Төвбанкнаас зарласан еврогийн эсрэг төгрөгийн албан ханш түүхэн доод (2006 оноос хойших) түвшиндээ хүрлээ. Тодруулбал, уржигдар нэгж евро 2959.99 төгрөгтэй дүйв. “Найман шарга” захад ченжүүд өчигдөр 14.00 цагт еврог 2930 төгрөгөөр худалдан авч, 2955-аар борлуулж байлаа.
Тэнд еврогийн ханш төдийлөн өөрчлөгдөөгүй аж. Монголбанкнаас зарласан ам.долларын төгрөгтэй харьцах ханш сүүлийн өдрүүдэд тасралтгүй өссөн. Харин уржигдар “ногоон”-ы ханш бага зэрэг доошлон 2466.86 төгрөгтэй дүйв. Энэ сарын эхэнд гэхэд ам.доллар 2431.16 төгрөгтэй тэнцэж байсан билээ.