Иргэд, аж ахуйн нэгжүүд энэ сарын 1-15-нд Төвбанкинд 1.4 тн алт тушаажээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.1 тн-оор өссөн дүн болов. Оны эхний есөн сард 13.6 тонн алт худалдан авчээ. Монгол Улсын олборлон баяжуулж буй алтны дундаж агуулга 85 хувь байдаг. Алтыг олон улсын зах зээлд борлуулахад 99.99 хувийн цэвэр алт болгох шаардлагатай. Алтыг гадаадад цэвэршүүлэхэд экспортын татвар, тээвэр, даатгал, хамгаалалтын зардал гаргах болдог юм билээ.
Харин Төвбанкинд тушаавал Лондоны үнэт металлын захын үнээр, нэмэлт зардалгүйгээр худалдах боломжтой юм. Монголбанкинд алт худалдах нь гадаад валютын нөөцийг тодорхойлох, үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангахад нөлөөтэй.