"Ulaanbaatar Book Fair" номын баяр энэ сарын 22-23-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Баярын үеэр хэвлэлийн газрууд, номын дэлгүүрүүд бүх номоо 5-90 хувь хямдруулах бөгөөд хуучин номын асраас олдоц муутай ховор номуудыг ч авах боломжтой юм. Мөн зохиолч, орчуулагч, эрхлэн гаргагч нартай биечлэн уулзаж, гарын үсгийг нь зуруулан номоо хямдруулан авч болно.
Эдгээр өдрүүдэд:
- "Интерном" англи хэл дээрх номуудыг ердөө 3000 төгрөгөөр авах боломжтой. Мөн “Монсудар” хэвлэлийн газрын номууд энэ асарт байрлана.
- “Аз хур” энэ сарын 29-нөөс аравдугаар сарын 1-ний өдрүүдэд 72 цагийн 72 хувийн хямдралтай худалдаа явагдах юм.
- “Сартр: Зурагт хөтөч” номоо өлгийдөж аваад удаагүй байгаа “Тагтаа” хэвлэлийн газраас бүх номоо 20-30 хувь хямдруулах юм. Багцаар нь авбал бүр ч хямдарна.
- Хуучин номын асруудаас 500 төгрөгөөс дээш үнэтэй ховор содон номууд олж болох юм.
- Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн ”Үүлэн хээтэй орчлон”, “Домогт Ану хатан” зэрэг бүх номууд 25 хувийн хямдралтай, гарын үсэгтэй худалдаалагдана. Мөн бусад нэрт зохиолчдын шилмэл бүтээлийг зохиолчийн гараас нь авч болох юм.
- Орчуулагч Ж.Нэргүйн бүтээлүүд болон Монголын Орчуулагчдын холбооноос гаргасан номуудыг мөн хямдруулан аваарай.
- Зарим их дээд сургуулиуд эрдэм шинжилгээний бичиг, судалгааны материалуудаа худалдаалах юм.
- Олон улс орны түүх, соёлын асруудаар зочлон сонирхолтой арга хэмжээнүүдэд оролцож ялагч болон шагнал авах ч боломжтой.
- Өдөрлөгийн хүрээнд гэр бүлийн уншлагыг дэмжсэн уулзалт, ярилцлага, “Эх хэл, өв соёлоо дээдлэхүй” зөвлөгөө
- Тэгш ой тохиож буй зохиолчдын уран бүтээлийн үзэсгэлэн, уран уншлага, номын төрөлжсөн үзэсгэлэн
- “Хүүхдүүдээ дэлгэцнээс аваръя” аяны үйл ажиллагаа
- “Номын сангийн тухай хууль”-ийн танилцуулга болон номын бэлэг, урамшуулалтай тэмцээн уралдаанууд болно.
Баасан гарагт 11:40 цагт нээлтийн үйл ажиллагаа болж 18:00 хүртэл
Бямба гарагийн 18:00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Энэ жилийн номын баяр “Гэр бүлийн уншлагыг дэмжье” уриан дор Ерөнхийлөгчийн Тамгын Газар, БСШУСЯ, Соёл, урлагийн газар, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулж байна.