн хөгжил хурдсаж, техник, технологийн ололт амжилт хүн төрөлхтнийг гайхуулах нь сараар биш, өдрөөр хэмжигдэх боллоо. Хөгжил дэвшил, технологийн үсрэнгүй шийдэл бүрийн ард түүнийг бүтээн бий болгох материал, түүхий эдийн эрэлт, нийлүүлэлтийн зах зээл тэлж, өрсөлдөөн ширүүсэж байдаг. Өөрөөр хэлбэл, улс орнууд хөгжин цэцэглэх тусам чухал ашигт малтмал буюу газрын ховор элемент “моод”-нд орж, ийм металлын нийлүүлэгчдийг эрж хайн, түншлэх, хамтран ажиллахыг бүгд эрмэлзэх болов. Дэлхий нийтэд одоогоор газрын ховор элементийн 120 сая тоннын нөөцтэй, манай улсад үүнээс гурван сая нь байгаагэсэн урьдчилсан тооцоо бий.
2023-09-27
Тонн зэсийн үнэ 8161 ам.доллар болж хямдрав
Ам.долларын ханш чангарч, нөөц нь нэмэгдсэнтэй холбоотойгоор зэсийн үнэ хямдарлаа. Голлох валютуудтай харьцах ханшийг нь илтгэдэг ам.долларын индекс сүүлийн 10 долоо хоног дараалан өсөөд буй юм. Нөгөөтээгүүр, Лондоны металлын бирж дэх зэсийн нөөц 2022 оны тавдугаар сараас хойших өндөр түвшинд хүрсэн тухай “Reuters” уламжлав. АНУ-ын Төвбанк цаашид бодлогын хүүгээ хэвээр үлдээнэ хэмээн зах зээлд оролцогчдын олонх нь таамаглаж буй нь дээрх металлын ханшид мөн нөлөөлжээ. Баасан гарагт тонн зэсийн үнэ 8161.6 “ногоон”-той тэнцсэн нь долоо хоногийн өмнөхөөс гурав орчим хувиар буурсан үзүүлэлт болсон бөгөөд бараг сүүлийн дөрвөн сарынхаа доод түвшинд хүрчээ.
2023-09-25
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд хонгилон гарц байгуулжээ
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс нийслэл болон аймаг орон нутгийн удирдлагатай хамтран төмөр замын гармаар нэвтрэх тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор ижил бус түвшний огтлолцол бүхий хонгилон гарцыг барих ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
2023-09-25
Тяньжин-Монгол хоорондын чингэлгийг шуурхай тээвэрлэх, тарифыг бууруулахад анхаарах нь
Мөн Тяньжины боомтын үйлчилгээний хураамж 100 ам.доллар атал Монголын компаниуд 300-г төлдөг, Тяньжинаас Эрээн хүртэл төмөр замын чингэлгийн тээврийн тариф 5500 юань байхад импортлогчид 2000 “ногоон” төлж буйг судлан, хураамжийг бууруулахад анхаарахаа талууд хэлэлцсэнийг ЗТХЯ-наас мэдээллээ. Тяньжинь-Монгол чиглэлийн чингэлэг олон хоногоор саатаж буйг нэн даруй шийдвэрлэж, дарааллын эхэнд тогтмол оруулахаар зохион байгуулж, авлига өгч, авалцдаг асуудлыг БНХАУ-ын хуулийн байгууллагаар шалгуулахаар болжээ. Тээврийн үнэ, тарифыг бууруулахад ч Тяньжины боомт, УБТЗ ХНН хамтарч ажиллахаар тохирсон байна. Үүнээс гадна Монгол Улсад олгосон Тяньжин дахь 10 га газарт ачаа тээврийн ложистик терминал, Замын-Үүдийн өртөөнд хуурай боомт байгуулах ажлыг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэн даруй шийдвэрлэх, үр дүнд хүрч ажиллахыг Тяньжины боомтын захиргаа болон “Монголын төмөр зам” компани хариуцан ажиллахаар болжээ.
2023-09-25
БНХАУ-ын зочид Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй танилцжээ
Ерөнхий сайд БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Жөжян мужийн удирдлагуудтай уулзаж, гангийн үйлдвэр байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцон, мужийн удирдлагуудаас холбогдох чиглэл өгөгдсөний дагуу энэхүү айлчлал болж байна.
2023-09-23
Монгол Улсын эдийн засгийг 5.7 хувиар өснө гэж төсөөлөв
Азийн хөгжлийн шинэчилсэн төлөвийг гаргаснаа Азийн хөгжлийн банкнаас (АХБ) өчигдөр танилцууллаа. Энэ үеэр Монголын эдийн засгийн төлөвийг танилцуулсан юм. Тус банкныхан манай улсын эдийн засгийг энэ онд 5.4 хувиар өсөж, инфляц 10.9 хувьд хүрнэ хэмээн төсөөлснөө өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлж байв. Тэгвэл шинэчилсэн төлөвөөр дээрх үзүүлэлтэд бага зэрэг өөрчлөлт орно гэж таамагласнаа дуулгалаа. Тодруулбал, Монголын эдийн засаг энэ онд 5.7 хувиар өсөж, инфляц 10.5 хувьд хүрнэ хэмээн тооцжээ. Мөн ирэх жил ДНБ 5.9 хувиар (өмнө нь эл тоог 6.1-т хүрнэ гэж төсөөлж байв) тэлж, инфляцын түвшин 8.6 хувь байна хэмээн тооцоолсныг АХБ-ны ахлах эдийн засагч Эдвард Фабер дурдав.
2023-09-21
Баррель газрын тосны ханш 95 ам.долларт хүрэв
Мөн энэхүү бүтээгдэхүүний үнэ 2023 онд гурван оронтой тоонд хүрч өсөхийг үгүйсгэхгүй гэж төсөөлснөө “Citi” группийн стратегичид дурдав. Ойрын хугацаанд баррелийнх нь ханш 100 “ногоон”-д хүрэх магадлалтай хэмээн тооцсоноо “Chevron” корпорацынхан хэлснийг “Bloomberg” дамжуулсан юм. Саудын Арабын Эрчим хүчний сайд Канадад болсон хурлын үеэр “Газрын тос экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК) зах зээлийг тогтвортой байлгах, эрчим хүчний аюулгүй байдалд анхаарч байгаа” гээд, тус улс нийлүүлэлтийн хэмжээгээ сар бүр өөрчлөхийг ч үгүйсгээгүй аж. Ташрамд дурдахад, “харалт”- ны ханш гурван долоо хоног дараалан өсөөд буйг шинжээчид онцолжээ.
2023-09-20
Эрчим хүчний оргил ачаалал 1089 МВт-д хүрэв
Манай улсын эрчим хүчний системийн хамгийн өндөр ачаалал өнгөрсөн долоо хоногийн хугацаанд өндөртөө энэ сарын 17-ны 21.00 цагт 1089 МВт-д хүрснийг ЭХЗХ-ноос мэдээлэв. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 127 МВт-аар нэмэгдсэн үзүүлэлт аж. Судалгаанаас харахад айл өрхүүд халаалтад хэрэглэж буй дулааны эрчим хүчнийхээ 50 хүртэлх хувийг цонхоороо алддаг байна. Иймээс хуучин цонхнуудаа хоёроос гурван давхар шилтэй вакумаар солин дулааны алдагдлаа бууруулах нь үр ашигтайг дээрх хорооноос сануулав.
2023-09-19
Ураны төслөөс удахгүй ашиг хүртэх үү
Шинжээчдийн таамаглалаар ирэх 10-20 жилд дэлхийн эрчим хүчний хэрэглээ жил бүр дунджаар гурван хувиар өсөх бөгөөд эрэлтийг хангахад цөмийн станц чухал нөлөөтэйг онцолж байна. Манай улсын хувьд ч эрчим хүчний хэрэглээ байнга өсөн нэмэгдсээр байгаа бөгөөд түүний дутагдал, агаарын бохирдол зэрэг томоохон бэрхшээлтэй тулгарч буй. Үүнийг шийдвэрлэх нэг гарц нь уран олборлож цаашлаад ашиглан эрчим хүч үйлдвэрлэж болох тухай 2009 онд бодлогын баримт бичиг, хуульд тусгаж өгсөн. Энэ талаар “Мон-Атом” компанийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргал “Бид нүүрснээс эрчим хүч үйлдвэрлэдэг. Гэтэл 2030-2040 онд дэлхий даяар нүүрсний хэрэглээг халахаар ярьж байна.
2023-09-19